Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 21 August

    Хүн боомоор өвчилсөн байж магадгүй

    Хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол дахин бүртгэгдлээ. Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат ажээ. Тэрээр энэ сарын 11-нд үхсэн хонь өвчихөд оролцсон аж. Ингээд  12-нд халуурч, эрүүн дээр жижиг цэврүү гарч, улмаар хавдан хар тав үүссэн байна. Иймээс 17-нд сумын эмнэлэгт хандаж, 19-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлүүлж байна. Өвчтний цусны ийлдэсэнд ЦНШБУ тавихад эерэг дүнтэй …

  • 21 August

    Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.08.21/ өргөн барилаа. Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн ойлголтыг орчин үеийн Төв банкуудын жишгийн дагуу илүү тодруулж өгөх, тухайлбал “currency stability” гэсэн зорилт нь ихэнх Төв банк, түүний дотор инфляцыг …

  • 21 August

    Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон улсын Нагасаки их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Исао Шимокава, Нагасаки их сургуулийн эмнэлэгийн орлогч захирал Такао Аюусе нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга …

  • 21 August

    Ливи улсын “ардчилал” ард түмэндээ юуг “авчрав”

    Ливи улсын удирдагч Каддафиг АНУ тэргүүтэй холбоотнууд  дарангуйлагч, хүний эрхийг зөрчигч хэмээн дэлхий нийтэд сурталчлан таниулж, улмаар ард түмнийг нь дотроос нь турхиран түүний эсрэг босгосноор Ливийн хувьсгал  болж, уурласан улангассан босогчид нь удирдагчаа буудан алж, гудамжинд чирж гарсан байдаг. Тэгвэл Каддафийн үед Ливи улс ямар байсан одоо ямар байгааг харьцуулсан байдлыг танилцуулья. Ардчилал нэртэй үйл хэрэг, хувсгал бүхэн сайн  сайхан …

  • 21 August

    МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Батцогт, Г.Баярсайхан нарын  нэр бүхий гишүүд МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.08.21/ өргөн барилаа. лон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хорооноос МУЗН-ийн Эрх зүйн байдлыг сайжруулах, төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг хуульд тодорхой заах, Үндэсний нийгэмлэгийн …

  • 21 August

    Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын 10 гишүүн дэмжихээ илэрхийллээ

    УИХ-ын чуулганаар энэ сарын 11-нд Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж, батлаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавиад байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын арван гишүүн дэмжихээ илэрхийлжээ. Eagle.mn

  • 21 August

    Ким Чен Ун армиа байлдааны бэлэн байдалд оруулав

    ПХЕНЬЯН. /AP/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын армийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. Хоёр орны хил дээр байрлуулсан суртал ухуулгын чанга яригчуудаа Өмнөд Солонгос унтраахгүй бол “шийдвэртэй байлдааны ажиллагаанд” армийн тэргүүний анги нэгтгэлүүд бэлэн байх ёстой. Энэ тушаалыг наймдугаар сарын 20-нд буюу пүрэв гарагт болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв …

  • 21 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:  Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат. 8 дугаар сарын 11-нд үхсэн хонь өвчихөд оролцсон. 8 дугаар сарын 12-нд халуурч, эрүүн дээр жижиг цэврүү гарч, улмаар хавдан хар тав үүссэн. 8 дугаар сарын 17-нд сумын эмнэлэгт, 19-нд аймгийн НЭ-т шилжин …

  • 21 August

    Маргааш 15 цагт “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулна

    НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ХӨРШИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР 1. Өдөрлөгийн арга хэмжээг 2015 оны 08 дугаар сарын 22-ны “Бямба” гарагийн 15:00 цагт хороодын нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс томилогдсон алба хаагч нээж, Нийслэл хотын амьдрал, нөхцөл байдал, “Хөршийн өдөр” арга хэмжээг тэмдэглэхийн ач холбогдол, гарах үр дүнгийн талаар танилцуулна. Хугацаа: 15:00 цагт 2. …

  • 21 August

    Сурагчийн холбооноос картыг эсэргүүцжээ

    Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлээд 20-иод хонож байна. Энэ хугацаанд энгийн иргэд автобусны буудал дээрх ТҮЦ-ээс 3600 төгрөгөөр карт авч цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хорооны халамжийн ажилтнаасаа үнэгүй зорчих картаа захиалан авч байгаа билээ. Оюутан, сурагчдын хувьд хичээл эхлэхээр сургуулиасаа картаа авна гэхээс өөр мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Ялангуяа сурагчдын …

  • 21 August

    Өндөр настай эмэгтэйг хөнөөсөн этгээд Германд төрсөн 24-тэй залуу байжээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэлэхдээ …

  • 21 August

    Өсвөр үеийнхэнд зориулсан “Ахлах сургууль” кино тун удахгүй

    “Ахлах сургууль” уран сайхны кино нь LAMSAN продакшны анхны уран бүтээл бөгөөд “Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюссерээр давхар ажилласан байна. Үе үеийн хүүхэд залууст эцэг эхээ хайрлаж хүндлэх хүмүүжлийг кино урлагаар дамжуулан хэлэхийг оролдон бүтээлээ туурвижээ. Харин бусад уран бүтээлчдийн хувьд СТА Г.Ган-Очир бүжиг дэглээчээр, ерөнхий продюссерээр …

  • 21 August

    Гэргийгээ халамжаар дутаадаггүй реппер Gee

    Өөрийнхөө хэлэх гэсэн үгээ уран бүтээлдээ шингээдэг нэгэн бол реппер GEE. Тэрбээр зуны нарлаг өдрүүдэд хөдөө нутгаар аялаж яваад ирсэн. 1999 оноос сонирхож эхэлсэн хип хопдоо үнэнч нэгэн. Гэхдээ түүний уран бүтээлийг шүүмж, сайшаал байнга дагаж явдаг. Зарим хэсэг нь хараалын үг урсгагч уран бүтээлч биш гэх нэгэн байхад нөгөө хэсэг нь залуустаа үлгэр жишээ болж яваа уран бүтээлч гэдэг. …

  • 21 August

    AMJILT.COM-ийг нээ, ХХЗХ хариуцлагаа хүлээ…

    Өнгөрсөн онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ардчилсан нийгмийн эрхэм нандин үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд эрээ цээргүй халдаж, Amjilt.com сайтыг хууль бусаар хаасан нь илчлэгдэн, гурван шатны шүүхээр нотлогдсон. Тодруулбал: 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Amjilt.com сайт “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гэсэн нэртэй фото зураг бүхий баримт нотолгоотой …

  • 21 August

    “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн сар тутмын “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал 2015.08.24-ний өдрийн 11 цагт зохион байгуулагдана. Хуралд Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир “Шүүх дэх олон нийтийн хяналт”, Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албаны дарга Н.Мөнхзул “Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийнэ. Уламжлал ёсоор хөдөө орон нутгийн шүүхүүдээс Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын шүүхүүдийн Тамгын газартай онлайнаар холбогдоно.