Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 25 August

    Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина

    Энэ долоо хоногийн баасан гарагт буюу 8 дугаар сарын 28-нд Монгол банкинд Японы эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн хөгжил ба зах зээлийн чанар” сэдвээр эдийн засгийн хөгжлийн онолын лекц унших талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг лекцийг манай улсын эдийн засаг, санхүү, эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид, тэргүүлэх мэргэжилтнүүд ихээхэн сонирхон хүлээж буй юм. Киотогийн их сургуулийн профессор Макото …

  • 25 August

    Хятадын иргэн монгол залууг бусадтай бүлэглэн зоджээ

    Хятад иргэн бусадтай бүлэглэн монгол иргэнийг зодсон хэрэг гарсан байна. Тодруулбал “Шангрила-2” барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  “КЭЙ-ЭС-ЗЭТ” компанийн ажилтан 43 настай хятад улсын иргэн 28 настай монгол залууг бусадтай бүлэглэн зоджээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. эх сурвалж: dorgio.mn

  • 25 August

    Хордлого гарахаас урьдчилан сэргийлж байна

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгт хоолны хордлого, халдварт өвчин гарахаас сэргийлж хяналт тавьж байна. Манай улсын 17 аймгийн 157 сум тахлын голомттой. Энэ он гарсаар хоёр хүн тарваган тахлаар өвчилж Ховд аймагт 14 настай хүү нас барсан. Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Төв аймагт голомт идэвхжсэн бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Говь-Алтай …

  • 25 August

    Күнзийн институт байгуулагдана

    Монгол улсын Дорнод их сургууль БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургууль Күнзийн институт байгуулах, хоёр тал олон улсын онол практикийн хурал, эрдэм шинжилгээний хурал, лекцүүдийг хамтран зохион байгуулах, оюутан солилцоо, боловсролыг удирдлага заах арга, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

  • 25 August

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2013 онд УИХ-аар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдан гарч, уг хуульд Засгийн газраас гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх тухай заасан юм. “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр” …

  • 25 August

    Зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг тус тус үндэслэн: –  Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайдын –  Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайдын –  Я.Төмөрбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын –  Б.Мөнхбаатарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын –  Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдын –  …

  • 25 August

    Эмгэг судлалын үндэсний төв байртай боллоо

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо. Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага, арга зүй, хяналтаар хангах, хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго …

  • 25 August

    100-аас доошгүй оюутныг дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах санхүүжилтийг төсөвт тусгана

    Дэлхийн шилдэг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилээс суралцахаар шалгарсан оюутны сургалтын төлбөрт нэмж шаардагдах зардлын тухай асуудлыг хэлэлцээд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүр шинээр 100-аас доошгүй иргэнийг суралцуулахад шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нарт даалгалаа.   Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр …

  • 25 August

    Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна

    Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал  хураан авах төлөвтэй байна. Таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу 6 дугаар сарын 10-аас 7 дугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол …

  • 25 August

    17 шүүгчид хэрэг үүсгэжээ

    Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад иргэдийн оролцоо хамгийн чухал. Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгохын хэрээр шүүхийн үйлчилгээн дэх олон нийтийн хяналт нэмэгдэж, энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд гол нөлөөг үзүүлдэг байна. Энэ дагуу ШЕЗ-ийн “Шүүх ба олон нийт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, олон нийтийн хяналтыг …

  • 25 August

    УИХ-ын дарга Катар улсын батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Катар Улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.25/ хүлээн авч уулзав. УИХ-ын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Монгол, Катар хоёр улс 1998 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төрийн найрсаг сайн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж …

  • 25 August

    МАН-ын дэд сайдуудыг чөлөөлжээ

    Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлжээ. Тодруулбал, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн …

  • 25 August

    93 согтуу жолооч саатуулагджээ

    2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 392 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  291 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13  бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 4. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1.  Согтуугаар …

  • 25 August

    “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТ-д оролцогчдын танилцуулга

    Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодруулна. Уншигч та бүхэндээ   тус тэмцээнд оролцогч  тамирчдын хувийн  амжилтаас танилцуулья. ХОШОО МИСТЕР …

  • 25 August

    Цахим газар өмчлөлийн IV ээлжийн бүртгэл өнөөдөр 12:00 цагаас эхлэнэ

    Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн боллоо. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлнэ.  Бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар хүсэлт хүлээн авна.  Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай …