Гацууртын ордын 300 га талбайд олборлолт хийнэ. Энэ ордоос олборлосон алтыг зөвхөн Монголбанкинд тушаахаар хоёр тал тохиролцсон байна. Олборлолттой холбоотой бүх ажил хууль ёсны дагуу хийгдэнэ гэж Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэллээ. Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Дорнодын газрын тосны 19 дүгээр талбайд олборлолт хийж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компани Газрын тосны тухай хуульд …
Мэдээ мэдээлэл
February, 2016
-
25 February
Ц.Алтанцэцэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн шинэ даргаар томилогдлоо
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга Б. Саранчимэг өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан бол шинэ даргаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Алтанцэцэг томилогдон очжээ. Түүний хувьд бидний сайн мэдэх “Голланд сарнай” киноны гол дүрийг бүтээсэн эмэгтэй юм.
-
25 February
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг, сургууль ашиглалтанд орлоо
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 1 цэцэрлэг, 1 сургууль баригдаж дуусан, ашиглалтад орлоо. Тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 5 бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124-р сургууль баригдаж нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд …
-
25 February
МУГЖ, дуучин С.Хүрэлбаатар – “Дуучин хүний хувь заяа” дуу
МУГЖ дуучин С.Хүрэлбаатар – Дуучин хүний хувь заяа MGLRADIO LIVE COVER 2016 Ugluu.mn
-
25 February
Онгоц сүйрч бүх зорчигч амиа алджээ
“Tara Airlines” агаарын тээврийн “Twin Otter” онгоц Балбад өчигдөр 11.00 цагийн орчимд сураггүй алга болсон билээ. Уг онгоцонд 18 зорчигчболон нисэх багийн гурван гишүүн зорчиж явжээ. Онгоц хуваарийн дагуу Покхара хотоос Жомсон мужид очих төлөвлөгөөтэй байсан юм. Харамсалтай нь онгоц хөөрөөд 18 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас аврах ажиллагаа хойшилсон юм. Аврах ажиллагаа өчигдөр 17.00 …
-
25 February
Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг тохилог хүлээлгийн өрөөтэй боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Найрамдал Ротаракт клубын хамтын ажиллагааны хүрээнд “Dream Corner” төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийнөрөөг тохижуулж байна. Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, эмчилгээний үр дүн, чанарт дэмжлэг үзүүлэх, тэдний тоглох, зураг зурах, хөгжих боломжтой тохь тухтай ээлтэй орчинг бүрдүүлж өгч байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд …
-
25 February
Өнөөдөр болох зарим үйл явдал
09.00 цагт: Биржүүдийн нэгдсэн төв байгуулах талаар зохмцуулалтын болон дэд бүтцийн байгуулалтын уулзалт, хэлэлцүүлэг Санхүүгийн зохицуулах хорооны 207 тоотод болно. Хэлэлцүүлэгт СЗХ, Сангийн яам, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын хөрөнгийн бирж” ХК, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын үнэт цаасны бирж ХХК, ҮЦТТТХТ ХХК, СЗХ-ны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл, СЗХ-ны дэргэдэх Уул уурхайн …
-
24 February
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол цэргийн жавхаа” уралдааны нээлт өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд БХЯ-ны сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Хотын дарга Э.Бат-Үүл нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. “Монгол цэргийн жавхаа” уралдааны нэгдүгээр шат өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хооронд болж шилдэг 9 ангийг шалгаруулах аж. Харин дараагийн шатны шалгаруулалт …
-
24 February
Д.Авирмэд: Насанд хүрэгчид өөрсдөө морио унаж уралд
Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хаврын морин уралдааны үеэр уралдаанч хүүхэд олноор унаж гэмтдэг болохоор тэд ийнхүү мэдэгдэл хийгээд байна. Тэдний гаргасан судалгаагаар 2013 онд 950 хүүхэд хөнгөн, дөрвөн хүүхэд хүнд гэмтэн, зургаан хүүхэд амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна. 2014, 2015 онд ч мөн ялгаагүй энэ байдал …
-
24 February
Ногооны харшил юунаас болж идэвхиждэг вэ?
Харшлын улирал эхэлж буйтай холбоотойгоор та бүхэндээ хамрын харшлын талаар мэдээлэл хүргэе. Харшлын ринитийг үүсгэж буй шалтгаанаар нь улирлын харшлын ринит, улирлын бус харшлын ринит гэж 2 хуваадаг. Улирлын ба улирлын бус ринитын аль алиных нь үед хамар битүүрэх, усархаг нус гоожих, хамар, тагнай, чихэн дотор загатнах, найтаалгах зэрэг хамрын шинжүүд илэрдэг. Харшлын ринит нь нүдний зовхины харшилтай хамт илрэх …
-
24 February
21 зорчигч тээж явсан онгоц хаачив
Tara Airlines” агаарын тээврийн онгоц Балбад сураггүй алга болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сураггүй алга болоод буй онгоцонд21 хүн зорчиж явжээ. Онцгой байдлын яам “Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас аврах ажиллагааг түр зогсоосон” гэв. Онгоц Покара мужийн нисэх буудлаас хөөрөөд 20 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр онгоц Покхара хотоос Жомсом хотноо очихоор төлөвлөж байжээ. Онгоцонд жуулчид зорчиж …
-
24 February
МҮОНРТ-ийн дэд захирлын сонгон шалгаруулалтад урьж байна
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ДЭД ЗАХИРАЛ БОЛОН “МОНГОЛЫН МЭДЭЭ” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал: МҮОНРТ-ийн Дэд захирал МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” телевизийн захирал Хоёр. Бүрдүүлэх материал: Сонгон шалгаруулалтанд оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл Дэлгэрэнгүй анкет Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн …
-
24 February
Дуучин С.Нарангийн тоглолтын хувцасыг урлах “уралдаан”
Поп дива дуучин С.Наран Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Корпорэйт” зочид буудлын шинэ танхимд зохион байгуулах тоглолтдоо өмсөх хувцсандаа уралдаан зарлажээ. Үүнийгээ “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын товчоо болон оюутнуудын дунд зарласан бөгөөд шалгарсан цөөн тооны хувцсыг нь өмсөж, ая дуугаа өргөх гэнэ. С.Нарангийн тоглолтын ерөнхий найруулагчаар “On and of” продакшний захирал С.Ононбат, хөгжмийн найруулагчаар Б.Чинбат ажиллах гэнэ. Сонирхуулахад, тэрбээр “Никитон” …
-
24 February
Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжгүй
Ипотекийн зээл олголт хэвийн үргэлжилэх болсон ч иргэдийн дунд олон асуулт эргэлзээтэй үлдсэн билээ. Тухайлбал зээлийн хүүг бууруулж таван хувь болгох боломжтой гэх яриа ямар ч тооцоо үндэслэлгүй бололтой. Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаа хэлэхдээ Монголбанк хэрэглээ, импортыг өдөөдөг зээлийн хүү буурахыг дэмждэггүй. Харин дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлалыг өсгөсөн, экспортыг дэмжсэн …
-
24 February
Энэ оны дөрөвдүгээр сараас орон нутаг руу том онгоцоор нислэг хийнэ
Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл