Прокурорын байгууллагын 85 жилийн ойг ажлын үр бүтээлээр угтах зорилгоор прокурор, ажилтнуудын хариуцсан ажлын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүн гаргах, тэдний ажиллах орчин, нөхцлийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний хооронд өрнүүлсэн. Дээрх бүтээлч ажлын хүрээнд харъяа прокурорын газруудын хийсэн ажлын дүнг Улсын Ерөнхий прокурорын газрын холбогдох чиг үүрэг бүхий хэлтсүүд …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
20 August
Бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах ” МОНГОЛЫН МИСТЕР -2015″ тэмцээн болно
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015” Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодруулна. УАШТэмцээний медальт байранд шалгарсан тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах …
-
20 August
“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмын дүн гарлаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ. Хоёрдугаар байранд “Язгуур” …
-
20 August
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
09:00 цагт:“Барилга орон сууц-2015” Бизнес эрхлэгчдийн уулзалт, семинар МҮХАҮТ-ын дэргэдэх “Корпорэйт Конвеншин Төв” хурлын танхимд зохион байгуулагдана. Уулзалтад төрийн байгууллагуудыг төлөөлж, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газрын төлөөлөл оролцож, дэд бүтцийн хүрэлцээ хангамжийн асуудлаар мэдээлэл өгч, салбарын тулгамдсан асуудлаар санал солилцоно. Утас: 99907814 09:30 …
-
20 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Наймдугаар сарын 20-ны Пүрэв гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 11.30-13.30 цагт: 1-р хороо 220 мянгат, 25, 26-р байр, Баянгол зочид буудал, Шинэчлэл СӨХ, Хөдөлмөр дэлгүүр, 143-р цэцэрлэг болон тэдгээрийн ойр орчимд, Чингэлтэй дүүрэг 10.00-18.00 цагт: 7, 14, 15-р хороо Хувьсгалчид, Хөтөлийн гудамжууд, …
-
19 August
“РЭКЕТИР 2” киноны жүжигчид маргааш Монголд ирнэ
Кино сонирхогчид маань Руслан гэх нэрийг сонсоод андахгүй биз ээ. Анх 2007 онд дэлгэцнээ гарснаас хойш учир битүүлэг төгсгөлтэй энэхүү кино үзэгчдийн дунд янз бүрийн таамаглалаар дүүрэн үлдсэн. Саяныг үхсэн хэмээн бодох үзэгчид нилээдгүй байсан ч киноны үргэлжлэлд тэрээр амьд байсаар үргэлжлэх нь. Фанатууддаа дуулгахад энэ сарын 20, 21-нд болох “Рэкетир 2” киноны Монгол дахь нээлтэнд Рэкетир 1 киноны гол …
-
19 August
ҮБТДСургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна
Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан олон алдартай тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасан Үндэсний биеийн тамирын дээд сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна. Энэ жил их дээд сургуулиуд төлбөрөө нэмж оюутнуудад хүнд тусаж байгаа. Тэгвэл ҮБТДСургууль нь энэ жил төлбөрөө нэмэхгүй юм байна. Тус сургууль оюутан элсүүлэх бакалаврын хөтөлбөр болон магистрын өдөр, оройн ангидаа элсэлт авч байгаа юм. …
-
19 August
Баян-Өлгий аймагт анх удаа “Залуучууд бид хамтдаа ” 1000 залуучуудын аян зохион байгуулагдлаа
“Залуучууд бид хамтдаа” 1000 залуучуудын чуулга уулзалт Баян-Өлгий аймагт 7.23-наас 25-ны өдрүүдэд анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн А.Тлейхан болон аймгийн МАН-ын удирдлагууд болон 13 сум, аймгийн нийт 26 багийн 1072 залуучууд оролцсон байна. Залуучууд сургалт, илтгэл, үндэсний бөхийн барилдаан, урлаг, спортын уралдаан тэмцээнүүдэд идэвхи, санаачлагатай оролцсон юм. Хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан Үндсэний …
-
19 August
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015
“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” энэ сарын 19-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов болон Монголын шатрын холбооны удирдлагууд, БСШУЯ, ЭМСЯ-ны төлөөлөл оролцох аж. Өнөөдөр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов, ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамба болон Монголын шатрын холбооны удирдлагууд уулзлаа. Албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 19.30 цагт “Хүннү молл” цогцолборт болох бөгөөд нээлтийн ажиллагаанд Дэлхийд …
-
19 August
Улиастайн уулзвараас цэвэр усны хамгаалалтын пост хүртэлх замыг хаалаа
Улиастай-Гачууртын 11 км авто замын ажлын хүрээнд Улиастайн уулзвараас цэвэр усны хамгаалалтын пост хүртэлх 600 метр газрыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний 07 цагаас 08 дугаар сарын 24-ий 07 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийхийг мэдэгдье. Зам хаалттай үед тээврийн хэрэгслүүдийг түр замаар зорчуулна.
-
19 August
Монголын дайчид хятадад жагсаалын хамтарсан бэлтгэлээ хийж байна
БНХАУ-ын Бээжин хотноо ирэх сарын 03-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ амжилттай базааж байгаа тухай мэдээлэл ирлээ. Тэд 10 гаруй орны цэргүүдтэй хамтарсан жагсаалын бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэлийг долоо хоног тутмын зургаан өдөрт хийж байгаа бөгөөд өдөрт найман цагаар бэлдэж байгаа ажээ. Ингэхдээ Бээжин хотын төв …
-
19 August
2016 land cruiser 200 – Бартаат замын хаан шинэчлэгдлээ
Энэ сарын 17-ийн өдөр Японы Осака-д хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн Ланд Круйзер 200 загварыг танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэлт нь явц дундын 2 дахь шинэчлэлт бөгөөд аюулгүйн хэд хэдэн ситемийг нэмэлтээр санал болгож байгаагаар онцлог юм байна. Exterior Капот болон урд нүүрэн хэсгийг бүрэн шинэчилж илүү цул харагдахуйц болгож өөрчилсөн. Загварыг дагасан LED их гэрэл, 18-20 инчийн хайлшин обудыг зэрэглэлээс нь хамааруулж …
-
19 August
495 зорчигчтой 65 тээврийн хэрэгслийг шавраас татан гаргажээ
ОБЕГ-ын мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд цас бороо ээлжлэн орж, усны төвшин нэмэгдэж байгаа тул орон нутгийн замд шаварт суух дуудлага их ирж байгаа гэнэ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг “Цагаан нуур”- ын дэргэд зорчигч тээврийн автобус шаварт суусан байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын …
-
19 August
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Тарваган тахал өвчин: Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат. Өвчтний биеийн байдал хэвийн. Зовиургүй байна. Мөн тус сумын Барзан гэдэг газарт 3 тарвага үхсэн тухай нутгийн иргэдийн мэдээллийн дагуу мэргэжлийн баг хамтарсан тандалт судалгаа хийж байна. Эх сурвалж: ЗӨСҮТ Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Эрүүл …
-
19 August
Дэлхийн Тусгай Олимпийн Зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийдэгдамба АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадам АНУ-ын Лос Анжелес хотноо 2015 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэхүү наадамд нийт 177 орны 7000 тамирчид 3000 дасгалжуулагчид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл