Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 12 May

    Орон сууцны үнэ буурчээ

    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар өнгөрсөн 4-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй …

  • 12 May

    Монгол охидын зургийг зөвшөөрөлгүй нийтэлж болох уу

    Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон “Facebook” нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Түүний хэрэглэгчид нэг өдөрт 350 сая, 1 секунд тутамд 4,501 гэрэл зургийг нийтэлж байна. Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон “Facebook” нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Түүний хэрэглэгчид нэг өдөрт 350 сая, 1 секунд тутамд 4,501 гэрэл зургийг нийтэлж байна. [1] Харин инстаграмын хувьд 182 сая хэрэглэгчтэй бөгөөд тэдгээр хэрэглэгч …

  • 12 May

    С.Баярцогтын гарал үүслийг тогтоолгохоор Хятадын ЭСЯ-нд ханджээ

    “ДМ нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн тэргүүн Д.Даш гэгч  БНХАУ-ын элчин сайдын яаманд хандаж С.Баярцогтын хятад нэрээр нээлгэсэн оффшор дансны учрыг тайлж өгөхийг хүсчээ. Тодруулбал, С.Баярцогт оффшор нууц компани байгуулахдаа хаягаа Leo Shiu гэж бичсэнийг болоод С.Баярцогт нь танай улсын иргэн мэтээр нууц оффшор данс нээсэн нь БНХАУ-ын хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг мэдээлнэ үү хэмээн хүсчээ. Эх сурвалж: “ДМ” нэгдэл

  • 12 May

    Олимпийн бус жингүүдийн ДАШТ-ийг зохион байгуулна

    Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр гаргасан нэгэн чухал шийдвэр бол Олимпийн бус жингүүдийн Дэлхийн АШТ-ийг 12-р сарын 10-11-нд Унгарын Будапешт хотноо зохион байгуулахаар боллоо. Тус тэмцээнд эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг, 60 кг, чөлөөт бөхийн эрэгтэй 61 кг, 70 кг, сонгомол бөхийн 71 кг, 80 кг-ийн жинд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм эх сурвалж: shuud.mn

  • 12 May

    Монголд хавдартай элгийг шилжүүлэн суулгах боломж нээгдлээ

    Дөнгөж сая НИТХ -аас ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД САН гаас Монголд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгахад шаардагдах тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг минь ёсоор болгож шийдвэрлэлээ. Олон хүний амь насыг аврах шийдвэр гаргасан НИТХ ын дарга Д.Баттулга, Засаг дарга Э. Бат- Үүл, АНын бүлгийн ахлагч Отгонбаяр, МАН ын бүлгийн дарга Д. Амарбаясгалан Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Ононбаяр …

  • 12 May

    Зи даргыг МАХН-ынхан “төмсөгдсөн үү”

    АН-ын дарга З.Энхболд гэдэг хүн зангарагтай, зантай гэдгээрээ олонд “алдартай”. Тэрбээр намынхаа гишүүдэд хатуурхаж ханддагын  улмаас Дархан-Уул аймгийн намын гишүүн түүн рүү оймс шидэж байсан удаатай. Гэтэл намынхандаа хатуурхдаг Зи дарга, МАХН-ынханд зөөлөн ханддаг  гэдэг яриа олон нийтийн дунд хаврын түймэр мэт хурдан түгэх болжээ. Олны үг ортой гэдэгчлэн Зи даргын зүгээс  МАХН-ын дарга Н.Энхбаярт “нэг их хатуурхаж” чадахгүй байгааг …

  • 12 May

    Татварын буцаан олголтод багтсан эсэхээ шалгаарай

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэд жилийн турш төлсөн татвараасаа тодорхой хэсгийг буцаан авах боломж бүрдсэн. Тухайн жилдээ шинээр орон сууц худалдан авсан, хувьдаа сууц барьсан  болон хүүхэд нь гадаад дотоодын их дээд сургуульд суралцдаг иргэдийн хувьд татварын буцаан олголтод хамрагдаж байгаа. 2015 онд дээрх болзлыг хангасан иргэд энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор шаардлагатай материалуудыг бүрдүүлэн …

  • 12 May

    МХЕГ-ынхан “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа”аянд нэгдэхийг уриаллаа

    “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуучуудыг хамруулах аян улс орон даяар өнөөдрөөс эхэллээ. МХЕГ-ын хувьд  орон даяар эхэлсэн нэмэлт дархлаажуулалтын аяны явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулах юм. 14 хоног үргэлжлэх уг аяны хүрээнд МХЕГ, НМХГ–аас 30 хүртлэх насны 80 гаруй ажилтнуудаа нэмэлт дархлаажуулалтад хамруулсны зэрэгцээ, бусад төрийн болон …

  • 12 May

    Гэр бүлийн өдрөөр “хүчирхийллийн эсрэг” зул асаана

    Тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ Гэр бүлийн өдөр хэмээн тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстний оршин тогтнох анхдагч нэгж болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Хувь хүний хувьд ч гэр …

  • 12 May

    “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

    Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор цагдаагийн ерөнхий газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.   Тус өдөрлөгийн хүрээнд Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн танилцуулга, цагдаагийн “Сүлд” чуулгын тоглолт, цагдаагийн музей, “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний оролцогч хүүхдүүдийн …

  • 12 May

    Панамын фирм сэтгүүлчдийг шүүхэд өгнө

    Панамын “Mossack Fonseca” хуулийн фирм олон сая хэрэглэгчдийнх нь оффшор дансны мэдээллийг нийтэд цацсан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийг шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг мягмар гаригийн шөнө /V.10/ Панамын хуулийн фирмийн нууцын зэрэгтэй мэдээллийг бүрэн эхээр нь цацсан билээ. Хуулийн фирмийн зүгээс олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг хууль бус аргаар олж авсан мэдээллийг …

  • 12 May

    Э.БАТ-ҮҮЛ: “Сайн хашаа” хөтөлбөр инженерийн шугам сүлжээг гэр хороололд хүргэнэ

    Өнгөрсөн долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Энэ талаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Ярилцъя” хөтөлбөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсаныг нийтэллээ. Монгол Улсын Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан. Энэ …

  • 12 May

    “СКАЙТЕЛ” ХХК 2015 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

    Скайтел компани МУ-ын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж, 2015 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаран, “Гааль, татварын албаны дээд шагнал” цом, батламжийг 2016 оны 5-р сарын 11-ий өдөр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүндрэлтэй байгаа ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж, нийгмийн өмнө …

  • 12 May

    Дэлхийн брэндүүдийн албан ёсны эрхтэй дэлгүүрийг “Петротрак” ХХК нээлээ

    Явуулын автомашины ихээр цугладаг Сонгинохайрхан дүүргийн товчоо буюу бидний нэрлэж заншсанаар 22-ын товчоонд бүх төрлийн автомашины сэлбэг хэрэгслийн дэлхийн брэндүүдийн албан ёсны эрхтэй дэлгүүрийг “Петротрак” ХХК нээлээ. “Петровис” группийн охин компани болох “Петротрак” нь анх БНХАУ-ын “Beiben truck” группийн албан ёсны эрхтэйгээр Говьсүмбэр аймагт хүнд даацын автомашины засвар, үйлчилгээ, сэлбэгийн төвийг байгуулсан бөгөөд өдгөө суудлын автомашинд үйлчилгээ үзүүлэн, өргөжин ажиллаж …

  • 12 May

    Үндэсний төлөвлөгөөнд иргэдийн саналыг авна

    Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцүүлэх, санал авах зорилгоор олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Нээлттэй хэлэлцүүлэгт Олон улсын Нээлттэй засгийн түншлэлийн зарчим, шаардлагын дагуу төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн тэгш оролцоог хангаж, тэдгээрийн төлөөллүүдийг оролцуулах юм. …