Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 25 August

    Өнөөдөр болох үйл явдлууд /VIII.25/

    08:30 цагт: Залуучуудын Иргэний нийгмийн анхдугаар чуулган Улаанбаатар чуулгын байранд болно. Нийгмийн сайн сайхан, хандлагыг өөрчлөхийн төлөө ажилладаг залуучуудын байгууллагуудын 300 гаруй залуу оролцох гэж байна. Утас: 99864050, 99017561, 99165447 08:30 цагт: ЭМСЯ-ны Б зааланд “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд …

  • 24 August

    Ч.Мөнгөндалай 2000 км зам туулан Дорнодын хилийн зурваст хүрчээ

    Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хэдий ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Монгол түмэндээ батлан харуулсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан билээ.  Тэрээр одоогийн байдлаар 2000 орчим км зам туулан Дорнод аймаг хилийн 0104 салбар очоод …

  • 24 August

    Олон Улсын Хүүхдийн их наадамд 119 тамирчин оролцоно

    Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Энэхүү наадам нь Монгол туургатны их наадам нэрийн дор зохион байгуулагддагаараа онцлог. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм. Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Спортын Төв Ордны гадна талбайд боллоо. Үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Нийтийн биеийн …

  • 24 August

    Онцгой байдлын машин осолджээ

    Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн зүүн хойд талын уулзвар дээр  29-53 улсын дугаартай Онцгой байдлын гал командын авто машин, суудлын машинтай мөргөлдөж, онхолдсон байна. Ослын улмаас хүн гэмтсэн гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байгаа юм. Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг хийж шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

  • 24 August

    Янхан бүсгүй Оросын “Гоо бүсгүй”-д өрсөлдөв

    Бүх Оросын “Оросын Үндэсний титэм” гэдэг нэртэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үеэр нэгэн шуугиан дэгджээ. Ялах өндөр магадлалтай байсан Кристина Манькова гэдэг бүсгүй Нижний Тагил хотын энэ жилийн сайхан бүсгүйгээр шалгарсан хэдий ч биеэ үнэлэгч нэгэн аж. Энэ гоо бүсгүй ОХУ-ын амралт зугаалгын гол төв болох Сочи хотноо хүмүүсээс мөнгө аваад дотно үйлчилгээ үзүүлдэг байжээ. Манькова Головинка гэдэг сууринд Оросын …

  • 24 August

    БНХАУ-ын хуучин дарга Зянь Зэминийг гэрийн хорионд оруулсан бололтой

    БНХАУ-ын удирдагчид, удирдагч асан Зянь Зэ Минийгээ баривчилж гэрийн хорионд оруулсан тухай мэдээлэл шуугиан тарьж байгаа эхэллээ. 1989-2002 онд улсаа удирдсан тэрбээр шинэ дарга Ши Жиньпиний эсрэг томоохон үйл ажиллагаа явуулахыг оролдсон бололтой. Хятадын Коммунист намын хуучин удирдагчид суудлаасаа буухаараа хөшгний араас удирдан чиглүүлдэг бичигдээгүй хуультай ч энэ удаа Зянь дарга Ши Жиньпиний эсрэг илт тэмцсэн гэлцэнэ. Зянь Зэ Минийг …

  • 24 August

    Хятадад дахин химийн үйлдвэр дэлбэрчээ

    Хятад дахин химийн үйлдвэр дэлбэрсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Тодруулбал Хятадын зүүн бүс нутгийн Шаньдун мужид өнгөрсөн бямба гаригт химийн үйлдвэр дэлбэрч 9 хүн гэмтсэн байна. Тус мужийн Зыбо хотод байрлах химийн үйлдвэрийн агуулахад гал гарсан байна. Энэхүү химийн бодис дэлбэрсэн явдал хоёр дахь удаагаа болж байгаа явдал юм. Энэ сарын 12-нд Тяньжин хотын химийн бодис хадгалж байсан агуулахад дэлбэрэлт болсны уршгаар …

  • 24 August

    Орхон голын усанд живжээ

    Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Уул, хаднаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын “Чулуут”-ын аманд …

  • 24 August

    Г.Болдбаатар Ц.Цогтбаатар нар эхний ялалтаа авлаа

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо эхэллээ. Манай тамирчдын салхийг хагалж Ц.Цогтбаатар, Г.Болдбаатар нар дэвжээнд гарч эхний ялалтаа байгуулаад байна. Тодруулбал тэмцээний 60 кг-ын жинд хүч үзсэн манай бөх Цэнд-Очирын Цогтбаатар, эхний өрсөлдөгч Швейцарийн жүдоч Людовик Чаммартиныг цэвэр ялсан бол мөн энэ жингийн шилдэг жүдоч дэлхийн аварга Г.Бодбаатар Туркийн жүдоч Бекир Озлутай  барилдаж ялалт байгууллаа. Тэрбээр …

  • 24 August

    Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз, ашгийг бэлгэддэг

    Зvvн гарын долоовор хуруунд бөгж зvvх нь уй гашуу хагацал, таагvй зvйл болсныг илэрхийлдэг. Мөн хvний сэтгэлийг тогтворгvй хөнгөн болгодог гэж vздэг байна. Баруун гарын долоовор хуруунд зvvсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хvндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зvvн гарын эрхий хуруунд бөгж зvvх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн vздэг. Мөн …

  • 24 August

    Осолдсон цэргүүд Дуган хаданд авиралт хийгээд буцаж явжээ

    Энэ сарын 21-ны 21:10 цагт 61-ийн гармын ойролцоо Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил-131” маркийн авто машин онхолдож, хоёр алба хаагч нас барж, 21 цэрэг хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай  хэрэг гарсан билээ. Тус хэргийн талаар ЗХЖШ-аас албан ёсоор мэдээлэл өглөө. Осол Дархан-Улаанбаатар чиглэлийн замд гарсан бөгөөд 084 дүгээр ангийнхан Дуган хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явжээ. Энэ үед Сэлэнгэ аймгийн харьяа 71-05 дугаартай “Mitsubishi L-200” маркийн автомашины …

  • 24 August

    Усайн Болт дэлхийн аваргад гурав дахиа түрүүлэв

    Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт 9.79 секундэд барианд орсноор гурав дахиа түрүүллээ. Усэйн Болт Америкийн ойрын зайн гүйгч Жастин Гатлинаас 0.01 секундийн өмнө барианд орсон байна. Харин Канадын Андре де Грасс, Америкийн Трэйвон Бромелл нар 100 метрийг 9.92 секундэд туулснаар гуравдугаар байрт оржээ.

  • 24 August

    Сахилгагүй, зөрүүд зантай Р.Анхнямын “багын төрх”

    Жүжигчин Р.Анхням хамгийн сүүлд “Чонон сүлд” кинонд гол дүрийг бүтээж олны анхаарлыг ихэд татсан. Тэрбээр багадаа балетчин болохыг мөрөөддөг байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгсч урлагтай амьдралаа холбосон. Хагас нүцэглэн шуугиан дэгдээж, Монголын хамгийн хүсэмжит бүсгүйчүүдийн нэгээр өргөмжлөгдөж байсан түүний багын төрхийг шинжье. Багадаа их сахилгагүй, зөрүүд, дураараа зантай хүүхэд байсан гэнэ шүү. Өдгөө тэрбээр …

  • 24 August

    Угсраа автобус окей, одоо давхар автобус хэрэгтэй байна

    Нийслэлийн нийтийн тээврийн 600 гаруй том оврын автобусны эдэлгээний хугацаа аль эрт дууссан тухай мэдээлэгддэг байлаа. Гэвч үйлчилгээндээ явсаар. Хэдхэн хоногийн өмнө хүртэл эдгээр хуучин автобусны нэгнийх нь тоормоз гэнэт ажиллахгүй болсноос зогсоол дээр байсан иргэдийг хамж алах шахсан. Бүхээгтээ 40, 50 хүн чихчихээд үйлчилгээнд давхиж явдаг иймэрхүү хүннү сүннүгийн үеийн шахуу нийтийн тээвэр манайхаас өөр газарт байдаг ч юм …

  • 24 August

    Эрүүл, урт наслах боломж

    Хүн бүр нас ахих тусмаа “Эрүүл байдлаа хэрхэн хадгалах вэ?”, “Хэрхэн урт наслах вэ” гэж боддог. Амьдралыг уртасгадаг бодис гэж байхгүй боловч судлаачид хүн төрөлхтөнд эрүүл урт наслах боломж байгааг тогтоосон. Энэ нь хүн бүрийн наснаас шалтгаалахгүйгээр өөрийн бололцоонд тулгуурлан ухаалаг сонголтыг хийж  амьдрахыг хэлж байгаа юм. Та бидэнд байгаа 10 боломж нь 1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан …