Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 5 November

    МАХН хуралдаж байна

    ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан өчигдөр 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан юм. Түүнийг авлигын хэргээр саатуулсан гэж баттай эх сурвалж мэдээлсэн. Өнөөдөр АТГ-аас Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг эрэн сурвалжиж байна.  Энэ талаар тодорхой хариулт өгөхийг З.Баянсэлэнгэ хүссэнгүй.Одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан хуралдаж байна.  

  • 5 November

    Махны үнэ 40-175 төгрөгөөр буурчээ

    2015 оны 11-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 40 төгрөгөөр, үхрийн цул мах 2.3 хувиар буюу 175 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад …

  • 5 November

    Иргэд өөрсдийн боловсруулсан төслөө хэрэгжүүлэхийн төлөө явна гэдгээ илэрхийллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны иргэдтэй “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийн талаар уулзаж, санал солилцлоо. Газар шинэчлэн зохион байгуулалт гэдэг нь газар өмчлөгч иргэд нэгдэн нийлж, өөрсдийн амьдардаг орчноо сайжруулах зорилгоор тодорхой төсөл боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх …

  • 5 November

    Эм уухгүйгээр ханиад дарах аргууд

    1. Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө Сүүнд чихэр өвс чанаж …

  • 5 November

    Зургаан настай хүүхдийг хаалганд хавчуулж чирсэн жолоочийн хэргийг шалгаж байна

    2015 оны 11-р сарын 02-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Энхтайван найрамдалын ордоны урд талын автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-н Gea маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч 06 настай эрэгтэй Ж нарын 2 хүнийг чирч гэмтээсэн хэргийн талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийн талаар манай сурвалжлагч эх сурвалжуудаас тодруулсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Болд: …

  • 5 November

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Засгийн газрын хэрэг эрхлэх, Мэдээллийн технологи, шуудан, харицаа холбооны газар хамтран “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого сэдэвт хэлэлцүүлгийг  Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. 09.00 цагт: “Бохир усны талаар баримтлах бодлого, бохир ус цэвэрлэгээний технологийн хөгжил”хэлэлцүүлэг  ШУТИС-ийн төв номын сангийн 6 давхарын хурлын танхимд болно. Утас 99106620, 99656540 10.00 цагт: МҮХАҮТ, Монгол Улсын …

  • 4 November

    Арай л өмхий байна уу даа

    Жилийн дөрвөн улиралд Нийслэлд цэвэрлэх байгууламжийн өмхий, самхай ханхалдаг Орбит, Таван шар орчмынхон энэ үнэрт бүүр дасал болчихсон байх. Тэгвэл Нийслэлд ганцхан байдаг Төв цэвэрлэх байгууламж хүнээр яривал олон хүүхэдтэй өрх толгойлсон, амьдрал тарчигхан эмэгтэй шиг хүндхэн байдалд ороод удаж байгаа билээ.1,2 сая гаруй хүн амтай, дэлхийн их хотуудын түвшингийн хаана ч хүрэхгүй манай Нийслэлд ачааллыг дагаад араас нь хийх …

  • 4 November

    Хүүхдийн амбулатори нэгээр нэмэгдлээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клуб байгууллагын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд энэ оны дөрөвдүгээр 17-нд “Хүүхдийн амбулатори” барихаар шав тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод хүртээмж муутай байгаа “Хүүхдийн амбулатори” шинээр баригдаж, нэгээр нэмэгдэж байна. Нээлтэн дээр УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН …

  • 4 November

    Баримт бичгийн бүрдэл дутуу иргэдэд тэтгэмж олгож байжээ

    НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн тухай авч хэлэлцлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын 12 улсын /ахлах/ байцаагч Нийслэлийн 9-н дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэст шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар иргэдийн анхан шатанд бүрдүүлэх материалыг дутуу хүлээн авдаг, тэтгэмж авах эрх үүсээгүй иргэдэд, тодорхойлолтгүйгээр …

  • 4 November

    Б.Баттөмөр: Би архи тамхи хэрэглэдэггүй

    МУСТА, жүжигчин П.Баттөр сүүлийн үед уран бүтээл чамгүй гаргаж байгаа авъяастай боди залуу.  Фитнесст байнга бэлтгэл  хийж өөртөө анхаарал тавьдаг тэрээр хамгийн халуухан залуугаар ч тодроод байсан удаатай Мөн архи тамхийг үздэггүй гэнэ лээ. Найзууд нь хааяа ч гэсэн ууж сураач гэж хошигнодог гэнэ. Эмх цэгцтэй байхыг урьтал болгодог бөгөөд түүний хувьд гэр бүл хамгийн эрхэм хэмээн бардам хэлдэг.

  • 4 November

    Rokit Bay-ын адтай гэмээр хобби

    Реппер Rokit Bay-ыг хип хоп сонирхогч залуус андахгүй мэднэ. Харин тэрээр “Авьаяслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажиллах болсноос хойш хөгшин, залуу, УИХ-ын гишүүн хүртэл түүнийг мэддэг болсон юм. Реппер залуу О.Баярсайхан миний дуунууд амьдралын гашуун үнэнг дэлгэнэ гэж бардам хэлдэг билээ. Сүүлийн үед уран бүтээл арвин байгаа дуучин өөрийн хоббигоо танилцууллаа. Тэгвэл олны анхаарлыг татаад байгаа дуучин залуугийн цуглуулга нь малгай …

  • 4 November

    Том гүзээнээс ингэж салаарай

    Энэ бол маш түгээмэл тохиолддог үзэгдэл. Ихэвчлэн 35-40 насанд Пивоны гүзээ сууж эхэлдэг. Гэхдээ үнэхээр пивоноос болдог уу, үгүй юу.Энд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал спиртийн төрлийн ундаа болон хоол хүнсээ хэтрүүлж хэрэглэх, амьдралын буруу хэв маяг, мэргэжлээс шатлгаалах нөлөө, өвчлөл гэх мэт. Арих дарс хэрэглэх үед найрлага дахиь калориос шалтгаалан хоол идэх дуршил нэмэгдэн архи дарс нь өөх тостой холилолдсоноос …

  • 4 November

    Шуурхай мэдээ: Автобус осолдож 30 хүн амиа алджээ

    Балба улсын нийслэл Катманду хотоос 80 км-ийн цаана байрлах Расува дүүрэгт зорчигч тээврийн автобус осолджээ. Ослын улмаас 30 хүн амиа алдаж, 35 хүн гэмтсэн хэмээн албаныхан уламжилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ Осол өчигдөр орон нутгийн цагаар 19.20 цагийн орчимд болжээ. Автобус Катманду хотоос Чилиме гэх тосгон руу явж байсан аж. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч эмнэлэгт хүргэгдсэн зорчигчид жолооч хурд …

  • 4 November

    УИХ-ын гишүүн Х.Баттулга: Би багийн нөхдөө, хамт ажиллаж байсан нөхдөө өмгөөлж, хамгаалах ёстой

    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд буй байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор  улс төрчдийн үзэл бодол дэлгэгдсээр… Улсын Их Хурлын гишүүн: Х.Баттулга “Б.Батзаяа бол зарчимтай хүн. А.Гансүх бол хуульч хүн. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу …

  • 4 November

    Монголдоо автын кузов засварыг хөгжүүлнэ

    УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилгаар  өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид Монголд анхны авто машины кузов засварчны мэргэжлийн анги нээгдлээ.  Нээлтийн ёслолд  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирсэн юм.  Авто кузов засварчны анхны ангид суралцахаар бүртгүүлсэн 25 суралцагч байгаа ажээ. Монголд автын кузов засварын зах зээл вьетнамчуудад эзлэгдсэн. Вьетнамаас манайд ажиллахаар ирж буй хүмүүсийн дийлэнх чухамдаа энэ зах зээлээс мөнгө олох зорилготой Монголыг сонгож ирдэг …