Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 9 February

    Баярын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

    “Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь А. Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/ Сар өдөр Гариг Ажиллах цаг Энгийн өдрүүдэд ажиллах цагийн хуваарь Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь II/08 Даваа Амарна 10:00 -14:00 15:00 -19:00 II/09 Мягмар 10:00 -14:00 15:00 -19:00 Амарна II/10 Лхагва 10:00 -14:00 15:00 -19:00 Амарна II/11 Пүрэв Амарна …

  • 9 February

    Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд …

  • 9 February

    Уяачдад Монгол Улсын цол хүртээлээ

    Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв. Монгол Улсын Тод манлай уяач цолоор Булган …

  • 8 February

    Сэрэмжлүүлэг: Визны залилангаас болгоомжлоорой

    Монгол улсаас Бельгийн вант улсад суугаа элчин сайд Х.Даваадоржийн гарын үсгийг дуурайлган хуурамч визний  материал бүрдүүлж залилан хийдэг бүлэг этгээдийг илрүүлсэн байна. Монгол улсын иргэн О.Ганбат, н.Отгоо нар нь зуучлуулагч болон виз гаргуулах гэж буй иргэдтэй Henryusa517@gmail.com, Grace JOSEEE /Viber/, John Newman /Ghana.B/ we chat хаяг болон +46769503639, +46769503639 гэх шведийн дугаараас холбоо барин бусдыг хуурах ажлаа хийдэг байжээ. Өөрийнх …

  • 8 February

    Хятадын ард түмэн цагаан сарын баяраа тэмдэглэж байна

    Дорнын олон улс орон билгийн тооллоор манайхаас нэг хоногийн өмнө буюу өнөөдөр шинэ оноо угтан авч байна. Энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай Хятадын ард түмэн өчигдөр шөнө Мин улсын үед баригдсан эртний хонхот цамхгийнхаа хонхыг цохин, хаврын тэргүүн сар гарсныг улс орондоо зарлалаа. Энэ тэмдэглэлт баярыг тохиолдуулан тус улсын эрх баригчид Хятад улс төдийгүй Хонгконг, Макао, Тайваньд байгаа …

  • 8 February

    Хойд Солонгос пуужин харвалаа

    Хойд Солонгосын “Kwangmyongsong-4” хиймэл дагуул амжилттай хөөрч сансрын тойрог замд орсныг Пхеньяны төв телевиз мэдээлсэн байна. Пуужин Японы өмнөд хэсгийн Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн аж. Пхеньян холын тусгалын пуужин харвасны дараа Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьжээ. Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь энэ хоёрдугаар сарын 16-нд болох удирдагч Ким Чен Ирийн …

  • 8 February

    Сар шинийн баяраар архи согтууруулах ундаанаас татгалзья

    Монгол түмний баяр Цагаан Сар 2 өдрийн дараа болно. Эртнээс уламжилж ирсэн уг баяраараа Монголчууд бид ёс заншилаа эрхэмлэн дээдэлж, үндэсний хувцас, даалин хөөрөгөөрөө гоёж, амар мэндийг эрин золгодог уламжлалтай. Цагаан Сараар хүнд бэлэг барихдаа онцгой ач холбогдол өгч, гоё чамин боож баглан, сайн сайхныг хүссэн ерөөлийн үг хэлж, бичиж үнэн санаанаасаа өхийг хичээх нь улам баярын урам нэмнэ. Сар …

  • 8 February

    АСЕМ-ын Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

    2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох аж. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-22-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, тавдугаар …

  • 8 February

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргэлээ

    Цагаан сарын баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.      Архи дарснаас татгалзах Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах Хоол ундыг тохируулан хэрэглэх Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, бусдад халдаахаас сэргийлэх Бага насны хүүхэд, …

  • 8 February

    Нийслэлийн удирдлагууд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Нийслэлчүүд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Нийслэлийн төр захиргааны байгууллага, нийслэлчүүд та бүхнийхээ дэмжлэг, оролцоотойгоор Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Даншиг наадмаа сэргээж, сонгодог урлаг, соёлын өвөө сурталчилсан 30 гаруй арга хэмжээг зохион байгууллаа. Олон улс, дэлхий дахинд хотоо сурталчилж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ …

  • 8 February

    Турк улсаас тусламжийн бараа ачсан цуваа Сирийн хилээр нэвтэрлээ

    Сирийн Засгийн газрын цэрэг улсынхаа хамгийн том хот болох Алеппог босогчдын хяналтаас чөлөөлөх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ ажиллагааны улмаас тус бүс нутгаас Туркийн хил рүү дүрвэж байгаа иргэдийн тоо 35 мянгад хүрсэн тухай Турк улсын холбогдох албаныхан мэдэгдлээ. Эдгээр дүрвэгчдэд зориулан Турк улсаас тусламжийн бараа бүтээгдэхүүн ачсан цуваа түргэн тусламжийн автомашинуудын хамтаар Сирийн хил рүү өчигдөр нэвтэрсэн байна. Босогчдын …

  • 8 February

    Нийслэлийн Онцгой байдлын газар баярлах эрхгүйгээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн сар шинийн баярын үндэсний бөхийн барилдаан, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах обьектуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт тавьж ажиллах юм байна.

  • 8 February

    Баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарь

    Шинийн 1-3-ны өдрүүд албан ёсны амралтын өдөр. Шинийн 4-нөөс буюу энэ сарын 12-ны баасан гарагаас ажилдаа орно. Ингээд баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

  • 8 February

    Хамгийн сүүлийн аварга малчин

    1940-өөд оноос эхлэн Улсын сайн малчин, Улсын аварга малчин цолыг ажил үйлсээрээ шалгарсан шилдэг сайн малчдад олгож ирсэн уламжлалтай. Бидний ярьж заншсанаар социалист нийгмийн үед Улсын аварга малчин гэсэн цолыг олгож байжээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн малчин н.Долгорсүрэн гуай 1970-аад оны сүүлчээр илгээлт авч малчин болсон байна. Тэрээр 1988 онд улсын залуу аварга малчин болж байсан бол 1992 …

  • 8 February

    Цэцийн хуулиар маргаан үүсгэв

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, Жаран …