Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.11.20-ны өдрийн хурлаар батлав. Энэ долоо хоногт Улсын Их Хурал хэлэлцэх асуудалууд: НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
23 November
Хүний амь хөнөөсөн хос хоёрыг өнөөдөр шүүнэ
Өнгөрөгч хоёрдугаар сард Нийслэл хотын баруун зах буюу Сонгинохайрхан дүүрэг, Улаанчулуутын хогийн цэгийн орчимд нэгэн таксины жолоочийг олон удаа хутгалж, амийг нь хороосон хэрэг гарсан. Цагдаа наруг хэргийг 1990 болон 1991 онд төрсөн Э, А гэх хос залуус үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд тэднийг жолоочийн амийг хороогоод машиныг нь Төв аймгийн нутагт аваачиж хаяад тэндээ орогнож байсныг иргэдийн мэдээллийн дагуу очиж …
-
23 November
Өмнөд Солонгосын нисэх буудал Сирийн дүрвэгчдэд даруулжээ
Өмнөд Солонгосын нисэх буудалд Сирийн 200 орчим дүрвэгч газардаж, цагаачлал хүссэн тухай Оросын сайт БНСУ-ын “Ёнхап” агентлагаас эш татан мэдээллээ. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан эдгээр хүмүүст Солонгосын тал зөөлөн хандаж буцаж явахыг зөвшөөрсөн ч тэд үлдэх хүсэлтэй байгаа аж. Харин энэ хугацаанд Солонгосын Засгийн газар хэрхэхээ мэдэхгүй хэлэлцэж байна. Учир нь тэднийг нэвтрүүллээ гэхэд Исламын Улсын хараанд …
-
23 November
Үс засуулахад тохиромжгүй /2015.11.23/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 12. Сумъяа гараг. Шийдэм. одтой, 1 цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа …
-
23 November
Улаанбаатарт 18 градус хүйтэн
Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говийн нутгаар зүүн өмнөөс, бусад …
-
23 November
Монголын мисс дэлхийд танигдлаа
Австрийн Вена хотноо “Эх дэлхийн мисс” тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Уг тэмцээнд манай улсаас мисс А.Баярцэцэг оролцож байгаа юм. Эх дэлхийн мисс тэмцээний шилдэг “Үдшийн гоёлын даашинзтай” миссээр тэрээр тодорсон бөгөөд түүний даашинзыг дизайнер Отгонжаргал урласан аж. Тэмцээн ийнхүү амжилттай үргэлжилж байна.
-
22 November
Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байна
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр түүний биеийн байдал тааруу байгаа ч батлан даалтад гаргахыг шүүхээс зөвшөөрөөгүй юм. Тодруулбал, АТГ-аас түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагах хүргүүлсэн. Прокурор хүсэлтийг нь шүүхэд хүргүүлсэнээр шүүх өнгөрсөн пүрэв гарагт түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгасан юм. Энэ үеэр Г.Шийлэгдамбын өмгөөлөгч түүний биеийн байдал тааруу …
-
22 November
МУГЖ Б.Сарантуяа автын ослоор өөд болоогүй
МУГЖ Б.Сарантуяаг арваннэгдүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймагт аялан тоглолтоор явж байхдаа осолдож амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Энэхүү мэдээлэлд МУГЖ Б.Сарантуяа дуучин Э.Болор-Уянгын фэйсбүүк хуудсаар дамжуулан албан ёсны тайлбар хийлээ. Учир нь тэрээр яг одоо Хөх хотод “Одон” телевизийн зохион байгуулж буй “Авьяаслаг Монгол” тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа аж. Тэрээр “Хөх хотод “Одон” телевизийн зохион байгуулж буй …
-
22 November
Сири улсад явуулж байгаа Оросын цэргийн агаарын цохилт улам эрчимжжээ
Египет Улсад оросын иргэний онгоцыг “Исламын улс” террорист бүлэглэл устгасан гэдгийг нотлосны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, холбогдох албан тушаалтнуудад хандаж уг хэргийг үйлдсэн хүмүүсийг дэлхийн аль байгаа газраас нь олж устгах, мөн тус бүлэглэлийн эсрэг явуулж буй агаарын цохилтыг улам эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Оросын Сири улсад “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг явуулж буй агаарын цохилтыг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, …
-
21 November
Холимог тулааны дэлхийн аврага Ж.Нарантунгалаг ялагдлаа
Монголчуудын хүсэн хүлээсэн тулаан буюу ONE Championship холбооны ерөнхийлөгч Виктор Куи 11 дүгээр сарын 21-нд Хятадын нийслэл Бээжинд зохиох “ONE 35” тэмцээнд Ж.Нарантунгалаг, Марат Гафуров нар хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын цол нэгтгэх тулаан юм. Энэ тулаанаар Холимог тулааны дэлхийн аврага Жадамбагийн Нарантунгалаг өрсөлдөгч тамирчинтайгаа таван үе тоголсоны эцэст боолтонд орж ялагдлаа. Тамирчин хүний тэсвэр хатуужилыг харуулсан түүний тоглолт дэлхийг …
-
20 November
Танин мэдэхүй: Философидохын учир
2015 оны 11-р сарын 10-нд Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах сунгаанд оролцогчдын дөрөв дэх халз мэтгэлцээнболж, “Фокс Ньюс” телевизийн сувгаар дамжууллаа. АНУ-ын гол хоёр нам ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах сунгааг бүтэн жилийн турш явуулж, нэр дэвшигчдээ сонгогчидтой уулзуулан тэдний баримтлах бодлого, санал санаачилгуудыг нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлдэг. Энэ нь нэр дэвшигчдийн зүгээс асар их мөнгө, …
-
20 November
Сонгуултай холбоотой дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар сонгуулийн хуультай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт сонгуультай холбоотой энэ дөрвөн хуулийн төслийн хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь сонсож, гишүүд асуулт, саналаа хэлэх нь зүйтэй юм, харин санал хураалтыг хуулийн төсөл тус …
-
20 November
Солигдсон хүүхдүүдийг эцэг, эхэд нь өгсөнгүй
Сувилагч нар эдгээр нярайнуудыг амаржих газар хооронд нь сольж, хутгаснаар тэд өөр өөр айлд өсөж, хүмүүжсэн байна. Гэвч шүүх хоёр хүүхдийг төрсөн эцэг, эхэд нь буцааж өгөхгүй байх шийдвэрийг гаргажээ. Энэ хүү, охин хоёр Өмнөд Африкийн Йоханнесбург хотын амаржих газар яг нэг өдөр төрсөн гэнэ. Сувилагч эмэгтэйн ажлын хариуцлагагүй байдлаас болж тэд амаржих газар хоорондоо солигдсон бөгөөд өөр өөр эцэг, …
-
20 November
”Нюанс” хамтлагийг МҮОНРТ-ын харуулууд хөөжээ
Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж сонгодог урлагийг хөгжүүлж яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол “Нюанс” хамтлаг билээ. Тэгвэл тус хамтлагийн талаар нэгэн таагүй мэдээлэл цацагдаад байгаа юм. Тодруулбал, “Нюанс” хамтлагийг МҮОНРТ-ын “Соёл урлаг”-ийн нэвтрүүлэгт уригдан оролцохоор очтол үүдний харуулууд бичиг баримтгүй хэмээн хөөн гаргасан байна. Энэ талаар тус хамтлаг ийнхүү мэдээлжээ.
-
20 November
Салаавчаас шатаах моод дэлгэрүүлж буй Ч.Сайханбилэгийн засаглал
Хойно сургууль төгсч ирснээ гайхуулах мэт салаавч үзүүлж бүр үзүүлэх үзүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнийхээ өөдөөс хоолойгоо засч ирж байгаад “түй май”-тай нь хамт салаавч үзүүлж пээдэлзэж байсан Ч.Сайханбилэг Монголын Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа ийм үйлдэл үзүүлж байсан юм чинь одоо Ерөнхий сайд болсон түүнд хэн юу хэлэх вэ гэсэн шиг юм бодож явна. Ард түмэн рүүгээ салаавч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл