Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бодлого гаргаж хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн гайгаар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх өдгөө өргөст торны цаана сууж буй. Өнгөрсөн сард улс даяар сүр дуулиантайхан шүүх хурал болж, төрийн байгууллагын ажлын чанар, уялдаа холбоогүй ажилладгийг ил цагаан харуулж өгсөн уг шүүх хурлаар шүүх буүрэлдэхүүн Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял оноосон. Түүний зөвлөхөөр ажиллаж …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
26 October
Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөөгүй
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр “Шүүхийн төсөв, шүүгчийн цалин” сэдвийн хүрээнд боллоо. Энэхүү хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Шүүхийн санхүү удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэг нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн шүүхүүд мөн онлайнаар холбогдлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга …
-
26 October
Зам тээврийн ослоор нийслэлд-1, орон нутагт 2 хүн нас баржээ
2015 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 799 авснаас зам тээврийн ослын 630 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 1 хүн нас барж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, Зам …
-
26 October
Тони Блэйр “Исламын улс” бий болсонд буруутайгаа хүлээжээ
Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр АНУ болон холбоотны цэргүүд 2003 онд Иракийг эзлэн түрэмгийлсэн нь “Исламын улс” бүлэглэл бий болох үндсэн шалтгаануудын нэг болсон гэдгийг “СиЭнЭн” телевизэд ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрчээ. Сэтгүүлч түүнээс холбоотнууд Иракт халдан түрэмгийлсэн нь “Исламын улс” бүлэглэлийг бэхжихэд хүргэсэн гэх байр суурийн тухай асуухад “Би үүнд үнэний хувь бий гэж боддог. Саддам Хуссейнийг 2003 онд түлхэн …
-
26 October
Эхнэрээ 2700 эрд худалджээ
Францын нэгэн хотод бусдын биеийг үнэлүүлсэнд буруутгагдаж буй 54 настай эрийг мөрдөн шалгаж байгаа аж. Сэжигтний үйлдлээс болж хохирсон хүн нь түүний 46 настай эхнэр юм. Тэрбээр хүнд хүчир ажил хийх хугацаандаа 2700 гаруй эрд үйлчилжээ. Тэднийг өнгөрөгч мягмар гаригт саатуулсан байна. Тэд гэрлээд 10 жил болж байгаа бөгөөд таван настай хүүтэй гэнэ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эр нөхөр нь …
-
26 October
“Хайрын цас” өгүүллэг
Би сургуулийнхаа царайлаг хөвгүүдийн тоонд ордог. Биеэ тоосон, царайлаг гэсэн утгаараа ч охидын сэтгэлээр тоглох эрдэм аргыг гаргууд дээд зэргээр эзэмшсэн нэгэн байсан. Миний энэ өөрийгөө зугаацуулж, найз нартайгаа марзан яриа өрнүүлж, түүгээр ч үл барам охидын нулимсаар бахаа ханган түүнээсээ таашаал авч амьдардаг амьдралыг минь хүний нүдэнд тэр болгон өртчихгүй энгийн даруухан мөртлөө ухаалаг нэгэн охин уг үндсээр нь …
-
26 October
Улиастай-Гачуурт чиглэлийн зам засварын ажил дууслаа
Баянзүрх дүүргийн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамын засварын ажлыг гурван сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Замын засварыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Үйлсийн зам” ХХК нийт 6 тэрбум 200 орчим сая төгрөөр гүйцэтгэжээ. Тус зам нь анх 1985 онд тавигдаж байсан бол 30 орчим жил ямар нэг засвар, шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан юм. Харин өнгөрсөн зунаас хийгдсэн зам завсарын ажлын хүрээнд …
-
26 October
Өмнөд Солонгос Хойд Солонгост анхааруулга өгч гал нээжээ
Хилийн маргаантай далайн ойролцоо Хойд Солонгосын шатахууны завь явж өнгөрсөнд анхааруулга өгч, Өмнөд Солонгосын талаас гал нээжээ. Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын шатахууны завь тус маргаантай хилийг давсан учир Өмнөд Солонгосын талаас анхааруулга болгож хэд хэдэн удаа гал нээсэн тухай Өмнөд Солонгосын албаны хүн мэдээлсэн байна. Хойд Солонгосы зүгээс хариу гал нээх болон ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй аж. 1999 оноос …
-
26 October
Г.Маралмаа эмнэлгээс гарч, цагдан хориход очив
Дөрвөн настай охины үхэлд буруутгагдаж, анхан шатны шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн гуравдугаар амаржих газар эсэн мэнд амаржсан билээ. Хүүхдийн биеийн шарлалт бүрэн арилаагүй гэсэн шалтгаанаар мөн эхийг нь тэнхэртэл эмнэлэгт байлгах ёстой гэсэн эмчийн заавраар долоо хоносон Г.Маралмаа эмнэлгээсээ гарч Цагдан хорих төвийн камертай өрөөнд очжээ. Түүнийг эмнэлэгт дөрвөн харгалзагч харж …
-
26 October
УИХ-ын тамгын газрын ажилтнууд “Цэрэг-стратегийн сургалт”-д хамрагдлаа
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас төрийн байгууллагын ажилтнуудын дунд Цэрэг-стратегийн сургалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Дайчилгааны тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайдууд, аймгийн Засаг дарга нар хэмээн хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагуудыг тус бүрт нь Цэрэг-стратегийн сургалтад хамруулж байсан юм. Үүний буухай болгож өнгөрсөн бямба гаригт УИХ-ын Тамгын газрын 50 гаруй ажилтанд …
-
26 October
Нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан үзүүлэлттэй байгаа бол Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт нэмэгджээ. Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 948 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 166 …
-
26 October
“Хээр тал, далай тэнгис” үзэсгэлэн дэлгэгдэж байна
“Сувд” арт галерейд нээгдсэн монгол, япон зураачдын хамтарсан “Хээр тал, далай тэнгис” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Талын Монголыг мэдэрсэн япон зураачид, арлын Японыг төрөлх эх орноосоо өөрцгүй хайрлаж өөриймсдөг монгол зураачдын сэтгэл оюуны шимээр бүтсэн уран бүтээлүүдтэй энд танилцаж болно. Уран зураг, урлал хэмээх ээдрээтэй, адал явдалтай ертөнцөд амьдардаг залуус таныг өөр өөрсдийн ертөнцдөө урьж байна. …
-
26 October
Нийслэлийн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөр
10 дугаар сарын 23 Баасан гараг 12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт Хаана: Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 25 Ням гараг 10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд 10 дугаар сарын 26 Даваа гараг 9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал Хаана: Хангарди ордны …
-
26 October
Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд иргэдээс санал авчээ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Эдгээр хуулийн төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг 06 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд улс орон даяар өрнүүлсэн. Тэгвэл өнөөдөр энэхүү аяны нэгдсэн дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд ажлын хэсгийн ахлагч …
-
26 October
Нийслэл хотын албан татвартай холбоотой бүх мэдээллийг www.ubtax.mn цахим хуудсаас аваарай
УИХ-аас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас болон баар ресторан, зоогийн газар, амралтын газрын үйлчилгээнээнд нийслэлийн хотын албан татварыг нэг хувиар тооцон ногдуулах бөгөөд хуулийн дагуу нийслэл хотын албан татварыг төсөвт төлөх эхний хугацаа 2015.11.10-ны өдрийн дотор юм. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл