Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 21 April

    М.Зоригт сайд 2000 хятад ажилтнаар зам бариулна

    Зам тээврийн сайд М.Зоригт урд хөршийн залуусыг замын ажилд дайчлахаар шийджээ. Тодруулбал, энэ онд Хятадаас 2000 хятад ажилтан авчрахаар гэрээр хийж зөвшөөрөл олгосон нь багагүй хэл ам дагуулаад байна. Тухайлбал гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2016 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжүүдийн нэрс тодорхой болжээ. Ийнхүү Монгол Улсын хөгжүүлэх, замыг нь сайжруулах их бүтээн байгууллалтад Хятад ажилчдын …

  • 21 April

    З.Энхболд дарга олон хэлээр жиргэв

    УИХ, Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болно. “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэсэн үндсэн сэдвээр болох энэхүү уулзалтын нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд даргалах юм. Тиймээс тэрбээр УИХ-ын чуулганыг удирдах ажлаасаа түр “чөлөө” авч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдод алхаа өгчихөөд …

  • 21 April

    Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин авахаар шийдвэрлэв

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд энэ нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалттай биш гэдгийг Эрүүл мэндийн газраас онцолж байгаа юм. Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг …

  • 21 April

    Хуулын байгууллагыг хүчгүйдүүлэх нь хэнд ашигтай вэ?

    Саяхан АТГ-ын дарга Н.Ганболд ажлаа өөрийн хүсэлтээр өглөө. Тэр хэдийгээр өөрийн хүсэлтээр гэж байгаа ч олон нийт тэр дундаа АТГ-д зөвлөх үүрэг үүрэг бүхий Олон нийтийн зөвлөл нь энэ нь улс төрчдийн шахаасаар болсон гэж мэдэгдсэн. Ямар улс төрчдийн гэдгээ харин дурдаагүй. Гэтэл өчигдөр оройноос Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь огцруулах хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан гэсэн мэдээ явж эхэллээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ нь …

  • 21 April

    Гар утасны “кэйс” арьсны хавдар үүсгэдэг гэв үү

    Хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг гар утас, таблет, компьютер зэрэг бүтээгдэхүүний дэлгэцийг хамгаалах наалт, гэр зэрэг гэмтлээс хамгаалах зориулалт бүхий сэлбэг нэмэлт хэрэгслүүд ихээхэн гарах болж. Нэмэлт хэрэгслүүд урлагийн бүтээл болтлоо хөгжсөн гэмээр. Харин сүүлийн үед гар утасны гадуур хийгддэг резинэн гэрүүд нь хамгийн муу хуванцараар дахин үйлдвэрлэлд орсон байдаг тул хүний биед тийм ч таатай бус гэнэ. Хүнсний хэрэглээнд …

  • 21 April

    Бид Эрээнийг “тэтгэх” биш өөрсдөө үйлдвэрлэгч байя

    Бид Эрээний ерөнхий ивээн тэтгэгчээр олон жил ажиллаа. Нүдэн дээр Эрээн хот хөгжиж байна. Өмсөх хувцас, идэх жимс, эм тан гээд тэндээс авах юм мундахгүй олон. Эдийн засаг хямарлаа л гэх гэхдээ идэж, уухгүй, өмсөж, зүүхгүй явах боломжгүй нийгэм. Тиймээс бид алийн болгон хүний “нохойг” хооллох билээ. “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэдэг шиг өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотооддоо мэдлэг, …

  • 21 April

    Ангийнхаа бүх сурагчдаа хүчирхийлдэг багшийг 508 жилээр шийтгэжээ

    Туркийн Караман хотын шашны нэгэн сургуулийн багшийг сурагчдаа бэлгийн харьцаанд уруу татсаных  төлөө 508 жил гурван сар шоронд хорих ялаар шийтгэжээ. Лавтай 10 сурагч 54 настай Мухаррема Бююктюрка багшийн гэмт үйлдлийн золиос болсон нь Мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Багш уг нь сурагчид  өөрсдөө  түүнийг өдсөн гэж баталж байгаа ч прокурор, улсын яллагч түүнд 600 жилийн ял өгөхөөр төлөвлөж. Харин …

  • 21 April

    Х.Түвшинжаргал охинд зориулсан “Сэтгэлийн хүч” хандивын тоглолт болно

    Нийтийн дуучид болон рок поп, уран бүтээлчид Х.Түвшинжаргал охинд зориулсан “Сэтгэлийн хүч” нэртэй хандивын тоглолтонд нэгджээ. Тус тоглолтонд, МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Б.Оюунбат, зэрэг 20 гаруй уран бүтээлч оролцох аж. Тоглолт энэ сарын 25-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагт болох бөгөөд тоглолтын орлого Х.Түвшинжаргал охины эмчилгээнд зарцуулагдах юм байна.

  • 21 April

    Анагаахын оюутнууд ХӨСҮТ-д хүч нэмэн ажиллана

    Улаанбурхан өвчний улмаас 59 хүүхэд хорвоог орхисон гэх мэдээллийг өмнөх долоо хоногт албаныхан өгсөн. Түүнчлэн Засгийн газар болон олон нийтийн дэмжлэгээр энэ өвчнийг анагаахад шаардлагатай аппарат, төхөөрөмжийг эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсээр байгаа юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт буурч буй ч эмч, эмнэлгийн ажилтнууд ачаалал ихтэй хэвээр байгаа аж. Тиймээс АШУИС-ийн оюутнуудыг бүртгэж ирэх сарын 5-хүртэл ХӨСҮТ-д жижүүрт гарган хүч …

  • 21 April

    “ДЦС-3” ТӨХК-д гарсан гэмтлийн талаар албан ёсны тайлбар гарлаа

    Өчигдөр төвийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ДЦС-3” ТӨХК-д ноцтой осол гарсан мэтээр мэдээллүүд гарсан. Үүнд “ДЦС-3” ТӨХК-ний зүгээс дараах тайлбарыг албан ёсоор өглөө. Уг тайлбарт“2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00.15 цагт “ДЦС-3” ТӨХК-ний 9 дүгээр зуухны хяналт удирдлагын системийн тэжээлийн блок гэмтсэний улмаас зуухны хэмжих хэрэгслүүд ажилгүй болсон тул үзлэг шалгалт хийхээр уг зуухыг 00.30 цагт зогсоосон. 01.35 цагт …

  • 21 April

    2001 оны Центрпойнтын зодоон

    Цэвэр он тооллоороо бол 2000 он нь XXI зууны босго биш, харин 2001 он бол 21-р зууны босго юм. 20-р зуунаас эх авсан цуутай зодоонууд яван явсаар 21-р зууны босгон дээр ирээд эцсийнхээ “тулаан”-ыг шавхаж “Центрпойнтын зодоон” хэмээх дуулиант хэргийг төрүүлсэн билээ. Центрпойнт дахь “Казинос” бааранд болсон энэхүү зодооны процедурыг хуульчид, сэтгүүлчид янз янзаар тайлбарласаар ирсэн. Тэдний дийлэнх хэсэг нь …

  • 21 April

    Сүхбаатар суманд хээрийн түймэр гарч нэг айлийн гурван хүн шатжээ

     Өчигдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хээрийн түймэр гарч Нэг гэр бүлийн гурван хүн шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг боллоо. Таван айлын гэр, мал шатжээ. 25 настай залуу 4-р зэргийн түлэгдэлттэй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн хүнд байна. Гал түймрийн аюулд мал гэр ахуйгаа өртүүлэхгүй анхаарал болгоомжтой байхыг иргэддээ анхааруулж байна. Хуйраашилт ихтэй байгаа энэ үед ой, хээрийн түймэрт өртөх эрсдэлийг …

  • 21 April

    Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийнхэн улаанбурхны эсрэг хандивын аян өрнүүллээ

    Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийнхэн улаанбурхан өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд итгэлийн гараа сунгалаа. Тэд өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, Улаанбурхан өвчин туссан нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй байгаа хоёр ширхэг аппарат мөн шаардлагатай байгаа амин дэмүүдийг эмнэлгийн удирдлагууд, эцэг эхүүдэд хүлээлгэн өгсөн юм.  Өнөөдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн бяцхан нярай нарт  энэхүү өвчнийг анагаахад дархлааг нь дэмжих амин дэм маш чухал гэж байсныг …

  • 21 April

    Ундны усаа хамгаалах талаар хэн юу хэлэх бол

    Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулгантай. Энэ удаагийн чуулганы үеэр ямар асуудал хэлэлцэх хэн юу гэж дуугарах нь тодорхойгүй байна. Нийтийн эрх ашиг ундны усыг хамгаалах дуу хоолой болж буй “Хатан Туулаа хамгаалах” үндэсний  хөдөлгөөнийхөн Туул голд аюул нүүрлэж буй тухай нэр бүхий 11 гишүүнд хандаж уриалга хүргүүлсэн билээ. Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй хайрга дайрганы лиценз, газар эзэмших, …

  • 21 April

    БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог Чингисийн талбайд угтан авлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ Чингисийн талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын …