Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 3 February

    Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна

    Өнөөдөр Төрийн ордонд гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас А танхимд хуралдаж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Барилгын тухай хуулийн шинэчилсэн …

  • 3 February

    Олон улсын цэргийн сургалт явуулах боломжтой боллоо

    Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Номхон далайн дахь цэргийн командлалтай хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болох Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөрийн санхүүжилтээр баригдсан барилга, байгууламжийг хүлээх авах ёслол өнгөрсөн даваа гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын …

  • 3 February

    Хар сүүлт зээр, монгол бөхөн хөлдөж үхэж байна

    Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говийн нутгаар цочир хүйтэрч, цас нэлээд зузаан болсноос хар сүүлт зээр, монгол бөхөн зэрэг амьтад идэш тэжээлгүйдэж хорогджээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дөрвөн ажилтан Шарга, Хүйсийн говийн нутгаар нэгдүгээр сарын 28-31-нд явж, нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр өдөртөө 25-30, шөнөдөө 40-46 хэм хүйтэрч, цасны зузаан сүүлийн таван жилийн дунджаас 2-3 дахин их …

  • 3 February

    БНХАУ-ын Эрээн хотод ажлын айлчлал хийлээ

    ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотод ажлын айлчлал хийж байна. БНХАУ-ын Хөх хотын Дотоодын хамгаалах ерөнхий ангийн галын аюулаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд дарга Гө вөнь Жүн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2015 онд ӨМӨЗО-ны Ардын Засгийн дэд дарга …

  • 3 February

    Зика вирус бэлгийн замаар халдварлажээ

    Дэлхий нийтийг цочроогоод байгаа нэгэн халдвар болох Зика вирус маш хурдацтай тархсаар байгаа юм. Энэхүү халдвар нь Латин Америкийн орнуудаас гаралтай бөгөөд шумуулаар дамжиж халдварладаг гэсэн мэдээ байсан юм. Харин саяхан Халдварын голомтот орноос ирсэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон иргэн Зика вирусээр халдварласныг тогтоожээ. Хамгийн аюултай нь энэ иргэн Техас мужийн Даллас дүүрэгт байжээ. Одоогоор Зика вирусны эсрэг эм, вакцин гараагүй …

  • 3 February

    Альянс тех Харцага багийн түүх

    Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн шилдэг багуудын нэг болох Харцага багийг онцлон хүргэж байна. Альянс Тех Харцага багийн тухайд анх Хангайн харцага нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 2003 онд лигийн аварга болж байсан түүхтэй. Улмаар 2005 оноос “Спирт бал бурам” компанийн харьяанд очиж Хараагийн харцага нэртэй болсон билээ. Тэр жилдээ лигийн дэд аварга болсон бол 2006, 2007 онуудад лигийн аварга …

  • 3 February

    Зөв хооллолт эрүүл амьдралын баталгаа болно

    Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй. Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны …

  • 3 February

    Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатарт тарина

    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм. Өнгөрсөн оны 8 …

  • 3 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд холбогдох төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, мэргэжилтнүүдийн дунд дугуй ширээний хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлэг Шангри-ла зочид буудалд болно. Утас: 99112652 10.00 цагт: ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулах кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, НӨАТ суутган төлөгч …

  • 2 February

    ЕБС-ийн багш нар сурагчиддаа “гологдож” эхэллээ

    Улсын хэмжээнд 762 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулж тэдгээрт 505816 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна. Монгол улсын үндсэн хуулиараа ерөнхий мэдлэгийг үнэ төлбөргүй авах эрхээ эдэлж байгаа юм. Нэг багшид 18 сурагч ноогддог гэвэл сураг багшийн харицаа тийм ч өндөр биш. Сургуулийн өмнөх боловсрол гэхэд нэг багшид 34 хүүхэд ноогддог байх жишээтэй. Манай улс боловсролтой иргэнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт …

  • 2 February

    ХБНГУ-д суралцах оюутнуудыг Хүлээн авч уулзав

    Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд ХААИС, ХБНГУ-даа хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллага болох Дойла Нийнбург сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг 2014 онд байгуулсан билээ. Энэхүү санамж бичигт ХААИС-ийн оюутан залуусыг ХБНГУ-д зургаан сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангах асуудлыг …

  • 2 February

    ОХУ-ын “Знай наших” авъяаслаг шоуны “Гранпри”-ийг Монгол залуу авчээ

    ОХУ-н Забайкалский Край-д болсон “Знай наших” авъяаслаг хүмүүсийн шоуны “ГРАН ПРИ” шагналыг Монгол залуу авсан юм. Уг шоунд 4000 гаруй авъяаслаг хүмүүс бүртгүүлэн 5 үе шаттайгаар өрсөлдсөн байна. Монголын нэрийг дэлхийн тавцанд мандуулж яваа залуу маань анхдагчдын өлгий Булган нутгаас гаралтай бөгөөд ОХУ-аас “ГРАН ПРИ” шагналыг хүртэж ийн анхдагчдын тоог нэгээр нэмсэн билээ.Тэрээр Орос хэлийг бүрэн эзэмшээгүй,дөнгөж 1 сарын хугацаанд …

  • 2 February

    Гадаадынхан малчдад туслах талаар Шадар сайд Ц.Оюунбаатартай уулзлаа

    Монгол орны өвөлжилтийн байдал, зудын хүндрэл болон малчдад хэрхэн туслах талаар гадаадын байгууллагуудын төлөөлөл Шадар сайд Ц.Оюунбаатартай өнөөдөр уулзлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан, “АДРА-Монгол” ОУБ, Дэлхийн банк, …

  • 2 February

    Олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хорооноос мэдэгдэл гаргалаа

    Зика вирүст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barré syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр ДЭМБ-ын  ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.      Мэдэгдэлд нярайн тархи жижигсэх өвчин мэдрэлийн эмгэгийн шалтгааныг тогтоох, тохиолдлын тодорхойлолт боловсруулах, мэдээлэл сурталчилгаа хийх, дамжуулагчийн тандалтыг өргөжүүлэх, Зика вирүст халдвараас сэргийлэх вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, жирэмсэн болон төрөх …

  • 2 February

    Элэгний хорт хавдрын 1800 тохиолдол жилд шинээр бүртгэгддэг

    Монголын Залуучуудын Холбоо өнгөрөгч нэгдүгээр сарыг “Уушгиа чөлөөлье” сар болгон зарласан. Энэ хүрээндээ залуучуудын “Өглөөний бүтээлч уулзалт” зохион байгуулж эхлэсэн бөгөөд анхны уулзалтанд Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрүүл мэндийн салбарынхан, эрдэмтэн судлаачидоролцсон юм. Тэгвэл энэ удаад “Элгээ чөлөөлье” сарын хүрээнд Эрүүл мэндийн салбарын залуусыг “Өглөөний бүтээлч уулзалт”-нд урьж элэгний өвчлөл, …