Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 24 May

    Бичил санхүүгийн зах зээлийн эрсдлийн удирдлага

    БИЧИЛ ГЛОБУС ГРУППИЙН  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ,   “MSP” ТӨСЛИЙН УДИРДАГЧ Жаргалсайханы ОТГОНСҮХ ( Master of business administration ) Товч агуулга: Бичил санхүүгийн зах зээлийн зээлийн эрсдэлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагыг тодорхойлж, зээлийн эрсдэлээс хамгаалах олон улсын удирдлагын арга ажиллагааг ББСБ-ын бизнес эрхлэгч нарт санал болгосон болно. Санхүүгийн эрсдэлийн дотроос хамгийн их анхаарал татаж байгаа эрсдэл нь зээлийн эрсдэл юм. Зээлийн харилцаанд оролцогч …

  • 24 May

    Сэлэнгэ аймгийн АН-ын хороо С.Баярцогтыг “өмөөрч” мэдэгдэл гаргажээ

    Сонгуулийн халуун өрсөлдөөн эхэлж буй эгзэгтэй үед эрх баригч Ардчилсан намын дарга З.Энхболд улс төрийн харалган мэдэгдэл хийсэнд Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нэн харамсан бухимдаж байна. Манай нутгийн унаган хүү, Сэлэнгэдээ төдийгүй улсдаа зартай тариаланч Сангажавын удам Баярцогтыг Сэлэнгийнхэн Монгол төрд хэрэгтэй, ирээдүйтэй түшээ хэмээн үнэлж, Ардын Их Хурлын депутатаар анхлан, дараа нь Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөнтөө …

  • 23 May

    АСЕМ-ийн ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа

    АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны зүгээс өнөөдөр /2016.05.23/ үүргээ амжилттай гүйцэтгэсэн Ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа. Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэлийг Ажлын хэсэг өндөр түвшинд гүйцэтгэсэн болохыг Үндэсний хорооны …

  • 23 May

    Сонгуулиа өгөөгүй иргэнийг 20 доллараар торгоно

    Австралийн Сонгуулийн комиссоос ирэх долдугаар сарын 2-нд болох парламентын сонгуульд оролцохоор бүртгүүлэх хугацаа орон нутгийн цагаар оройн 20:00 цагт дуусгавар болно гэдгийг иргэдэд хандан анхаарууллаа. Гэтэл одоог хүртэл тус улсын 950 мянган иргэн бүртгүүлээгүй байна. Сонгуульд оролцон саналаа өгөх нь австраличуудын хувьд зөвхөн эрх нь төдийгүй заавал биелүүлэх ёстой үүрэг нь байдаг аж. Австралид иргэний үнэмлэх гэж байдаггүй учраас сонгогч нь өөрийн хаягийн …

  • 23 May

    Дорноговийн орон нутгийн сонгуульд 71 нэр дэвшигч өрсөлдөнө

    Орон нутгийн сонгууль ирэх зургаадугаар сарын 29-нд болно. Түүнд өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар Сонгуулийн тухай хуулийн 157-р зүйлийн 13 дахь заалтад “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасны дагуу өнөөдөр Дорноговь аймгийн сонгуулийн хорооноос …

  • 23 May

    Тэрхийн голын гүүрэнд эвдрэл үүсч хөдөлгөөн хязгаарлалаа

    Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын 217.15 у/м төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарсан байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн сайдын  тушаалаар 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалтыг хийжээ. Иймд тус чиглэлийн авто замаар даац хэтэрсэн тээврийн хэрэгслээр …

  • 23 May

    Турк шинэ Засгийн газартай болов

    Туркийн эрх баригч хүчин болох Шударга ёсыг хөгжүүлэх намын хурал Анкарад өнгөрсөн ням гаригт боллоо. Энэ удаагийн намын онц их хурлаар Бинали Илдиримийг гурав дахь даргаараа сонгожээ. Улмаар намын даргын албанд томилогдсон Бинали Илдирим улсынхаа Засгийн газрыг тэргүүлэхээр болжээ. Эрх баригч намын удирдагч Илдирим Туркийн шинэ засгийн газрыг байгуулах эрхтэй аж. Илдирим намын даргаар томилогдоод хэлсэн үгэндээ “Терроризмийн эсрэг ширүүн …

  • 23 May

    Хадгаламжаа мэдүүлээгүй албан хаагчдад хариуцлага тооцно

    Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа. Шалгалтаар 6 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн, тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогодоо орсон их …

  • 23 May

    Цэцийн дээр Үндсэн хууль, Үндсэн хуулийн дээр АН бий

    Уг нь Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бий гэсэн айхтар үг бий. Мөн эцэг хуулийг манах эрхэм үүргийг Үндсэн хуулийн Цэц хүлээдэг гэдэг. Гэвч сүүлийн хэдэн сар улс төрд өрнөсөн элдэв үйл явдлыг анзаарвал Үндсэн хуулийг манах учиртай Цэцийн дээр АН-ынхан байдаг бололтой юм. Үүнийгээ тэд батлах мэт эрх мэдлийн төлөөх шунал хүсэл нь дээд цэгтээ хүрэх аваас хууль тогтоомж, …

  • 23 May

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг цуцалжээ

    “АНУ нь Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцалсан нь хоёр орны харилцаа хэвийн болсны нотолгоо боллоо” хэмээн ерөнхийлөгч Чан Дай Куанг мэдэгдлээ. АНУ нь 30 жилийн өмнө Вьетнамын эсрэг зэвсгийн хориг тавьсан байв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнамтай харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ханойд гурван өдрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр АНУ болон Вьетнамын хооронд батлан хамгаалахын том хэмжээний …

  • 23 May

    “Миний хапермаркет” -ын хоолны буфет хөгцөрсөн бууз, хуушуураар үйлчилжээ

    Сүүлийн жилүүдэд манай улсад хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл дээд зэргээр хөндөгдөж алхам тутамд муудсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах болсон. Тэр дундаа эрүүл, баталгаат хүнс гэж өдөр шөнөгүй рекламддаг томоохон супермаркетууд хүнсний аюулгүй байдлыг ихээр зөрчиж байна.  Эдгээр супермаркетуудын нэгэн төлөөлөл нь “Миний сүлжээ” дэлгүүрийнхэн. Тус дэлгүүрүүдтэй холбоотой хэл ам тасарна гэж үгүй. Одоохондоо ч хүн хордож энээ тэрээ боллоо гэсэн сүйдтэй …

  • 23 May

    Маргаашнаас эхэлж нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

    Нийслэлийн хэмжээнд зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор зарим хэсэгт автобусны маршрутад тодорхой хугацаагаар өөрчлөлт орж байна. Ялангуяа “Home plaza” орчмын нийтийн тээврийн маршрутад өнөө орой 23.00 цагаас өөрчлөлт орох аж. Харин  Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа …

  • 23 May

    О.Амгаланбаатар Азийн супер модель боллоо

     Загварын тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулж яваа Амгаа басхүү нээлттэй нэгэн. Өөрийн санаанд буусан яриа, сэдвийг ил тод нялуун үггүй шулуухан хэлчихдэг. “Насаараа барилдсан бөх хариад ирэхээрээ найраа хийгээд ч хамаагүй начин цолонд хүрчихийг боддог юм гэнэ лээ. Алдаатай оноотой, баяртай гунигтай бүх л үедээ энэ салбартaa хэдэн жил байсных “Азийн стар модел” болов шүү. Аливаа зүйлийг эхлүүлбэл тэр салбартаа …

  • 23 May

    Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж үзжээ

    Зээлдэгчдийн холбооноос Арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр байгаа нь иргэдэд дарамт болж байгаатай холбогдуулан, арилжааны банкуудад зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулах бүрэн боломж байгааг судалж, энэ дагуу зээлийн хүүг бодитоор бууруулахыг арилжааны банкуудаас шаардан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл, арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх тайлбарыг тус холбоонд ирүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. …

  • 23 May

    Хулгай хэзээд хар мөртэй

    Шунал, хүсэл бас эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахаа больсон АН-нхны золигийн гэмээр зан сонгууль дөхсөн энэ үед ил цагаандаа гарч, УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалт дээр булайгаа чирж байна. Юуны өмнө тэд орон даяар судалгаа явуулж, намынх нь нэр хүнд шалны алчуураас дор болчихоод буй аймаг, орон нутгийг хар дансандаа хайрцагласан бол өөрсдийнх нь рейтинг арай дээр гэсэн дээр …