Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 21 March

    Өнөөдөр Олон улсын Дауны өдөр

    Дауны хам шинж нь хүний 21 дэх хромосом хос биш гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бол оюун ухааны хөгжил 8-9 настай хүүхэдтэй адил байдаг. 1866 онд Их Британийн физикч Жон Лэндон Даун (John Langdon Down) …

  • 21 March

    Эрүүл байх үндэс нь өөрийгөө хүндлэх

    Гадаад төрх өөрчлөгдөхөд сэтгэл санаа хүртэл даган өөрчлөгддөг. Өнгөлөг, гэгээлэг болсон хүн сэтгэл дүүрэн тэнүүн алхдаг. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж аз жарргалын гармоныг ялгаруулан цаашид хийх бүтээх гэсэн эрмэлзлэл бүхий болдог байна. Өөртөө сэтгэл хангалуун байх нь маш олон өвчнийг эсэргүүцэх дархлааг өөртөө суулгадаг бөгөөд ялангуяа хавдар болон элдэв удамшлын өвчин зэргийг эсэргүүцсэн байх нь бий. Архи тамхи, мансууруулах бодисонд …

  • 21 March

    Зочид буудлын өрөөнд охиноо орхин явсан байжээ

    Энэ сарын 19-ний өдөр “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах зочид буудлын өрөөнд хүүхэд орхисон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагаас уг дуудлагын дагуу шалгахад, 1 ой 4 сартай Х охиныг зочид буудлын өрөөнд орхиод явсан байжээ. Охины ээж нь болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 33 настай, О гэгч эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид …

  • 21 March

    Хүнсээр дамжуулан өөрсдийгөө хордуулсаар байх уу

    Таны амаар орж биед шингэж байгаа бүхий л зүйлийг хагас зуун жилийн өмнө өөрсдөө 100 хувь үйлдвэрлэж иддэг байлаа. Малын махаар төрөл бүрийн хоол бэлтгэж, гурилын хэрэглээ өндөртэй, цагаан идээ байр суурь өндөртэй, малын гаралтай тос гэх мэт бүх зүлийн гарал үүсэл нь тодорхой байдаг байлаа. Гэтэл сүүлийн 20-25 жилийн дотор л байдал эсэргээрээ бүрэн эргэсэн. Хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн …

  • 21 March

    Автобус осолдож, 13 хүн амиа алджээ

    Испанийн Таррагона хотоос хөдөлсөн “АР7” автобус осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Автобус Барселона хотноо очихоор төлөвлөж байжээ. Албаны хүний мэдээлснээр “Уг осолдсон автобусанд Британи болон Ирландын 15 сурагч зорчиж явсан” гэсэн байна. Ослын улмаас 13 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. “Автобус осолдсон шалтгааныг урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн байх магадлалтай” хэмээн тус хотын Тээврийн газраас мэдээлсэн байна. …

  • 21 March

    Өнөөдөр олон улсын “аз жаргал”-ын өдөр

    2012 онд НҮБ манай гаригийн бүхий л хүмүүсийн нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхаглажээ. Анх энэ санаачлагыг Үндэсний нийт аз жаргалын үзүүлэлтээр тэргүүлдэг Бутаны вант улс гаргаж байсан бөгөөд НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөгчид шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ. Энэ өдрийг тунхагласан нь хүн …

  • 21 March

    Зохиомлоор элэг ургуулжээ

    Японы Ёкохама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гуйцэтгэж чадахуйц хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элгийг амжилттай ургуулж чадсан байна. Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтэнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн “Эн-Эйч-Кей” суваг мэдээлжээ. Ургуулан гаргаж авсан жижигхэн элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг маш …

  • 21 March

    “Эвлэн мандуулах хүч”-ийн цуглаан болно

    Энэ оны эхэнд ‘’Гал үндэстэн холбоо’’, ‘’Шинэ аравт’’, ‘’Аравтын төлөө’’ сонин, ‘’Босоо Хөх Монгол’’, ’’ Бие даагч иргэдийн холбоо’’, ‘’Нүүдэлчин түмний холбоо’’, ‘’Монгол тэнгэр үнэн’’, ‘’Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн’’, ‘’Монгол тулгатан’’ ТББ, ‘’Ноён уулаа аваръя’’ иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, ’’Эвлэн мандах хүч’’ буюу ЭМХ-ийг байгуулжээ. Шинээр үүссэн ЭМХ-ээс УИХ-д дүн тавих сонгочдын цуглааныг Тусгаар тогтнолын талбайд энэ оны 3 дугаар …

  • 21 March

    НӨАТ-ын сугалааны 400 сая төгрөгийн супер азтан тодорлоо

    Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг албан байгууллагууд хэвлэдэг болоод буй. Ингээд эхнээсээ 20 мянган төгрөгөөс 20 сая төгрөг хүртэлх азтанууд тодроод байгаа юм. Тэгвэл өнөөдөр НӨАТ-ын энэхүү сугалааны супер шагналын сангаас 400 сая төгрөгийн азтан тодорчээ. Дашрамд, Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандахад хэрвээ …

  • 21 March

    Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг пүрэв гарагт зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/220 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2016 оны 03 дугаар сарын …

  • 21 March

    Түрээсийн орон сууцанд орох иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэнэ

    Төрийн орон сууцны корпорациас Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэж, материалыг нь хүлээж авна. Тус байгууллагаас өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууцанд хамрагдах нарийвчилсан журмыг боловсруулж, бэлэн болгосон учраас иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 21-нээс буюу өнөөдрөөс эхэлнэ. Ингэхдээ хөдөө орон нутаг болон нийслэлд бүртгэлийн хугацаа ялгаатай байх аж. Тухайлбал, Дархан-Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд бүртгэсэн бол …

  • 21 March

    Хот тохижилтын ажилд төрийн бус байгууллагууд хяналт тавина

    Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламж, нохой устгал, төвлөрсөн хогийн цэгийн ажилд хяналт тавих байгууллагуудтай Хотын ерөнхий менежер Б.Бадрал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлэх, хяналт тавихад эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах юм.  Ингэснээр иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ …

  • 21 March

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Гадаад хэргийн яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран зохион байгуулах “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинар Гадаад хэргийн яаманд болно.  Утас: 88080619, 89010515 09.00 цагт: Жижиг, дунд уул уурхайн компаниуд, орон нутгийн захиргааны байгууллагууд зориулсан “Хариуцлагатай уул уурхай” сургалтын модулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг  болно. Монгол Улсын Засгийн газар, Британийн Элчин Сайдын …

  • 19 March

    Төсөв таналт төрийн албан хаагчдын цалинд нөлөөлсөн гэнэ

    УИХ-ын гишүүн Н.Энхболд чуулганы завсарлагааны энэ хугацаанд Төв, Булган аймагт ажиллаж УИХ-ын 2015 оны намрын чуулганаар хэлэлцэж батлагдсан хууль, тогтоомжуудын талаар иргэдэд мэдээлэл өгөх, хууль сурталчилах ажил хийж байна.  Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Булган аймгийн Рашаант зэрэг сумдад ажиллаж орон нутгийн иргэдтэй уулзан, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Өнгөрсөн намрын чуулганаар Төсвийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай, …

  • 19 March

    А.Ганчимэг: Нөхрөөсөө салсан тухайгаа ярих дургүй

    Хувьсал продакшны дэлгэцийн шинэ уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран кино үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Энэхүү киноны гол дүр болох Тайван хэмээх хүүгийн дүрд жүжигчин А.Ганчимэг тоглосон. Тэрбээр энэхүү киноны нээлтийн үеэр “Би чинь өөрөө эмэгтэй хүн учраас эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг нь асар их чадвар шаардсан ажил байлаа. Ганчимэг гэдэг хүн өөрийнхөө хэмжээнд, байдаг тэр бяцхан авьяасаа …