Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 15 January

    2015 онд Боловсрол соёлын байгууллагуудад 6.720.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ

    Энэ сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг дарга, сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагууд болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай 2016 оны Үр дүнгийн гэрээ байгуулав. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбаттай аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар гэрээ байгуулж, гарын үсэг зуралцлаа. Гэрээ байгуулах Ёслолын ажиллагааны эхэнд Аймгийн Засаг дарга А.Энхболд: -“Үр дүнгийн гэрээ байгуулах нь төрийн үйл хэрэг төгөлдөр, бат оршихын утга …

  • 15 January

    “Жаргалтай айл манайх” тоглолтын сүүлчийн өдөрийн тасалбар эрэлттэй байна

    Дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт өчигдөр Бөхийн өргөөнд нижгэр боллоо. Хоёр өдөр болох уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид танхим дүүрэн үзэгчдийн уур халуунхан уур амьсгал дор боллоо. Өнөөдөр дахин эгшиглэх “Жаргалтай айл манайх” тоглолтын тасалбарыг сурагласан хүн олон байгаа гэсэн шүү. Хоёр жилийн өмнө тэдний анхны “Илбэе” тоглолт Монгол бөхийн өргөөнд хоёр хоног нижгэр болж …

  • 15 January

    Ипотекийн зээлээр орон сууцыг та өөрөө борлуулах эрхгүй

    УИХ-ын  чуулганы өчигдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэ үеэр хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдээс С.Ганбаатар, Г. Уянга хоёроос бусад нь бүгд хуулийн төслүүдийг дэмжихээ илэрхийлж кноп дарсан юм. Энэхүү хууль УИХ-аар батлагдсанаар 8 хувийн хүүтэй орон сууцны зээл үргэлжлэх боломж нээгдэнэ. Энэ …

  • 15 January

    Татвар хөнгөлтөнд хамрагдахыг хүсвэл доорхи бичиг баримтыг бүрдүүлж өгөөрэй

      1. “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого”-ыг чөлөөлөхдөө /ХХОАТТХ-ийн 16.1.12/ ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ  АНХНЫ ЖИЛД Д/Д Бүрдүүлэх бичиг баримт Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх Монгол …

  • 15 January

    Лам Б.Мөнхсайханы санаачлагаар108 хүүхдийн цэцэрлэг барих (Нэг өдөр 50 төгрөг)сайн үйлсийн аян эхэллээ

    Монголын бурханы шашины Буяны далай дэлгэрүүлэгч Содномжамцолин хийдийн тэргүүн лам Б.Мөнхсайханы санаачлагаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 108 хүүхдийн цэцэрлэг бүтээн байгуулах сайн үйлсийн аяныг 2016 оны 01 дүгээр сарын 08 ны өдрөөс эхлэн өрнүүлж эхэлсэн байна .Тэргүүн лам Б.Мөнхсайхан нь энэхүү аяны өмнө 25 дугаар суваг телевизтэй хамтран 1000 төгрөг сайн үйлсийн аяныг өрнүүлэн ГССТ-н түлэнхийн тасагт эмчилгээний тоног төхөөрөмж …

  • 15 January

    “Монголд Интернэт нэвтэрсний 20 жилийн ой” 2016 оны 1 сарын 17

    1996 оны 1 сарын 17-ндДатаком компани Монголд анх удаа интернэтийн онлайн үйлчилгээний нээлтээ хийж, Интернэтийн бүрэн үйлчилгээг үзүүлж эхэлсээр эдүгээ 20 жил өнгөрчээ.1996 онд Датаком компанийн Мэйжикнэт сүлжээ нь цорын ганц Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) байсан бөгөөд нийт интернэт хэрэглэгчдийн тоо 500 байсан бол эдүгээ 59 аж ахуйн нэгж интернэтийн үйлчилгээ эрхэлж, интернэт хэрэглэгчийн тоо 2.1 сая болж, бидний хамгийн …

  • 15 January

    “Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо

    Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлж, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэн, бүсчлэн эрүүлжүүлэх бодлого барьж байна. Газар тариалангийн салбарт хөрсний үржил шимд ээлтэй таримал сортын технологийг нутагшуулах, сортын тариалан үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн …

  • 15 January

    Эрх мэдлийг тойрон эргэлдсэн цөөн эрхэмүүд

    Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж, олон намын тогтолцоотой болсоноос хойш өнөөг хүртэл нийтдээ зургаан удаагийн парламентыг ард түмэн сонгосон байдаг. Харамсалтай нь өнгөрсөн 26 жилийн хугацаанд цөөхөн хэдэн хүний амь амьдрал дээшилсэнээс бус нийт ард түмний амьдрал огт сайжирсангүй. Дээрх зургаан удаагийн сонгууль болж нэг удаад ард түмэн өөрсдийгөө төлөөлүүлэн 76 гишүүнийг парламентад сонгож байсан боловч ердөө 200 орчим л …

  • 15 January

    Г.Шийлэгдамбын авилгыг хэргийг сарын өмнөөс мөрдөж, үйлдэл дээр нь барьсан гэв

    АТГ-аас өчигдөр орой 18.00 цагийн үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй хэд хэдэн хүний хэргийг шалгаж дууссан тухай мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Тэд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ганчимэг, Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбат нарын хэргийг шалгаад, буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн …

  • 15 January

    Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

    УИХ-ын намрын ээлжит чуулганы  өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх ёстой уламжлал ёсоор гишүүдийн ирц бүрдээгүй л байна. Өнөөдрийн 12 асуудал хэлэлцэх бөгөөд үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм. Ингээд хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг хүргэе. 1. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/: …

  • 15 January

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Компаниуд болон дотоодын зах зээлд инноваци шингэсэн технологи, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загварыг нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийн хооронд олон талын бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой “Boosting Mongolia” арга хэмжээ МҮХАҮТ-д үргэлжилнэ. Утас: 70109090, 99107440 10.00 цагт: Хөдөлмөрийн яам, МҮЭХ-ны захиалгаар МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдэмтэн, багш нар “Хамтын гэрээний хэрэгжилт, хөдөлмөрийн харилцааны …

  • 14 January

    Швед шинэ аавуудад гурван сарын цалинтай чөлөө олгодог болно

    Швед улсын засгийн газраас эхнэр нь амаржсан болон хүүхэд үрчилж авсан тохиолдолд нөхөрт нь цалинтай чөлөө олгох хугацааг гурван сар болгож уртасгах шийдвэр гаргасан байна. Хуулинд зааснаар шинэ төрсөн хүүхэд найман нас хүртэл эцэг эхчүүд нийт 480 хоног цалинтай чөлөө авах эрхтэй байдаг аж. Эдгээр 480 хоногийн 390-д нь нийт цалингийн 80 хувийг олгох юм байна. Үүнээс гадна Шведийн Засгийн …

  • 14 January

    Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах хөтөлбөрийг баталлаа

    Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа. Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг …

  • 14 January

    Эмзэг бүлгийн иргэд цахилгааныг хөнгөлөлттэй үнээр хэрэглэдэг

    Эмзэг бүлгийн иргэд цахилгаан эрчим хүчийг хөнгөлттэй үнээр хэрэглэдэг. Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэд 100 кВт.ц хүртэл 48. төгрөг 20 мөнгө, 101 кВт.ц – аас дээш бол 69 төгрөг 30 мөнгө төлдөг. Харин Дархан хот, Эрдэнэт хотын эмзэг бүлгийн иргэд 75 кВт.ц хүртэл 48 төгрөг 20 мөнгөөр, 76 кВт.ц – аас дээш бол 69 төгрөг 30 мөнгөөр хэрэглэдэг юм байна. …

  • 14 January

    Орон сууцны зээлийг үргэлжлүүлэхийг дэмжлээ

    Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм.  Ингээд Хууль зүйн байнгын хороонд уг хуулийн төслүүдийг шилжүүлэн өгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа байнгын хороогоор хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдийн зүгээс уг хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлсний дараа анхны хэлэлцүүлгээр нь …