Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 26 February

    Хорих ангийн эмнэлгийн үйл ажиллагааг шалгасан байна

    Булган аймгийн Прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ШШГЕГ-ын харьяа онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангийн эмнэлгийн үйл ажиллагааг шалгасан байна. Тус хорих ангийн эмнэлэг нь 6 ортой, 1 их эмч, 4 сувилагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд он гарсаар нийт 11 ялтан хэвтэн эмчлүүлжээ. Уг шалгалтаар хорих ангийн эмнэлгийн үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал …

  • 26 February

    Афган хүү Мессигийн өмсгөлийг бэлгэнд авлаа

    НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан  алдарт хөлбөмбөгчин Месси өөрийн гарын үсэгтэй футболкыг “эрээн тор цээжиндээ зүүж, ардаа Месси 10 гэж бичсэн” таван настай афган хүүд өөрийн багийн өмсгөлийг илгээсэн байна. Таван настай Муртаза Ахмади түүний бэлгийг авсныхаа дараа “Би Мессид хайртай. Надад футболк нь үнэхээр таалагдаж байна” гэв. эх сурвалж: sorgog.mn

  • 26 February

    Багахангай, Налайх дүүрэгт малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгтэй хил залгаа аймаг, суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, …

  • 26 February

    Гэмт этгээдэд хутгалуулсан дөрвөн хүний нэг эрэгтэй Э нас баржээ

    Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх Баян-Өлзийт овоо гэдэг газар энэ сарын 21-ний ням гаригийн орой гурван эмэгтэйг хутгалж, нэг эрэгтэй хутгалж, сүхдсэн 46 настай Б гэгчийг баривчлаад байгаа билээ. Тэгвэл түүнд хутгалуулж, сүхдүүлсэн 32 настай эрэгтэй Э эмчлүүлж байгаад нас баржээ. Өмнө нь ял эдэлж байсан хэрэгтэн Б Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 50 км-ийн зайд орших Шанх Баян-Өлзийт овоо гэдэг …

  • 26 February

    ISIS Марк Зукерберг, Жак Дорсей нарыг сүрдүүлжээ

    Өнгөрсөн лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр Исламын улс бүлэглэлийг дэмжигчид фэйсбүүк, твиттерийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Жак Дорсей нарыг сүрдүүлсэн видео бичлэгийг байршуулжээ. Эдгээр компаниуд терроризм, хүчирхийлэлтэй холбоотой хэрэглэгчдийн хаягийг хаах шийдвэр гаргасан нь хэт даврагчдыг ийм үйлдэл хийхэд хүргэжээ. Тухайлбал, өнгөрсөн саруудад твиттерээс Исламын улс бүлэглэлтэй холбоотой нийт 125 мянган хаягийг хаасан байна. 25 минут үргэлжлэх тус видеог ISIS-ийг …

  • 26 February

    Монголын хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

    1. Архитектор: Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог. Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах төвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй. 2. Төсөвчин: Санхүүгийн салбарын ажил мэргэжил дотроос “бизнес харилцаанд” хамгийн түрүүнд орсон нь төсөвчид. Тэдний ажил, үйлчилгээний үнэлэмж бага биш. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө …

  • 26 February

    Doberman Pinscher нохойны тухай

    Doberman Pinscher нь 19-р зууны сүүлээр Германд хамгаалалтын нохойгоор хөгжүүлэгдсэн байна. Түүний нарийн гарал үүсэл нь тодорхойгүй боловч Rottweiler, хар болон бор шаргал терриер, German Pinscher-үүдийн дундаас бий болсон гэж үздэг. Гөлгөр үс, спортлог бие, өвөрмөц тайрсан чих, сүүл нь Doberman Pinscher-ийг язгууртан шиг харагдуулдаг. Түүний өндөр эрч хүчтэй, ухаалаг байдал нь цагдаа, цэргийн ажиллагаа, нохойны спорт болон гэр бүлийн …

  • 26 February

    “Содура” Каннын кино наадамд өрсөлдлөө

    “Содура” уран сайхны кино 2016 оны тавдугаар сард болох Каннын кино наадамд оролцож дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдсэн уран сайхны, баримтат, богино хэмжээний кинонуудтай 69 дэх удаагийн наадамд мөр зэрэгцэн өрсөлдөх боллоо. Цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралд орж буй өөрчлөлт, ахуй соёл, ёс заншлын тухай, онгон дагшин байгаль, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдгийг дэлхийн …

  • 26 February

    Байнгын хорооны дарга Ж.Батзандан гурван дүүргийн иргэдээс өргөдөл хүлээн авав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.02.25/ Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга иргэдийн өргөдлийг хүлээн авч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудлаар иргэдийнхээ саналыг сонсов. Түүнчлэн яаралтай шийдвэрлэвэл зохистой өргөдөл, гомдлыг холбогдох газар, албаны хүмүүст хүргүүлэхээр тогтлоо. Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдийн саналыг …

  • 26 February

    Архи бас нэг хүний амийг авч одов

    Он гарсаар архины гүн хордлогоор хоёр хүн нас барсан гэх мэдээлэл бий. Тэгвэл хар дарсны хар гайгаар бас нэг хүний алтан амь эрсдлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад шинээр бүртгэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна. 46 настай эрэгтэй С нь архины гүн хордлогонд орж улмаар “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд амиа алдсан аж. Уг хэргийг  цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

  • 26 February

    Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Итали Улсын Ром хотноо Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын захирал Ирина Хаантай уулзалт хэлэлцээ хийж, Монгол Улсын Хууль зүйн яам болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хоорондын “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: Хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилтийн талаарх харилцан …

  • 25 February

    “ВЕСТ МАССАЖ 4” төвөө шинээр нээлээ

    Хаврын урт өдрүүд айсуй энэ цагт хөгшин залуу хүн бүрийн хуян хөөрч, ядаргаа гадагшилдаг билээ. Ялангуяа суудлын ажил эрхлэдэг хүмүүст зориулан дуулгах таатай мэдээ байна. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх “Вест массаж”- төв нь “Bест-массаж- 4” салбарынхаа нээлтийг хийж байна. Шидэт гарт массажистаар тохилог, цэвэрхэн орчинд та бүх биеийн  болон хэсэгчилсэн бариа хийлгэх шинэхэн, тухтай орчин бүрдээд байна. Дашрамд дуулгахад …

  • 25 February

    “Хүүхдэд баяр хөөр бэлэглэе” арга хэмжээнд нэгдэцгээе

    Хүний амьдрал гэдэг баяр жаргалын хослол гэдэг. Хэн нэгэн баяр хөөрөөр дүүрэн, аав ээжийн хамтаар элэг бүтэн сайн сайхан  амьдарч байхад өөр нэг нь сэтгэлдээ гуниг тээн, ижий аавын  хайр халамжийг мэдрэхгүйгээр өсөх тохиолдол амьдралд бий. Гэсэн хэдий ч   зүдэрсэн нэгэндээ тусладаг монгол зан бидэнд байдаг нь юутай завшаан. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг “Мон сафо” компанийн хамт олон болон “Залуу манлайлагч” …

  • 25 February

    Иргэний хэргийн оролцогчид өөрийн хэргийн явцыг интернэтээс үздэг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нарын хүмүүс оролцсон юм. Нэгдсэн системийн тусламжтайгаар иргэний …

  • 25 February

    БНХАУ-тай дэд бүтцийн хяналтын чиглэлээр хамтран ажиллана

    МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий консул Цай Вэньруй итгэмжлэх жуух бичгээ Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд өргөн барьсны дараа шууд МХЕГ-т ирж байгаагаа онцлон дурьдав. Ерөнхий консул Цай Вэньруй, Замын-Үүд дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай маш ойр хамтарч ажилладаг бөгөөд бидний ажилд сайтар туслаж …