Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр / Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай / Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
14 August
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсад: Томуу, томуу төст өвчин: 2015 оны 8 дугаар сарын 3-наас 9-нийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 116632 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,650 (2.3%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Лабораторид суурилсан тандалтаар 13 сорьц хүлээн авч, БХ-ПГУ-ын шинжилгээ хийхэд 3 (24%) сорьцонд аденовирүс, 5 (38%) сорьцонд риновирүс, …
-
14 August
“UB Food Festival” гурав дахь жилдээ болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой. “UB Food Festival” – д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний …
-
14 August
Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд Л.Уртнасантай хамтран ажиллах боломжгүй гэв
Засгийн газрын зарим гишүүдийг огцруулсантай холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж эзэн болсон яамдуудыг Ардчилсан намын сайдуудад хариуцуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээн авсан даруйдаа тус яамны агентлагуудын даргыг чөлөөлж, оронд нь хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь томилсон юм. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, …
-
14 August
Кассчин бүсгүйн түүх
Тэр нэг охин, юу ч хийсэн удаан үргэлжилдэггүй тийм охин байв. Хөдөөнөөс Токиод их сургуульд ирж суралцаад, дугуйлан секцэнд явах нь явсан боловч тэгсгээд сонирхол нь унтарч, дургүй болоод өөр юманд орчихдог, тиймэрхүү хүүхэд байв. Тийм оюутанд ч гэлээ ажилд орох цаг ирдгээрээ ирэв. Эхлээд тэрээр мэйкэр буюу эд зүйл үйлдвэрлэдэг компанид оров. Гэтэл удаан ажилласангүй. Ажиллаж эхлээд 3 сарын …
-
14 August
“Авлигажсан” Ардчилсан нам
Далын талыг наслахад олон ч зүйл үзлээ дээ. Ардчилал, шударга ёс, тэгш эрх, авлигагүй нийгмийг бий болгохыг зорьж тэртээх 25 жилийн өмнө улс оронд ардчилалыг бий болгосон АН-ын кадрууд өдгөө ардчилал гэдэг үгний, ардчилсан зарчим гэдэг ойлголтын эсрэг ажиллахыг өөрийн хоёр нүдээрээ үзэж, 2 чихээрээ сонслоо. Ард түмэн 2012 онд АН-ыг нийгэмд үүсээд байсан бусармаг зүйлийг бууруулна, албан тушаалтны авлигыг …
-
14 August
Хотын дарга нарыг хог цэвэрлэх дуэльд дуудлаа
#ХогBucketChallenge аян эхлээд өнөөдөр нэг сар болж байна. Энэхүү аяныг цааш үргэлжлүүлж идэвхижүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат, экологи ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчын ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарыг Монголын залуучуудын санаачлагыг …
-
14 August
М.Энхболд Хөгжлийн банкнаас 10 тэрбум биш 12 мянган төгрөгний “зээлтэй”
Хэрэв хувьцаа эзэмшигч бүр тухайн хувьцааг эзэмшиж байгаа байгууллагынхаа үйл ажиллагаа явуулахаар авсан зээлийг бас хуваалцах учиртай бол УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Хөгжлийн банкнаас “зээлтэй” болж таарах нь. Үнэхээр түүний 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Говь” гэдэг ХК-ний 10 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж бий. Энэ нь тухайн компанид 0,0014 хувийн хөрөнгө оруулсан гэсэн үг болохыг ч тусгасан байдаг. Харин …
-
14 August
Бидний олимпийн аваргатай болсон өдөр
Өнөөдрөөс яг долоон жилийн өмнө хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан билээ. Булган аймгийн Сайхан сумын малчин Найдангийн хүү Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн барилдаанд Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон. Ийнхүү тэрбээр Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, …
-
14 August
Төөрсөн иргэдийг олжээ
Төөрсөн: Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу баг, Батсайхан багийн зааг нутаг “Алтан бургастай” гэдэг газар жимс түүж явсан И /14 настай, эрэгтэй/ төөрч алга болсон тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, орон нутгийн 12 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.13-ны өдрийн 13:20 цагт; Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Бүдүүн …
-
14 August
Г.Дэнзэн Намын нөхөддөө захидал илгээжээ
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн хорих ангиас АН-ынхандаа хандан захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ГИШҮҮД АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улс ардчилсан улс болсноо зарлаад 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Эх орондоо ардчиллыг бэхжүүлэн үр хойчдоо хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөтэй, шударга …
-
14 August
Эвслийн бүлгийн тэргүүн Н.Энхбаяр боллоо
Өчигдөр Төрийн ордны В танхимд үргэлжилсэн Шударга ёс эвслийн хурал өндөрлөж, Ч.Сайханбилэгийн засагт хамтрах шийдвэр гаргасан. Хурлаараа Эвслийн бүлгийн ажлын хэсэг байгуулсан тэргүүнээр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, бүлгийн даргаар Н.Батцэрэг, дэд даргаар З.Баянсэлэнгэ нарыг томилсон юм.
-
14 August
Ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөнө
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны тов энэ сарын 3-14-ны өдрөөр тогтсон билээ. Энэ хугацаанд МАН-ын зургаан сайдын нэрийг өргөн барьж огцруулсан бөгөөд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн батласан юм. Зургаан сайдын оронд томилох сайдуудын нэрс тодорхой болоогүй бөгөөд өнөөдөр ээлжит бус чуулган хаалтаа хийнэ. Тиймээс өнөөдөр Засгийн газар сул орон …
-
14 August
Эмгэнэл
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Жамъянгийн Ганзоригт нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Бидний дотны нөхөр, онцгой байдлын хурандаа Жамъянгийн Ганзоригт нь хариуцсан бүхий л ажил үйлсдээ чин сэтгэлээр зүтгэж, Онцгой байдлын байгууллагыг …
-
14 August
Бага оврын тракторыг хүүгүй зээлээр олгож байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байна. Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа юм. Энэхүү бага оврын тракторын үнэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл