Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 15 March

    Орлогоо худал мэдүүлсэн найман албан тушаалтанд ажлаас нь чөлөөлжээ

    Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын чиглэлээр 2015 онд 22 байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийж, 453 албан тушаалтны мэдүүлгийг шалган, үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна. Харин 2016 он гарсаар хяналт шалгалтаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн 8 албан тушаалтанд …

  • 15 March

    Сайд нь шоронд, ХӨСҮТ нь даргагүй, хүүхдүүд нь улаанбурханаар өвчилсөн дампуурлын ирмэгт ирсэн Эрүүл мэндийн салбарыг авраач

    Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын бүрэн эрх гурван сар хүрэхгүй хугацааны дараа дуусгавар болох гэж байна. Гэтэл өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш Эрүүл, мэнд спортын салбар удирдах хүнгүйгээр өдийг хүрлээ. Шадар сайдад хамаг ажлаа ацаглачихсан байгаа. Урдах олон ажлаа дийлэхгүй байхад нь хоёр ч том салбарыг нэгтгэсэн яамны ажлыг давхар хариуцуулж байгаа нь эрсдэлтэй. Сайдын эзгүйд ажлаа авч явах хүн …

  • 15 March

    АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд тохижилтын ажлуудтай танилцав

    АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод 2016 онд  хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хянах 21 ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд хуралдлаа. Хурлаар гудамж тус бүрийн тохижилтыг хянах ажлын хэсгийн дарга нарын нэрсийг зарлаж, ажлын хэсэг тус бүрийн хариуцах талбайг байршлаар нь танилцуулж, ямар ажлууд хийж хэрэгжүүлэх талаар ерөнхий …

  • 15 March

    Хаан банк ажилчдаа 200, 200-гаар нь хомроглон халж эхэлжээ

    Монголын арилжааны банкуудын хаан нь “Хаан банк” билээ. Хамгийн ашигтай ажилладаг энэ банк зарлагаа хэмнэж ухаалаг банк болохоор шийдэж автомат машин олноор нь оруулж ирэх болсон. Хаан банк Монголд анх удаа теллер гэх ажлын байрыг үгүй болгож төлбөр тооцоог орлого, зарлага хийдэг автомат машинд даатгаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, Хаан банкны салбарууд бүгд “машин” болж, үүнтэй холбоотойгоор хэдэн мянган теллерүүдээ …

  • 15 March

    Гаалийнхантай нийлж улсад хохирол учруулсан байж болзошгvй хятадуудын хэргийг шалгаж эхэллээ

    БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” компанитай холбоотой ноцтой мэдээлэл Улсын мөрдөн байцаах газарт иржээ. Мэдээллийн мөрөөр шалгалт явуулж, улмаар тус компаний захирал Жин Жиа Минд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр “Салхит” уурхайгаас алт, мөнгөний хүдэр олборлодог “Жи Пи Эф” компани нь хууль зөрчиж, харин уг компанийг Дорноговь аймгийн Чойр дахь …

  • 15 March

    Анкара хотын дэлбэрэлтэнд Монгол иргэн өртөөгүй

    Турк улсад нийт 3555 Монгол иргэн байгаагаас 232 нь Анкара хотод ажиллаж, сурч амьдарч байгаа. 13-нд болсон бөмбөгдөлтөнд 34 хүн амь эрсдэж 120 гаруй хүн их бага хэмжээгээр шархдсан юм. Бөмбөг машин дотроос дэлбэрсэн гэж гэрчүүд мэдээллээд байгаа. Дэлбэрэлт 2,5 км тойргыг хамарч цохилт мэдрэгдсэн байна. Аз болж манай улсын иргэд энэхүү халдлагад өртөөгүй байна.  Анкара хотын Кизилая талбайд болсон дэлбэрэлтэд Монгол …

  • 15 March

    Онц ноцтой гэмт хэрэг өссөний гол буруутан нь хэн бэ

    Сүүлийн жилүүдэд манай улсад харгис, хэрцгий, санаанд багтамгүй байдлаар үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргүүд дараалан гарч нийгмийг багагүй цочирдуулсан. Тодруулбал, Зэвсэглэн банк дээрэмдэх, Эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд нууж явсан, хүүхэд барьцаалах, PC тоглоомын газарт найзыгаа буудан хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн, гэр бүлийн гишүүдийг бөөнөөр нь хөнөөх, бага насны хүүхдийг хүчирхийлэх, олны нүдэн дээр өөрийгөө шатаах, хүний хоолой хэрчих гээд …

  • 15 March

    ЭЕШ-ын 2016 оны бүртгэл ирэх сарын 25-нд дуусна

    Засгийн газрын 37-р тогтоолын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг болсон. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орох юм. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, …

  • 14 March

    Эрх баригчдын эрх ашиг хэдэн хүүхдийн аминд хүрч байж зогсох вэ

     Монгол Улс Эрүүл мэндийн сайдгүй бүтэн 4 сар гаруйн хугацааг үдлээ. Хуулиараа бол сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн сайдыг 1 сар буюу 30 хоногийн дотор томилох ёстой байдаг. Харамсалтай нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн гуравхан хүний амбицаас болж, Монгол Улс 120 хоног гаруй Эрүүл мэндийг сайдгүй явж, тун удахгүй хагас жилтэйгээ золгож, …

  • 14 March

    Туркийн нийслэлд амиа золиослогч дахин халдлага үйлджээ

    Туркийн нийслэл Анкара хотод авто машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч, үүний улмаас 32 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн гэмтэж шархаджээ. Холбогдох эх сурвалжийн мэдээгээр энэхүү халдлага Анкара хотын худалдаа, зам тээврийн төвлөрсөн гол бүсэд болжээ. Хэргийн газарт хэд хэдэн авто машин дэлбэрэлтэд өртөж, шатсан байна. Өнгөрсөн сард мөн л Анкара хотноо алан хядагчид халдлага үйлдсэнээс 28 хүн амь үрэгдэж, …

  • 14 March

    “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт өнөөдөр болно

    Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой “Илгээлтийн эзэд” аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж хандивын тоглолтоо хийхээр болсон. Өнөөдөр буюу 3 сарын 14,16,19-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд хоёр гавъяатын хамтарсан хандивын тоглолт болох гэж байгаа ба тоглолтыг үзэхээр билет авсан үзэгчид өөрсдийн боломжоор хандив өргөж …

  • 14 March

    Туркийн нийслэлд дэлбэрэлт болж 34 хүний амь эрсдэв

    Туркийн нийслэл Анкара хотод ням гарагийн орой мина суурилуулсан бөмбөг дэлбэрч, олон хүн гэмтэж шархаджээ. Уг дэлбэрэлтийн улмаас 34 хүн нас барж, 125 хүн гэмтэж бэртсэн гэж Туркийн Эрүүл мэндийн сайдын хэлснийг Спутник агентлаг уламжиллаа. Орон нутгийн цагаар оройн 18:30 цагт хотын төвийн Гувэн цэцэрлэгийн ойролцоо бөмбөг дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлт болсон газар нь Дотоод хэргийн яам болон бусад албаны байгууллагатай …

  • 14 March

    Налайхад уурхайн шороонд дарагдаж нас баржээ

    Налайх дүүрэгт хүн уурхайн шороонд дарагдаж нас барсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ. Тус дүүргийн гуравдугаар хороонд нутаг дэвсгэрт иргэн Х-ийн зөвшөөрөлгүй ажиллуулж нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн шороонд дарагдаж, нэг нь гэмтэж, нөгөө нь нас барсан байна. Налайх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 42 настай, эрэгтэй Ц-г ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид аварч, дүүргийн эмнэлэгт хүлээлгэж …

  • 14 March

    Авто машины толь хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдэл

    Гуравдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн авто машины толь хулгайлж байсан Н-г Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Энэ этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн авто машины толь хугалж, хулгайлсан 123 удаагийн …

  • 14 March

    Л.Пүрэвбаатар Л.Даваапилийг хууль бусаар томилжээ

    Авлигатай тэмцэх газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоосон байтал одоог хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байна. Авлигатай тэмцэх газраас …