Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 4 November

    Өршөөлийн хуулийн үйлчлэл удааширснаас хоригдлууд суллагдаагүй байна

    Орон нутгийн шүүхийнхэн Өршөөлийн хуулийн үйлчлэх хүрээг хэрхэн тусгах тал дээр зөрүүтэй ойлголттой байна. Нэг үгээр хэлэхэд, хуулийг хэрэгжүүлэх асуудалд шүүх, шүүгчид нэгдмэл ойлголтгүй байгаагаас өнөөдөр шоронгоос суллагдсан хоригдуулаад алга “Өршөөлийн хууль батлагдлаа, маргааш нь олон мянган хоригдол суллагдана” гэдэг ойлголт нийгэмд үүссэн. Гэтэл Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг баталсан ч хоригдлууд өнөөдрийг хүртэл суллагдаагүй л байна. Энэ нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч …

  • 4 November

    211.3 мянган тонн үр тариа хураан авлаа

    Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн …

  • 4 November

    Хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө

    Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа саяхан Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаад ирсэн. Энэ үедээ нутгийн удирлагуудын хууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн байна. Тэгвэл тэрбээр өнөөдөр эдгээр нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газар хүсэлт гаргалаа. Энэ үеэрээ хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарын газрыг хууль бусаар гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлсэн юм.  Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 …

  • 4 November

    Монгол эмэгтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд сонгогдлоо

    НҮБ-ын Ази, номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулсан. Тус хуралдаанд БНХАУ, ОХУ, Тайландын Вант Улс, Монгол Улс, БНКазахстан Улс, БНКиргизстан Улс, БННепал Улс, Афганистан, Бангладеш, Бутан, БНАрмен Улс, Филиппин Улс, БНЭнэтхэг Улс, БНИндонез, Шри Ланка Улс, Фижи, Самоа, Палау зэрэг …

  • 4 November

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал НМХГ-ын хурлын танхимд эхлэнэ. Тус хурлаар ионжуулагч цацрагийн үүсгүүр, рентген тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн шалгалтын дүн, барилгын материалын үйлдвэрүүдэд хийсэн шалгалт, нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай хэлэлцэнэ. Утас: 91887887 09.00 цагт: ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн газарзүйн тэнхим, Монголын …

  • 3 November

    1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна

    Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй …

  • 3 November

    “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аяныг эхлүүллээ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран “БҮХ НИЙТИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ХАНГАЖ, ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдөр аяны нээлтээ хийлээ. “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх, хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн …

  • 3 November

    Морин хуурын чуулгын “Кармен сюит” тоглолт болно

    Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх “Кармен” дуурийг бүтээж, 20-р зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан “Кармен сюит” болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн байдаг. Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран …

  • 3 November

    Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлээр хэд хэдэн аймгийн дунд нэг давж заалдах шатны, түүнчлэн хэд хэдэндүүргийн  дунд  нэг  анхан  шатны  шүүх  байгуулсан  нь  шүүхийн  үндсэн  тогтолцоогбэхжүүлсэн  Монгол  Улсын  Үндсэн  хуулийн  холбогдох  заалтыг зөрчсөн  гэж  үзэжмэдээлэл ирүүлжээ.Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийндунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр …

  • 3 November

    Хэт даврагчид 12 хүүхэд цаазаллаа

    Хэт даврагч “Исламын улс” бүлэглэл Иракийн Мосул хот дахь сургуулилтын хуарангаас зугтахыг оролдсон 12 хүүхдийг цаазалсан байна. Мосул хотын зүүн захад орших аль-Салам сургуулилтын хуарангаас 12 хүүхэд зугтсаныг баривчилж, цаазалжээ. Үүний зэрэгцээ Туркийн зүүн өмнөд хэсгийн Шанлыурфа мужид Сирийн хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй байна. Сирийн “Аян Ватан” сонины орлогч эрхлэгч Ибрагим Абдулхадир, сурвалжлагч Фирза …

  • 3 November

    Жүжиг намайг яаж өөрчилсөн бэ?

    Хүний амьдрал баялаг юм. Миний хувьд нэгэн үе ярихаас ч ичдэг байсан сэдэв минь нээлттэй болж, улмаар түүний тухай, мөн эмэгтэй хүний эмзэг асуудлын тухай тавигдсан жүжгэнд тоглосон сэтгэгдэлээ та бүхэндээ хүргэх гэсэн юм. Эмэгтэй хүний үтрээг тойрсон олон янзын асуудлыг зоригтойгоор дэлгэн тавьсан “Үтрээний хүүрнэл” жүжигт тоглосон минь надад өөрийгөө болон амьдралд хандах хандлагаа эрс өөрчилж, өөрийгөө дахин нэг …

  • 3 November

    Г.Ариунбаатар аялан тоглолтоо орхиж “том толгой” гаргав

    Монголын сонгодог урлагт дахин нэг түүхэн хуудсыг шинээр мөнхөлж, дөрвөн жил тутамд нэг удаа болдог суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын олон улсын уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар “Каватина Фигаро”-г дуулж гран при шагналын эзэн болсон билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлч маань саяхан Английн Хатан хааны өргөөнд уригдан оройн зоог барьж, түүний хамт Маэстро Валерий Гергеив, алдарт Cello Хакназаряан нар айлчлан ая дуугаа өргөсөн юм. Ирэх …

  • 3 November

    Монголд охид хөвгүүдээсээ илүү шударга

    Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн зан үйлийн зөв төлөвшил, ёс суртахуун , хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар түвшинд байгааг судлах, цаашид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, шударга иргэн болгон  төлөвшүүлэхийн тулд хийгдэх авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг чиглүүлэх зорилгоор хот, хөдөөгийн 800 гаруй сурагчдаас 2013 онд судалгаа авчээ.          БНСУ- ын Транспэрэнси интернэшнл байгууллагаас боловсруулсан арга зүйн …

  • 3 November

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Зарим автозамын төсөлд гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг даалгалаа БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”, “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто зам”-ын барилгын ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон, хуваарилагдсан зээлийн хөрөнгөд багтаан гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод зөвшөөрлөө. Дээрх хоёр авто замын төсөл болон “Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын …

  • 3 November

    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 23-24-нд ОХУ-ын Чит хотод болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Хуралдаанаар тус комиссын 18 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр …