Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Гэртээ ганцаараа үлдсэний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон сэрэмжлүүлж байна. Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт энэ төрлийн дуудлага ирж аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг аавд нь эсэн …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
3 November
Энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Тэгвэл Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 12-нд тохиож байна. Тодруулбал, ирэх долоо хоногийн пүрэв гарагт тохионо. Тиймээс энэ өдөр бүх нийтээрээ амарна. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна “Чингис хаан” одон гардуулах …
-
3 November
Хятад хилчид монголын хилчдэд буу тулган сүрдүүлжээ
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Дорнод аймагт ажиллаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар болон бусад УИХ-ын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга бригадын генерал Р. Сүхбат, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал н.Лхачинжав болон бусад албаны хүмүүс ажиллаж байгаа. Ажиллах шалтгааныг Халх голд үүсээд …
-
3 November
Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийнэ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхана …
-
3 November
Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл ингэж шийтгүүлнэ
Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, мөн борлуулах гэсэн үйлдэл тасрахгүй гарах болсон. Ойрын баримтыг дурьдвал, өнгөрсөн амралтын өдөр хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг цагдаагийн газраас шалгажээ. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан аж. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Гэтэл энэ …
-
3 November
Нийслэлийн өдрөөр 231 иргэн азтанаар тодорлоо
Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” 3 дахь жилдээ болж иргэдээ баярлууллаа. Их хотын хямдралтай худалдаанд энэ жил 107 аж ахуйн нэгж оролцон 231 иргэнд 17.9 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг сугалгааны тохирол болгон олгов. Цаг тутам шалгаруулсан азтай үзэгчдэд аж ахуйн нэгж, компаниуд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний дээж, хүнсний бүтээгдэхүүний нэг жилийн хэрэгцээ, …
-
3 November
Шаньдун мужийн хөгжлийн гурван өнгө
Өнгөрсөн сард Хятад, Монголын хэвлэл мэдээллийн VI форум Хятад улсын ӨМӨОЗО-ны Алшаа аймагт болсон. Энэхүү форумд оролцохоор Монголоос очсон хэвлэл мэдээллийнхэн бидэнд Хятад улсын Шаньдүн мужтай танилцах завшаан тохиосон юм. БНХАУ-ын хамгийн жижиг газар нутагтай хэрнээ хамгийн олон хүн амтай, басхүү хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Шаньдун. Нийтдээ 157,100km² газар нутагтай, 97.8 сая хүн амтай энэ муж Хятадын зүүн …
-
3 November
Нийслэлийн 2015 оны “шилдэг хүүхэд” – ийг шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай. Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг …
-
3 November
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна. Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг …
-
3 November
Өнөөдөр болох зарим үйл явдал
09.00 цагт: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. 09.00 цагт: Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99087886 10.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгулж байгаа …
-
2 November
Гэмт этгээдийг цаг алдалгүй баривчилж, гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэжээ
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболдоор ахлуулсан бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан баривчиллаа. Гэмт этгээд “Б” нь 50 настай урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж. Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд …
-
2 November
Сонгинохайрхан дүүрэгт “Нийслэлийн засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг” зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Нийслэлийн Засаг даргын нэрэмжит үзлэг явуулах удирдамж”-ийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагад Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, шалган туслах үзлэгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга …
-
2 November
“Нэг-хүүхэд” бодлогын гажуудлыг засахад 100 жил хэрэгтэй
Хятадын эрх баригчид 1979 онд нэвтрүүлсэн “Нэг- хүүхэд” бодлогоо цуцалж, залуу гэр бүлүүдийг хоёр дахь хүүхдээ төрүүлж, улсынхаа хүн амын бодлогод гарсан гажуудлыг засахад “туслаач” хэмээн уриалж байгаа. Гэвч эрх баригчдынхаа оройтсон ухаарлыг эцэг эхчүүд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа тухай бид “Баярлалаа, гэхдээ хэрэггүй” хэмээх өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Тэгвэл энэ удаа Хятадын хүн амд ойрын 100 жилдээ засч …
-
2 November
Б. Бэлгүтэй: Оюутан залуучууд ОХУ-д ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой боллоо
Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 30.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 12000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм. Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадагшаа ажиллах хүч гаргах, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх …
-
2 November
Лагшин шүтээн оршинолдоо заларлаа
Архангай аймгийн Цахир сумын нутаг, Халзанбүргэдэй хайрханы ай савд орших Содномдаржаа ууланд Гэсэр багш Цэвээнраашийн Чүлтэмжамц, Аграмба Равсалын Санжайжав нарын лагшин шүтээн зуун дамжин оршиж ирсэн байна. Содномдаржаа уул бол аугаа увидасын эрдэнэсийн ундарга, нууц бүхнийг агуулсан өлгий хайрхан юм. Монгол орноо амьдарч, аж төрж байсан хосгүй увидаст “Гэсэр багш” Чүлтэмжамц, аграмба Санжайжав нар өөрсдөө занданшсан төрх байдалд шилжсэн бөгөөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл