Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 30 July

    Даншиг наадмын хөтөлбөр гарчээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 7-9-нд болно. Ингээд наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна. “Даншиг наадам-Хүрээ цам”-ын хөтөлбөр Наймдугаар сарын 7-ны өдөр 09.00-15.00 Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна Гандантэгчинлэн хийдэд Наймдугаар сарын 8-ны өдөр 06.00-08.00 “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана /Итгэл, Ганданлхавжаа, …

  • 30 July

    Балбад хүүхдээр тахил өргөжээ

    Балбын нэгэн тосгонд 10 настай Живан Кохар гэдэг хүүгээр тахил өргөсөн байна гэж Reuters агентлаг мэдээлэв. Цагдаагийнхан хүүгийн цогцсыг олоход толгойг нь тасадсан байжээ. Уг аллагыг Кодай Харижан гэдэг хүн захиалжээ. Хэд хоногийн өмнө өвчтэй хүүгээ эмчлэх гээд тэр хүүд 50 рупий өгнө гэж амлан хуурч тосгоны захын сүмд авчирсан гэнэ. Тэнд хүлээж байсан төлөгч гэх этгээд хүүгээр тахил өргөх ёслолыг хийжээ. …

  • 30 July

    Галзуугийн 11 тохиолдол бүртгэгджээ

    Энэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 11 мал амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол гарсан бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ. Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн байна. Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад Коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол …

  • 30 July

    Хүүхдийн амбулаторийн барилгын ханыг үлгэрийн баатруудаар чимж байна

    Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторийн барилга барьж байгаа. Барилгын ажил хурдацтай явагдаж, дотоод засал чимэглэл хийгдэж байна. Хүүхдийн амбулаторийн дотор хана, өрөө, тасалгааны ханануудыг Хүүхэлдэйн кино болон Монгол ардын үлгэрийн баатруудын зургаар чимж буй нь өнгө үзэмжийг улам нэмэгдүүлжээ.

  • 30 July

    Залуу эмэгтэйн үхэлд худалдааны төв буруутай

    БЭЭЖИН. /ВВС/. Залуу эмэгтэйн үхэлд Хятадын худалдааны төв буруутай гэж мөрдөн байцаагчид мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Хятад улсын “AZG” худалдааны төвийн урсдаг шатны тавцан унаж, шатны завсарт нэгэн эмэгтэй гацаж амиа алдсан юм. Эмэгтэй хүүтэйгээ явж байсан бөгөөд хүүгээ түлхэж дээшээ гаргаж аварсан билээ. Мөрдөн байцаагчид, “Энэ худалдааны төв ажилчдаа сургалтад сайн хамруулаагүй байсан бөгөөд урсдаг шатыг тэр …

  • 30 July

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.07.30/

    2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21029 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 3 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 46 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 …

  • 30 July

    Хан-уул дүүргийн XI хорооны иргэд хэвлэлийн бага хурал хийлээ

    Хан-Уул дүүргийн XI хорооны гэр хороололд нийт 706 өрх айл амьдардаг. Гэвч БОНХАЖЯ-наас тэдгээрийн 182-т нь газрын гэрчилгээ олгохоор болсон аж. Тодруулбал, 305 өрх айл давхцалтай гэдэг шалтгаанаар үлдэж, ямар ч шалтгаангүйгээр 219 өрх айл хоосон үлдэх болоод байгаа гэнэ. Мөн БОНХАЖЯам тус хорооны нутаг дэвсгэрт байгаа 130 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг цуцална гэсэн боловч өнөөдрийг хүртэл цуцлаагүй, …

  • 30 July

    Арслантай гүүр орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд Арслантай гүүрэнд хийсэн усан байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал албан ёсны тайлбар хийлээ. Сүүлийн өдрүүдэд уг  усан байгууламжтай холбоотой  янз бүрийн сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр гарч байгаа учраас бодит байдал ямар байгааг албан ёсоор мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрээр онцлов. Тус усан байгууламж …

  • 30 July

    Г.Бошигтод МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ

    Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, МоАХ-ны дарга асан Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч өргөдөл гаргаж байсан билээ. Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих …

  • 30 July

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж нэг хүн нас баржээ

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс бидэнд ирүүлсэн мэдээллээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 3 хүн эмнэлэгт хандсан байна. 2 хүн сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг нийт ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж байна. Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу …

  • 30 July

    Залуучууд орон сууцны хөтөлбөртэй болно

    МЗХ-ны Орон Сууцны Байнгын хороо Барилга, Хот Байгуулалтын Яамтай хамтарч ажиллах санамж бичигт 2015 оны 7-р сарын 29-ны өдөр хамтарч ажиллахаар санал солилцлоо. Барилга Хот Байгуулалтын Яамыг төлөөлж Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга  У.Отгонбаяр, Монголын Залуучуудын Холбоог төлөөлж Орон Сууцны байнгын Хорооны дарга Т.Анхбаяр нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын үндсэн хууль , холбогдох хууль тогтоомжийн дагуу …

  • 30 July

    Ашигт малтмалын 404 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна

    Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд: Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га Өргөдлөөр: Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. 2015 оны 1-р сарын 26-ны …

  • 30 July

    Г.МАНЛАЙЖАВТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ГАРГАХ ЗАЛРУУЛГА

    “Г.МАНЛАЙЖАВЫН УЧРУУЛСАН 100 САЯ ДОЛЛАРЫН ӨРИЙГ МОНГОЛ УЛС ТӨЛЖ ЭХЛЭНЭ” МЭДЭЭЛЭЛД ГАРГАХ ЗАЛРУУЛГА Манай сайтад  2015 оны 7 сарын 24-ны өдөр “Г.Манлайжавын учруулсан 100 сая долларын өрийг Монгол улс төлж эхлэнэ”  гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээллийг манай сайтын сэтгүүлч мэдээллийн эх сурвалжийг нарийн нягтлан шалгалгүйгээр олон нийтэд хүргэж, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавын …

  • 30 July

    Шатахууны ердийн хэрэглээний 46 хоногийн нөөцтэй байна

    Энэ сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 46 хоногийн нөөцтэй байна. Үүнд: А-80 автобензин 51, Аи-92 автобензин 51, дизелийн түлш 31, ТС-1 50 хоногийн нөөцтэй байна.

  • 30 July

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 54 хувийн биелэлттэй байна

    Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанаас улсын төсөвт оруулах орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэнтэй холбоотой.  2010 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүйгээс энэ салбарын үйл ажиллагаа буурч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс багасах хандлагатай болоод байсан юм. Эхний хагас жилийн байдлаар, хайгуул, …