Өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдний гажиг үүсгэдэг байж болзошгүй байна. Энэ тухай өчигдөр Солонгосын Чоннам Их Сургуулийн эмнэлгийн эмч, эрдэмтэд анхаарууллаа. Өмнөд Солонгосын Чоннам Их Сургуулийн эмч нар өсвөр насны хүүхдүүдийг 30 минутаас илүү хугацаагаар ухаалаг гар утас ширтэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ойрын хялар өвчний оноштой өсвөр насны хүүхэд олон болсныг ухаалаг гар утас …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
22 April
Жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн томоохон заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тус хуралдаан багагүй хугацаанд, талуудын маргаан дунд үргэлжилж жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд намын жагсаалт гэсэн хэсгийг хасч гишүүд жагсаалтаар сонгогдох боломжгүй болж байна. Өөрөөр …
-
22 April
Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатарт болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь Г.Занабазарын нэмэржит Дүрслэх урлагийн музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачид болох С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт гаргасны дагуу түүний цуглуулгаар Монголд үзэсгэлэн …
-
22 April
Нийслэлийн дансны мэдээлэл иргэдэд ойлгомжтой болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн шилэн дансны мэдээллийн цахим хуудас” ажиллуулах талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Төрийн захиргааны төв болон орон нутгийн төр захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, худалдан авах ажиллагаа болон уул уурхайн олборлох салбарын ил тод, нээлттэй байдлын судалгаа, үнэлгээг хараат бус зармын хүрээнд хийж гүйцэтгэдэг “Ил тод …
-
22 April
Д.Цэвээнравдан: Найз минь намайг “Чиний залуугийн хоолой шиг дуучин одоо ч алга” гэж онгироодог
“Зүрхний цэцэгхэн чамдаа”, “Мартагдашгүй хайр”, “Зүрхний лимбэчин бүсгүй” зэрэг дуугаараа сонсогчдын танил болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн “Дорнын цэнхэр аялгуу” уран бүтээлийн тоглолт өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Завхан нутгаас төрсөн авьяаслаг уран бүтээлчийн 19 дэх тоглолтыг СГЗ, хөтлөгч Д.Цоодол хөтлөсөн юм. 19.00 цаг гэхэд Бөхийн өргөөний бүх суудал дүүрч үзэгчид алга ташилтаар тоглолтыг эхлүүлэв. Тоглолтын салхийг хагалж дуучин Б.Батболд …
-
22 April
“Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдлаа. Хуралдаанаар тариаланчдын тулгамдсан асуудал буюу санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд намрын ургац, газар …
-
22 April
Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн хурлыг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа удирдан явуулсан бөгөөд I-XII хорооны Засаг дарга нар, дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн Хяналтын хэлтсийн холбогдох хүмүүс хуралд оролцов. Энэхүү хурлаар дүүргийн I-XII хорооны нутаг дэвсгэрүйл ажиллагаа явуулж …
-
22 April
АН-ынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
Дархан-Уул аймгийн ардчилсан намынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэд АН-ын дарга З.Энхболдод хандаж мэдэгдэл хүргүүлж байна. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Дархан Уул аймгийн Ардчилсан нам 2004 оноос бүх шатны сонгуулиадад ялагдаж ирсэн. Энэ байдлын улмаас ардчилсан намын олон мянган гишүүдийн саналаар 2007 оноос хойш анх удаа шударга сонгууль явуулахаар 2013.12.24 намын хорооны тогтоол гарсан. Гэвч олон жил намаа …
-
22 April
Төмс, хүнсний ногооны үнэ өсчээ
Мах: 2016 оны 04-р сарын 3 дахь долоо хоногт хонины ястай нэг килограмм нь дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах /1 кг/ 8125 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 70 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад …
-
22 April
Хүүхдийн хөдөлмөрийг устгахыг уриаллаа
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүүхдийн хөдөлмөрийн асуудалд онцгой анхаарал хандуулан, дэлхийн улс орнуудад 2002 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтаж Хөдөлмөрийн сайдын санаачилгаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аяныг орон даяар зарлахаар болсон бөгөөд аяны нээлтийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Монголд анх удаа зохион байгуулж буй уг аяны …
-
22 April
Монгол улсын Таван Тусгаар Тогтнолд Сангажавын Баярцогтын учруулсан хохирол
Монгол улсын Таван Тусгаар Тогтнолд Сангажавын Баярцогтын учруулсан хохирол Саяхан С.Баярцогт гэгчид хариуцлага тооцож буй их хурлын үйл явцыг зурагтаар хараад шал дургүй хүрэв. Батчимэг нь еэвэнгийн тал нь энэ байна, нөгөөх нь энэ байна гэж эргүүлж мэдэн будилдаг шиг л аяглаж, С.Баярцогтыг энэ хурлаар оруулж байгаа нь өөрөө ёс зүйн шийтгэл гэж гүрийх ажээ. Хэрхэн арга хэмжээ авахаа ч …
-
22 April
Зам талбайг угааж байна
Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Нисэх, Яармаг, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний зам дагуу тэмдгийн арчлалт, угаалгын ажил хийж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй тэмдгийг угаав. Мөн энэ жилийн хувьд 45 гудамжны зам талбайд хэвтээ тэмдэглэгээний ажил хийхээр төлөвлөгдсөн. Жамьянгүний гудамжинд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж эхлээд байна. Улаанбаатар …
-
22 April
“Залуусаа дэмжиж” уурхайн бус оюуны баялгийг бүтээе
Манай залуус Дэлхийн дайтад суралцаж төгсөөд олон жилийн ажлын дадлага туршдагагүй ч харсан сонссон зүйлээрээ өөрийн бизнесээ Эх орондоо эхлүүлж байна. 1990-ээд он гарсаар нэгэн үе хөгшин Европыг зорьсон залуус төгсөн ирж, харсан үзсэн зүйлтэй, мэдсэн мэдэрсэн сэтгэлтэйгээр эх орноо босгох бүтээлцэх ажилд шамдан байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэднийг эх орон нь элэгсэг дотно хүлээж авав уу гэдэл бас л …
-
22 April
Фэйсбүүкт хүссэн зүйлээ нийтлээд баяжих боломжтой болно
Фэйсбүүк бидний өдөр тутмын хэрэглээ гэхээсээ илүүтэй бие биедээ мэдээлэл дамжуулах, бусдад түгээх хамгийн энгийн, хэрэглэхэд хялбар хэрэгсэл аль хэдийнэ болсон. Энэ ч утгаараа бидний ихэнх нь фэйсбүүкээс ертөнцийн сонин хачин, хов жив гээд чамгүй их зүйлсийн талаар мэдэж, инээд хөөр, уй гашуутай буйгаа бусадтай хуваалцах боломж бүрдэж байна гэхэд хилсдэхгүй. Тэгвэл бид өөрсдийн фэйсбүүкт аливаа зүйлийг зүгээр нэг нийтлээд …
-
22 April
300 мянган иргэнийг улаанбурханы эсрэг вакцинд хамруулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Хуралдаанаар Эх хүүхдийн эндэгдэл, Улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонслоо. Асуудлыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат танилцууллаа. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн 9 орны тоонд орсон бөгөөд эх хүүхдийн эндэглийг бууруулах, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх гэсэн ЭМ-ийн зорилтуудын хүрээнд 1000 амьд төрөлтөд ногдох нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл