Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 24 November

    МУСТА, дуучин Д.Мөнх-Эрдэнэ анхны бие даасан тоглолтоо хийнэ

    Та бидний сайн мэдэх “Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай” зэрэг  олон сайхан дуугаараа олноо танигдсан  МУСТА,  дуучин Д.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжигийн анхны бие даасан тоглолт 12 дугаар сарын 2-нд “Тусгаар тогтнолын ордон”-д болох гэж байна. “Хүсэл биелнэ” тоглолт ганцхан удаа болох бөгөөд урилгаар МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Амаржаргал, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Болд, Э.Чулуунчимэг нар болон “Outlaw” хамтлаг оролцох юм. Тоглолтын тасалбарыг …

  • 24 November

    Ерөнхий сайд хатагтай Янь Зюньциг хүлээн авч уулзлаа

    Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга, хатагтай Янь Зюньци манай улсад айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзлаа. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 9-11-нд тус улсад …

  • 24 November

    Г.Баясгалан: “Америк орон оюутнуудад их НЭЭЛТТЭЙ байдаг юм шүү”

    Дэлхий даяаршихын хэрээр залуу хүмүүст олон орны хүмүүстэй харилцаж, тэдний соёлтой танилцаж, хэл сурах шаардлага урган гарсаар байна. Үүнийг ч Монголын залуус мэдэрч өндөр хөгжилтэй орныг зорих болсон. Тэр дундаа АНУ-ыг. Гэхдээ АНУ-ын соёлтой танилцаж, хэлний мэдлэгээ сайжруулах боломж зөвхөн тэнд сурахаар хязгаарлагдахгүй. Оюутнуудын хувьд эх орондоо сурч байгаа ч зуны амралтаа АНУ-д өнгөрүүлэх боломж бий. Тэр бол “Summer Work & …

  • 24 November

    Нулимс асгаруулагч цацсан цагдаад эрүү үүсгэлээ

    Энэ сарын эхээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэртээ агсам тавьсан Х гэх эрийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулжээ. Иргэн Х эрүүлжүүлэх байрны камерын өрөөнд саатуулагдаад байхдаа тамхи татаж, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг асуудал үүсгэсэн байна. Харин энэ үеэр эрүүлжүүлэх байрны цагдаа хүний биед маш хортой нулимс асгаруулагч /дотроо олон янз байдаг бөгөөд хоолой боодог давхар үйлчилгээтэй …

  • 24 November

    Орон сууцны конторууд иргэдээс их хэмжээний мөнгө завшиж байсныг тогтоожээ

    Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/-аас иргэдийн гомдлын дагуу хувийн орон сууцны конторуудад шалгалт хийж, иргэдээс мөнгө завшиж байсныг илрүүлжээ. Шалгалтаар “Тэлмүүн од” ХХК узелийн цахилгааны зардал нэрээр нэг өрхөөс сард 2800 төгрөг, “Богд асар” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг, “Тунамал өргөө” ХХК ус дулаан дамжуулалтын төлбөр нэрээр 2600 төгрөг, “Бадамлах нар” ХХК насос, тог нэрээр …

  • 24 November

    ”БУРИАД ПОП-МЮЗИК” шоу тоглолт болно

    ОХУ, Буриад Улсын поп-рок эстрадын уран бүтээлчдийн “Buriad Pop-Stars” нэгдэл томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо уран бүтээлийнтоглолтоо 12 сарын 03 нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байгаа билээ. “Buriad Pop-music” шоу концертыг ганцхан удаа Улаанбаатар хотноо тоглох бөгөөд тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Buriad Pop-Stars” нэгдэл, Нюанс хамтлаг анх удаа Монголд зохион байгуулж байгаа юм. “Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдлийн бүрэлдэхүүнд ОХУ …

  • 24 November

    Өнөөдөр “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн болно

    Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015″ аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна. Торгон …

  • 24 November

    “Галын дөл өөдөө” ёслол боллоо

    “Эрдэнэт” үйлдвэрийн 46 ажилтан өнөөдөр өргөө цагаан гэр, орон сууцтай боллоо. Компанийн Ерөнхий захирлын тушаал гарч, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үйлдвэрийн ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтан, гамшгийн улмаас орон гэргүй болсон 9 иргэнд буцалтгүй тусламжаар өргөө цагаан гэр гардуулав. Мөн энэ үеэр үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн байрны залгаа барилгыг 37 айлын орон сууц болгон “РСЦ” …

  • 24 November

    Давхар иргэншил буюу авлига аваад асуудалд орвол зугтсаар байх уу

    Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй орон. Энэ нь нэг ч талаараа сайн. Нөгөө талаас манайд давхар иргэншлийг дэмжигчид нь голдуу улстөр, бизнесийн хүрээний томчууд байдаг бөгөөд дэлхийн зарим орныг дуурайн хоёр болон түүнээс дээш орны иргэншлийг зөвшөөрөх юм бол дээрх бүлэглэлүүдээс тусад нь жирийн иргэдэд зориулж хуульчилж өгөх ёстой. Учир юу хэмээвээс сүүлийн үед манайд төрд томоохон албан тушаалд очсон …

  • 24 November

    “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 80 сая төгрөгийн нөхөн төлбөр өгнө

    Саяхан суллагдсан “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан билээ. Тэгвэл шүүх түүний гомдлыг хэлэлцээд нэр төрийг нь сэргээх тогтоол гаргажээ. “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтэрч, иргэдийн аюулгүй байдалд заналхийлсний улмаас эрүүгийн хэрэг үүсгээд байх үед “АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг түүний уул уурхайн компанийн нэр хүндэд халдсан …

  • 24 November

    Монгол Улс санхүүгийн мэдлэгээрээ 140 орноос 43-т жагсчээ

    Олон улсын “Standart and Poor’s” шинжилгээний агентлагаас дэлхийн улс орны ард иргэдийн санхүүгийн мэдлэг ямар түвшинд байгааг тогтоожээ. Жил бүр гаргадаг энэхүү жагсаалтын энэ оны тайланд 140 орны 150 мянган иргэнийг хамруулсан бөгөөд чансааг тогтоохдоо инфляц, мөнгөний хүү зэрэг санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж буйг судалжээ. Ингэхэд Монгол Улс иргэдийнхээ санхүүгийн мэдлэгээр Төв Азид тэргүүн байр, дэлхийд 43 дугаар байр эзэлсэн …

  • 24 November

    ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит хуралдаан болно

    09.00 цагт: НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд  эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014-2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион …

  • 24 November

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1920 төгрөг болж 3 дахин нэмэгдэнэ

    Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 1920 төгрөг болно.  Тиймээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон олон жилээр шимтгэлээ төлөөгүй иргэд энэ ондоо багтааж төлөх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар ирэх оноос оюутнууд шимтгэлээ өөрсдөө төлж эхэлнэ. Даатгалд хамрагдсан иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг. Гэвч энэ эрхээ хангалттай …

  • 24 November

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан  тус тус болно. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Зөрчлийн тухай болон …

  • 23 November

    Г.Ганчимэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргав

    Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэднийг хоорондоо үгсэн хуйвалдаж, их хэмжээний хахууль авахыг завдсан гэх хэргээр саатуулаад байгаа аж. Тэгвэл ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг сэжигтнээр тооцон, шалгахын зэрэгцээ цагдан хорих 14 хоногийн хугацаа дуусч байгаа тул прокурорын байгууллагаас яллагдагчаар тооцон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн …