Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ. 2015 оны наймдугаар сард эхэлсэн тохижилтын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ. …
Мэдээ мэдээлэл
February, 2016
-
3 February
Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Засгийн газартай “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээр хийж Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонгконгийн Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зуржээ. Ингэснээр Хонгконгт ял эдэлж буй монгол иргэд эх нутагтаа шилжин ял эдлэх боломжтой юм байна. Хэлэлцээрийг байгуулснаар хууль зүйн хоорондын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт Монгол, Хонгконгийн хоёр …
-
3 February
Кассын машингүй, баримт хэвлэж өгөөгүй аж ахуй нэгжийг торгоно
Нийслэлийн Засаг дарга, ГТЕГ-ын даргын хамтарсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай захирамж нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан. Уг захирамжийн дагуу НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Хяналт, …
-
3 February
Хоногт 2000 хүний хөлд дарагддаг газар
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав худалдааны төвийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлээд сар болоогүй ч олны хөлд дарагджээ. Нийслэлийн үйлчилгээний 27 байгууллагын 240 гаруй үйлчилгээг нэг дор нэгтгэж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэхийн зэрэгцээ цаг зав хийгээд эдийн засгийг нь хэмнэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа уг төвийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг сурвалжиллаа. Бид тус төв дээр 08:30 цагийн орчимд …
-
3 February
“Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ
ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдлаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. …
-
3 February
“Болор цом-33” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна
“Болор цом-33” яруу найргийн наадам өчигдөр СТӨ-нд болсон. Үүнд “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Цэвэг-Очирын Эрдэнэбаатар түрүүлсэн билээ. Түүний Янжинлхам бурханд ивээгдсэн шүлгийг уншигч танаа хүргэе. Суурин иргэншлийн цаг Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь Хүүхэнд тачъяахаас шал ондоон …
-
3 February
“Нарантуул” худалдааны төв 9 хоног амарна
Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны …
-
3 February
Өвлийн улиралд автомашинд авч явах шаардлагатай зүйлс
Монголчууд бид өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн цагаан сарын баяраар ах, дүү, төрөл садангыхаараа заавал зочилдог заншилтай. Тун удахгүй болох баяртаа базааж буй эрхэм танд аян замд гарахад автомашинд авч явах шаардлагатай зүйлсийг бэлтгэн хүргүүлж байна. Та бүхэн тэмдэглэсэн зүйлсийг “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын дэргэдэх “Петромарт” сүлжээ дэлгүүрээс авах боломжтой. Дашрамд, тус дэлгүүрүүдээс 50,000 төгрөгийн худалдан авалт тутамд 5,000 …
-
3 February
Баярын өдрүүдээр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. “Оргил” худалдааны төв: 02 дугаар сарын 04 –ны /Пүрэв гараг/ өдрөөс эхлэн 02 дугаар сарын 07 –ны /Ням гараг/ өдрийг дуустал бүх салбар дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. ОРГИЛ-МАН: 09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-НАЛАЙХ: 09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-ХОРООЛОЛ: 09:00-23:00 -БҮХ ӨДӨР ОРГИЛ-АМГАЛАН: …
-
3 February
“Улаанбаатар өвлийн наадам” бямба гарагт болно
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт 12-16.30 …
-
3 February
Хугацаа дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалж байгаа эсэх, шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх, лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий …
-
3 February
Гал түймрээс урьдчилан сэргийлээрэй
Иргэдэдээ Сар шинийн баяр тохиолдуулан пийшин зуух, цахилгааны хэрэгслийн хэрэглээ эрчимтэй ихсэж байгаа тул цахилгааны галын аюулгүй байдлаа хангаж,гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар доорхи зөвлөмжийг хүргүүлж байна. Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гарч байна. Та бүхэн гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага …
-
3 February
Хилари ялж, Трамп ялагдав
Энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар сонгох санал хураалт эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Айова мужид намын идэвхтнүүд ирээдүйн Цагаан ордны тэргүүн аль намаас нэр дэвших, ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчдийг хэлэлцэж, шийдвэрээ гаргаж байгаа юм. Урьдчилсан байдлаар сөрөг хүчин Бүгд найрамдах намаас сонгуульд нэр дэвших бодолтой байгаа 10 нэр …
-
3 February
П.Базарваань: Нийгэмд гадуурхагдаж явсан надад шүүх урам зориг өглөө
Хүний амьдрал алдаа онооны дэнсэн дээр эргэлддэг. Иргэн П.Базарваанийн хувь тохиол ч тэгш дүүрэн байсангүй. “Би 60 настай, өмнө нь 10 удаа ял шийтгэгдэж, 38 жил алдаж, онож явсан. Өмнө нь би ямар ч ял авахдаа уйлж үзээгүй, харин шүүхээс цагаатгах тогтоол сонсоод баярласандаа шүүхийн танхимд уйлсан” хэмээн яриагаа эхэлсэн түүний шүүхэд талархсан сэтгэгдлийг хүргэж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын …
-
3 February
ЦУНБХТ дотооддоо сургалт зохион байгууллаа
Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн ажилтан, албан хаагчид Судалгааны арга зүй боловсруулах, түүний үе шатуудтай танилцах зорилгоор дотооддоо сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг ХААИС-ийн Экологийн тэнхимийн ахлах багш доктор Д.Дэлгэржаргал удирдан явуулсан бөгөөд судалгааны програм дээр хэрхэн ажиллах арга зүйн талаар ч дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. ЦУНБХТөв 2 дугаар сарын 2-ны 10:00 минут
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл