Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ зарим нам эвсэл, иргэдээс хэвлэл мэдээллийн зарим байгууллага Сонгуулийн тухай хууль зөрчсөн, мэдээ мэдээлэл цацсан тухай гомдол хүлээн авчээ. Энэ гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага дунд ШӨХТГ-аас шалгалт хийхэд мэдээллийн зарим сайт улс төрийн нам, иргэдийн хурлын төлөөлөгчдийг эрэмбэлсэн хэд хэдэн материал нийтэлсэн нь тогтоогдсон хэмээн өнөөдөр /2016.04.29/ мэдээллээ. Иймээс …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
29 April
Зарим намууд сонгуульд оролцохоо илэрхийлжээ
Монгол Ардын намаас гадна Монгол консерватив нам /МКН/, Бүгд Найрамдах нам /БНН/ Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус уламжилсан байна. Эдгээр намын төлөөлөл сонгуульд оролцох хүсэлтээс гадна түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус хүлээлгэн өгөв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.
-
29 April
13 сая төл хүлээн аваад байна
Өнөөдрийн байдлаар оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж 13.9 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдлээ. Үүнээс 40.3 мянган ботго, 165.6 мянган унага, 432.0 мянган тугал, 7.3 сая хурга, 6.1 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна. Нийт малын хорогдол 984.0 мянга болж өмнөх долоо хоногоос 53.0 мянгаар нэмэгдлээ. …
-
29 April
А.ЭНЭРЭЛ хүүд амьдрал хайрлацгаая
А.Энэрэл хүү 2013 оны 6 сарын 16-нд төрсөн. Одоогоор Солонгос дахь ‘SOON CHUN HYANG UNIVERSITY HOSPITAL’ эмнэлэгт СУДАСНЫ ХОРТ ХАВДАР, ЯСНЫ ЦООРОЛ оноштойгоор химийн урт хугацааны эмчилгээг эхлүүлэн эмчлүүлж хүүгийн бие сайжирсаар байна. Хүүд эдгэрэхэд цаг хугацаа, эмчилгээний зардал нэн шаардлагатай байгаа тул ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР нийгмийн сайн сайхны төлөө ЗАЛУУЧУУД бид залуу гэр бүлдээ тусалж 1000₮ хандивын аянд нэгдэцгээе! …
-
29 April
“Биелэгдэшгүй төлөвлөгөө” өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
Өнгөрсөн жилийн мөн өдийд “Хар сувдны нууц” киног нээж байсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд энэ удаад үзэгч түмэндээ“Биелэгдэшгүй төлөвлөгөө”инээдмийн уран сайхны киног хүргэж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийх юм. Тус киног Уужим фильмд бүтээж, продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн …
-
29 April
“Барс-2” захын урдаас тэсрэх бөмбөг олдсоныг аюулгүй болголоо
Албан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн ажилласан байна. Тодруулбал, тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ. Албаны шуурхай ажилчид, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуулах, устгалын бүлэг очиж тэсрэх бөмбөгийг …
-
29 April
Б.Номинчимэд: Бид Чингис хааны зарчмуудын эсрэг явж байна
Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдтэй ярилцлаа. -Мэргэжил нэгтэнтэйгээ ярилцах болсондоо баяртай байна. Таны улс төр нийгмийг шүүмжилсэн аливааг гэгээрүүлэх гэсэн нийтлэлүүд хүмүүст их хүрдэг. Энэ салбарт хэзээнээс зүтгэж, ямар өнгө аясаар мөр гаргаж явна вэ? -Би 1995 оноос хойш сэтгүүл зүйн салбарт ажиллаж байна. Энэ салбарт гүн орсон маань тухайн үед МСНЭ-ийн дарга байсан Цэрэндорж гэдэг хүнтэй холбоотой. Ахынхаа нөмөр нөөлөг дор …
-
29 April
Эклерт хордсон иргэдийн хохирлыг нь “Ньюсвийтфүүдс” компани барагдуулна
Энэ сарын 21-25-ны өдрүүдэд Баян зүрх дүүргийн хүнсний дэлгүүрээр зарагдаж байгаа “Ньюсвийтфүүдс” ХХК болон “Русская кухня”-гийн үйлдвэрлсэн эклер идсэнээс үүдэлтэй хоолны хордлогот халдвар гарсан. Өнөөдрийн байдлаар 137 хүн хордлого авсан шинж тэмдэгтэй бүртгэгдэж 87 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хоёр хүний биеийн байдал хүнд, бусад нь хүндэвтэр байдалтай эмчлүүлж, харин дээрх иргэдээс 51 хүнийг харьяалах өрхийн эмчийн хяналтад оруулах, …
-
29 April
Цагдаагийн оролцоогүйгээр машин ачихыг хуулиар хориглов
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 17 асуудал хэлэлцэхээр товлосон ч мөн ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх асуудлаа бүгдийг нь хэлэлцэж амжсангүй. Үдээс өмнөх хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч 10.50 цагийн үед эхэлж, улмаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн АНУ-ын иргэн, Монголд их хэмжээний хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компанийн …
-
29 April
Д.Дагвадорж хүндэт доктор болжээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Япон Улсын Нагоно мужийн Мацумото их сургуулийн хүндэт доктор болжээ. Тэрбээр сүүлийн үед ойр ойрхон Наран улсыг зориод байсан нь ийм учиртай байсан аж. Түүнчлэн их аварга Монголоосоо олон хүүхэд Японд сургахаар болсон байна. Тэдний нэг нь хэдхэн хоногийн өмнө “Буянт-Ухаа” спортын ордонд болсон “Рио-2016” олимпийн эрх …
-
29 April
Импортын үрийн буудай нийлүүлэгдэж эхэллээ
“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлыг ханган, тариаланчдад олгох бүхий л төрлийн дэмжлэгийг бүрэн олгож байна. ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс, өнөөдрийн байдлаар Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2 мянган тонн үрийн буудайг хүлээн аваад байна. Ийнхүү нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын …
-
29 April
АСЕМ-тай холбогдуулж ХУИС-ийн багш оюутан нарт шаардлага хүргүүлжээ
АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалт манай улсад ирэх долдугаар сард болно. Уулзалтын үеэр замын хөдөлгөөн хаана, иргэдийг машин унахгүй унадаг дугуй унах, эсвэл явган явахыг анхааруулсаар байгаа. Түүнээс гадна Төрийн ордон тойрсон барилга байгууламжийн ойролцооноос зураг авахгүй бичлэг хийхгүй байхыг иргэдэд анхааруулсаар байгаа юм. Тэгвэл Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, оюутан нарт нэгэн зарлалын шинжтэй шаардлага иржээ. О.Сайхан Zaluu.com
-
29 April
“Нарантуул” захад гал тавьсан этгээдийг цагдан хорьжээ
“Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан шинэхэн барилгад нэгэн этгээд гал тавьжээ. Азаар түүний тавьсан галыг газар авахуулалгүй таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчилжээ. Тодруулбал, тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж, холбогдох албаныхан шуурхай ажиллан, түүний үйлдлийг …
-
29 April
“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын сүүлийн шалгаруулалтад 41 оюутны илтгэл үлдлээ
Голомт банкны хамт олон эх орныхоо ирээдүйг өргөх оюунлаг залуусаа дэмжих, амжилттай суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Судлаач оюутны баг” зэрэг оюутанд зориулсан багц хөтөлбөрий хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Үүний нэгээхэн хэсэг болсон Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” энэ жил 15 дахь удаагаа зарлагдсан бөгөөд …
-
29 April
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1.Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/: -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. 2.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл