Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурсан байна. Ялангуяа Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан байна. Хаврын хуурайшилтын үед салхины хурд их байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна. Тухайлбал, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 31 удаагийн ой, хээрийн түймрийн …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
22 April
Орон сууцны ипотекийн зээлийн өдрийн мэдээ
Тайлант өдрийн байдлаар, банкууд 4281 иргэний 264.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1096 иргэний 5%-ийн хүүтэй 51.8 тэрбум төгрөгийн, 2387иргэний 8%-ийн хүүтэй 158.3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 580 зээлдэгчийн 23.6 …
-
22 April
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулав
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.12 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай тогтоол гаргалаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, …
-
22 April
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд хэд хэдэн уулзалт болох юм. Өчигдрөөс АСЕМ-ийн хүрээнд зохиогдох уулзлат эхлээд байгаа. Эдгээр зочид төлөөлөгчид нь нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 22-ний баасан гарагт сондгой …
-
22 April
“Херо”-гийн бичлэг алдсан гэх хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ
“Херо энтертайнмэнт”-ийн бичлэг алдагдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан байна. Сануулахад, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн “Херо энтертайнмэнт”-ийн архивт хадгалагдаж байсан улс төрчдийн бичлэг хулгайд алдагдсан. Ингэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярын тус нэвтрүүлэгт оролцох үеийн хасагдсан хар дүрс нь алдагдаж, цахим ертөнцөд …
-
22 April
”Их багш” Лениний санаанд оромгүй харгис тушаалууд…
Өнөөдөр Ленин багшийн төрсөн өдөр. Ахмад үеийнхэн бүгдээрээ л Ленинийг хамгийн сайн хүн, дэлхийн хөдөлмөрчдийн их багш, хүүхэд, ард олонд хайртай хүн гэж итгэж өнөө хүрсэн. Тэд энэ өдрөөр Лениний хөрөг зургийг гэртээ залж, пионер, эвлэлд элсч, намтар түүхийг нь цээжилж, дуу зохиож дуулж, шүлэг уншиж, шугам жагсаал хийн хөшөөнд нь цэцэг өргөж өссөн. Хамгийн харамсалтай нь түүнийг хамгийн харгис, …
-
22 April
Өнөөдөр эх дэлхийн өдөр
“Та аль улсын иргэн, ямар хэл соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, үзэл бодолтой зэргээс үл хамааран хүн төрөлхтөнийг нэгтгэж байгаа зүйл бол бид Дэлхий хэмээх гариг дээр нэгэн цаг үед хүмүүний биеийг олон оршин байна. Бидний амьдарч байгаа эх дэлхийд маань өнөөдөр аюул тулгараад байна. Хүн төрөлхтөний, бидний өдөр тутамдаа хийж байгаа болчимгүй үйлдлүүдээс болон эх дэлхий маань усгүй, …
-
22 April
Өргөн хэрэглээний барааны үнэ ханш
Махны дундаж үнэ 2016 оны 4-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8125 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 70 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит …
-
22 April
“Овоолсон” шавар хананаас татгалзаж “Хаус хороолол”-ыг дэмжиье
Зах замбараагүй баригдсан байшингийн “овоолго” болон хөгжсөн манай нийслэл ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Овоолон дээш нь давхарладаг нь газар нутаггүй, “шавааралдан” амьдарагч орны “зан” биз. Манай улсад газар байна, хэдхэн хүн амтай, таатай нөхцөлтэй байхад юун биднийг дээш “овоолно” вэ? Хотоо төлөвлөж мэдэхгүй, газраа ашиглаж мэдэхгүй байгаа эрх мэдэлтнүүдийн “лай” юу. Хэрэв газар хөдөлбөл манайд өндөрлөн барьсан барилгууд бүгд …
-
22 April
Гаалийн байцаагч Ч.Насанбат нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэв
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Ч.Насанбат нарын 6 хүнд холбогдох хэргийг тус сум дахь Сум дундын шүүхээр хянан хэлэлцжээ. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих, Б-д …
-
22 April
Үндэсний баяр наадмын арга хэмжээний төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамж
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалгаруулна. Нэг. Зорилго Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концертыг төрөө хүндэтгэн, түүх, соёл, уламжлалаараа бахархах, наадамчин олны сэтгэлд нийцэхүйцээр зохион байгуулахад оршино. Хоёр. Хамрах хүрээ Монгол улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, …
-
22 April
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулж байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан бөгөөд нийслэлийн сар бүрийн 4 дэх долоо хоногийн “Ням” гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх тогтоол гаргасан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон ажлыг хийж байгаагийн нэг нь “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт залуучууд, эцэг эхчүүдэд гэр …
-
22 April
Оргил худалдааны төвөөс удирдлагын академиийн уулзав хүртэл зам хаана
Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хотхон хүртэлх 0.75км авто замын шинэчлэлтийн ажил эхлээд байгаа. Уг ажлын эхний хэсэг болох Оргил худалдааны төвийн уулзвараас Удирдлагын академийн уулзвар хүртэлх 400м газар асфальтбетон тэгшилгээний үе, өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 22:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний 22:00 цаг хүртэл зам хаах болсныг мэдэгдье. Иймээс зам …
-
22 April
Энэ өдөр дэлхийн түүхнээ…
1724-Германы гүн ухаантан И.Кант 1870-Оросын хувьсгалч В.Ленин 1899-Оросын зохиолч В.Набоков нар мэндлэв. 1794-Францын хувьсгалын удирдагч Жан Ле Шапельег Парис хотноо цаазлав. 1864-АНУ-ын Конгрессоос “In God We Trust” (Бид бурханд итгэдэг) гэсэн уриаг үндэсний мөнгөн тэмдэгтэн дээрээ хэвлүүлэх шийдвэр гаргажээ. 1906-Афины олимпын нээлт болов. 1956-Түвдийг БНХАУ- ын автономит тойрог болгохыг Хятадын Засгийн газар Далай ламд тулган шаарджээ. 1983-Гитлерийн өдрийн тэмдэглэлээс анх …
-
22 April
Улсын их дэлгүүрээс цирк хүрэх зам автомашингүй гудамж болно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ хотын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл