Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 25 February

    Замын цагдаагийн газраас мэдээлж байна

    иргэдийн замын хөдөлөгөөнд оролцох соёл дээшлэхгүй байна. замын цагдаагийн газраас мэдээлж байна

  • 25 February

    Вашингтоны сургуулийн сурагчид Монгол хэл соёлыг судалж байна

    2015-2016 оны хичээлийн жилд манай ЭСЯ “Washington Performing Arts” байгууллагын “Embassy Adoption” хөтөлбөрийн хүрээнд Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай МакКинли дунд сургуультай хамтран тус сургуулийн зургаадугаар ангийн нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хүрээнд улс орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах хөтөлбөр гарган ажиллаж байна. Нэгдүгээр сард АНУ-ын Гадаад харилцааны хүрээлэнгийн багш М.Саруул-Эрдэнэ тус сургуульд зочилж Монголын түүх, соёл, хэл …

  • 25 February

    Кардашьяныхан монгол хурганы арьсыг сурталчилав

    Рэппер Канье Уэст Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Yeezy” брэндийнхээ шинэ цуглуулгыг танилцуулсан билээ. Түүний загварын шоунд дэлхийн шилдэг моделиуд оролцсон ба олны танил алдартнууд хүрэлцэн ирсэн байна. Канье Уэстын загварын шоуны онцлох модель нь Наоми Кэмпбелл байжээ. Энэхүү шоунд ирэхдээ Кардашьяны гэр бүлийнхний өмссөн цагаан хурганы арьсан хүрэм олны анхаарлыг татсан юм. АНУ-ын шоу ертөнцийн хамгийн алдарт бүсгүйчүүдийн гангарсан …

  • 25 February

    “ПСВ Эйндховен” клуб “Атлетико Мадрид”-тай туллаа

    “ПСВ Эйндховен” клуб шөвгийн 16-д Нидерландын лигийг төлөөлөн үлдэж, Испаний лигийн хүчирхэг баг болох “Атлетико Мадрид”-тай туллаа. Энэхүү тоглолт Нидерландын Эйндховен хотын “Филипс” цэнгэлдэх хүрээлэнд явагдсан юм. Филипп Кокугийн шавь нар өөрсдийн талбайдаа “Атлетико Мадрид” багтай хуурай тэнцснээр хариу тоглолтоос бүх зүйл шалтгаалах болж байна. Гэхдээ “ПСВ Эйндховен” багийн хувьд хариу тоглолтонд давуу тал бага. Учир нь талбайдаа хуурай тэнцээгээр …

  • 25 February

    “ФЭЙСБҮҮК” сэтгэл хөдлөлтэй боллоо

    Фэйсбүүк компанийн удирдлагууд өнгөрсөн оноос эхлэн “лайк” буюу “таалагдлаа” гэх тэмдгийг орлох тэмдэгтүүдийг бүтээж эхэлсэн юм. Уг нийгмийн сүлжээний нэг дутагдал нь ямар ч мэдээллийн дор лайк дарах эсвэл дарахгүй байх хоёр сонголттой байдаг билээ. Тиймээс инженерүүд удаан хугацааны турш ажиллаж, фэйсбүүкийг илүү сэтгэл татам болгохын тулд “Таалагдлаа буюу лайк”, “Хөгжилтэй”, “Гайхалтай”, “Харамсалтай”, “Ууртай”, “Жаргалтай”, “Хайртай” гэх тэмдэгтийг бүтээсэн талаар …

  • 25 February

    Налайхад осолдсон “МИ-8” нисдэг тэрэгний ослын дүгнэлт гараагүй гэж үү

    Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын “МИ-8” нисдэг тэрэг осолдож, нэг хүн амиа алдаж 11 цэргийн алба хаагчид бэртсэн хэрэг гарсан билээ. Ослын шалтгааныг тодруулахаар хар хайрцгийг ОХУ-ын Москва хот руу явуулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Харин Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох хорооноос хар хайрцгийг уншсанаа УМБГ-т ирүүлжээ. Тодруулбал, уг …

  • 25 February

    “АСЕМ ВИЛЛА” хотхоны барилгын ажил дуусчээ

    Улаанбаатар хотод ирэх долдугаар сард АСЕМ-ын уулзалт болно. Манай улс Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн 51 улс, олон улсын хоёр байгууллагын удирдагч, тэднийг дагалдан манай улсад ирэх улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 5000 орчим зочид төлөөлөгч ирэх урьдчилсан тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, зочид …

  • 25 February

    БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатын урилгаар /2016.02.22/ БНСУ-ын Кёнги аймгийн зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид 3 дахь удаагаа манай аймагт айлчилж байна. Айлчлалын гол зорилго нь яаралтай тусламжийн 4 автомашиныг холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгөх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Кёнги аймгийн Хурлын “Хотын байгаль орчны …

  • 25 February

    Б.Балгансүрэн: 4G технологи 7 дахин хурдтай

    Монголын үүрэн холбооны оператор “Мобиком”, “Юнител”, “Скайтел” групп ирэх хоёрдугаар улирлаас 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнтэй ярилцлаа. -Үүрэн холбооны дөрөв дэх технологи болох 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэхээр “Мобиком”, “Юнител”, “Скайтел” зэрэг компаниуд Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхээ авчээ. Та энэ тухай болоод энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэхгүй юу? -Харилцаа холбооны …

  • 25 February

    Шинжлэх ухаан болон үйлдвэрлэлийн салбарын уялдааг сайжруулах шаардлагатай

    Эрдэмтдийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан гаргасан олон төрлийн бүтээгдэхүүнүүд өнөөдөр зах зээлд борлуулалтгүй байх тохиолдол элбэг байна. Энэ бол шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбар уялдаа холбоогүй ажиллаж ирсний нэг илрэл гэж судлаачид үзэж байна. Тиймээс энэ оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг эрдэмтдийн судалгаан дээр түшиглэн явуулах, судлаачдын хийсэн ажлыг амьдралд хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар Аж үйлдвэрийн яам болон эрдэмтэн судлаачид уулзалт хэлэлцүүлэг …

  • 25 February

    МАН, МАХН-ын удирдлагууд хамтран мэдээлэл хийнэ

      МАН,  МАХН-ын удирдлагууд өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд мэдээлэл хийнэ. Энэ үеэр ирэх гуравдугаар сарын 1-нд болох МАН-ын 95 жилийн ойг тохиолдуулан “Эх орончдын баяр”-ийг хамтран тэмдэглэх болсон талаар мэдээлэх юм байна.

  • 25 February

    Хавдрын эсрэг аян зургаа дахь жилдээ явагдаж байна

    Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ.     Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, ХСҮТ-ийн ерөнхий  захирал Л.Төмөрбаатар, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа  нар оролцож, үг хэллээ.        Энэ үеэр дэлхий нийтийн хэмжээнд жилд 14,2 сая хүн хавдраар …

  • 25 February

    Махны үнэ 170 төгрөгөөр өсчээ

    Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар буюу 190 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр …

  • 25 February

    Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаас нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, автобусны зогсоолд бүрэн орж зогсох байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэхүү үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллагад “Жолооч нарт үйлчилгээний заавар зөвлөмжийг тогтмол өгч, автобусны зогсоолд бүрэн орж зогсох, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах тухай” албан бичгийг нийслэлийн Тээврийн газраас хүргүүлж, …

  • 25 February

    Хорих ял эдэлж байгаа иргэд зургаан төрлийн мэргэжил эзэмшиж байна

    Хорих ял эдэлж байгаа иргэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсч, мэргэжилтэй боловсон хүчин болж байна. Өнгөрсөн онд л гэхэд 420 гаруй хоригдол мэргэжлийн үнэмлэхтэй болж, хүмүүжих хугацаандаа хөдөлмөр эрхэлсэн байна.  Ингээд иргэдэд учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд барагдуулжээ. Цагдан хорих ангиудад ял эдэлж байгаа иргэдийг ШШГЕГ МСҮТ-дөө сургаж сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, бетон арматурчин, тогооч, мужааны мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлж эхлээд байгаа …