Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 9 September

    Нийслэлд ахлах сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/717 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Санхүү, эдийн засаг, боловсрол сургалтын байгууллагын “Санхүү, эдийн засгийн ахлах сургууль”, “Оном” ХХК-ийн “Оном ахлах сургууль”-ийг  тус тус боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо. Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургуулийг бүрэн хүчин чадлаар ашиглаж …

  • 9 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцохоор урд хөршийг зорилоо.  Ерөнхий сайд Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцохоос гадна Орчин цагийн торгоны зам сэдэвт хуралдаан, Инноваци ба Япон сэдэвт дугуй ширээний бизнес уулзалт, Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа, хэлэлцүүлэгт тус …

  • 9 September

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: МҮХАҮТ, Грийн Химистри ХХК, Монголын Химичдийн Хөгжлийн Ассоциаци ТББ хамтран зохион байгуулах“Химийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт, үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-ын Их Танхимд болно. 10:00 цагт: Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Монос” групптэй хамтран “Зонхилон тохиолдох халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийг иргэдэд сурталчлах” өдөрлөгийг СТӨ-нд зохион байгуулна. Өдөрлөгөөр НЭМГ-Дүүргийн эрүүл мэндийн …

  • 9 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Есдүгээр сарын 9-ний лхагва гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10:30-17:30 цагт: 5-р хороо 15-р хороолол 66/5, 75, 85а, б, 87, 89-р байрууд, Шавь цогцолбор, Үнизм, Энержи интернешнл ХХК-ууд, Сажабандидын НХ хийд, иргэн Энх-Амгалан, Баярхүү, Цогтсайхан нарын үйлчилгээний газрууд, 115-р цэцэрлэг, Ай энд Юу тур …

  • 8 September

    З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайд боллоо

    УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.  Өнөөдрийн чуулганаар  Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.   Дөнгөж сая З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ.  Түүнээс асуулт асуух гишүүн байсангүй. Харин  Д.Арвин болон Л.Эрдэнэчимэг гишүүд санал хэлсэн. Улмаар  93.1 хувийн саналаар  З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад томиллоо. З.Баянсэлэнгийн намтар: З. Баянсэлэнгэ 1991 онд Нийслэлийн 35 дугаар дунд сургууль,  1994 …

  • 8 September

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уучлалт гуйлаа

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг 09 сарын 01-нээс мөрдөж байгаа билээ. Хууль чангарч, зөрчсөн тохиолдлуудад авах торгуулийн арга хэмжээг тодорхой болгосон. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Төрийн ордны зүүн талын зам хөндлөх гарахдаа гарцгүй газраар гарч буй дүр зургийг гэрэл зурагчин Ц.Баярбаатар хальснаа буулгаж олон нийтийн сүлжээнд цацсан. Хуулинд “явган зорчигч зам хөндлөн гарахдаа заавал цагаан …

  • 8 September

    УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа НҮБ-уудын хамтарсан багийн гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа

    Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр /2015.09.08/ НҮБ-уудын Хамтарсан багийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Төв газрын мэргэжилтэн Доктор Кэрмен Аудэра-Лопез УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбааг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд халдварт бус өвчний Дэлхий дахины стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсад халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл …

  • 8 September

    УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилохыг дэмжив

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ хуралдаж, Засгийн газраас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн …

  • 8 September

    МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.09.08/ хуралдаан 10 цаг 25 минутад, 63.2 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга хэлэлцэх асуудлыг танилцуулж, батлах явцад …

  • 8 September

    УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг шадар сайдаар томилуулахыг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар Цэрэндашийн Оюунбаатарыг томилуулах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, Су.Батболд, Н.Энхболд, С.Дэмбэрэл нар асуулт асууж, үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдаар Улсын …

  • 8 September

    Г.Дэнзэн хагалгаанд орсон гэнэ

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу батлан даалтад гаргаад байгаа. Баттай эх сурвалжийн хэлснээр, тэрбээр өнгөрсөн даваа гаригт Улсын Клиникийн төв эмнэлэгт хагалгаанд орсон байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг АТГ-аас шалгаж буй. Г.Дэнзэн шүүхийн шийдвэр гараагүй байхад хугацаа сунган …

  • 8 September

    Сэтгүүлчдэд мөнгө өгсөн баримтыг хуурамчаар үйлдсэн байна гэжээ

    Саяхан олон нийтийн цахим сүлжээгээр нийслэлээс зохион байгуулсан Даншиг наадам болон Алдрын од үйл ажиллагааг сурвалжлахад сэтгүүлчдэд мөнгө тараасан талаар гарын үсэг бүхий баримт дэлгэгдсэн. Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдээс МСНЭ-д гомдол гаргасан байна. Мөн сүүлийн үед хэн дуртай нь МСНЭ-ийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулах, ашиг хонжоо хайх болсон талаар өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, С.Шаравдорж …

  • 8 September

    Зам тээврийн ослын гэмт хэргийн гаралтыг судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ

    Орхон аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг 2015 оны эхний хагас жилийн байдлаар судлан судалгааны дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар  орон нутгийн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд нийтлүүлж, аймгийнхаа 10,000 орчим үүрэн телефон хэрэглэгч нарт зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мессэжийг “Мобиком” ХХК-иар дамжуулан хүргэн ажилласан …

  • 8 September

    МСНЭ-ийн уриалга

    УРИАЛГА Эрхэм сэтгүүлчид ээ! Та бид чин шудрагыг дээдлэж,гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. …

  • 8 September

    Л.Гансүх шүүх хурлыг шоронд хийхийг эсэргүүцжээ

    Өнгөрсөн 7 хоногт экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Миний ойр дотны хүмүүсийг хэрэгт унагаж байна” гэж мэдэгдсэн. Үүний гол төлөөлөгч гэж хэлж болох хүн бол түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх билээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр буруутгагдан Ганц-д хоригдож байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй …