Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 18 June

    Ашиглалтын шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар зарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай” А/511 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийг нэгдүгээр, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн …

  • 18 June

    ШӨХТГ, МҮХАҮТ-тай хамтран ажиллана

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хууль бус зар сурталчилгаа, хуурамч бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох тал дээр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга …

  • 18 June

    Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн баяр 6 сарын 20-ны бямба гарагт Хүй долоон худагт болно

      Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр “Иргэдийн баяр”-ыг зохион байгуулах гэж байна. Хүй долоон худагт болох энэхүү баяр бөхтэй, морьтой, суртай, урлаг соёлын арга хэмжээтэй, мөнхүү төрийн албаны олон төрлийн үйлчилгээтэй томоохон наадам болох юм. Тус арга хэмжээний үеэр бэсрэг наадам зохион байгуулагдах бөгөөд хурдан морины уралдаанд хоёр насны (даага, соёолон) …

  • 17 June

    Роботод суурилсан ирээдүй хүмүүсийг ажилгүй болгох уу

    Дижитал технологи асар хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор Австралийн өнөөгийн ажлын байрны 40 хувь нь ирэх 10, эсвэл 15 жилийн дараа байхгүй болно гэж мэргэжилтнүүд үзжээ. Австралийн Эдийн засгийн хөгжлийн хороо шинэ судалгаандаа, одоогийн хүн амын дараагийн үед автоматжуулалт тус улсын ажиллах хүчнийг бүрдүүлэх болно хэмээн тусгасан байна. Технологийн өөрчлөлтийн урсгалыг зогсоох боломжгүй хэдий ч энэ нь эдийн засагт эерэг нөлөөллийг …

  • 17 June

    Хүнсний гол нэрийн барааны үнэ

    2015 оны 6-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7430 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 1.2 хувиар буюу 125 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, …

  • 17 June

    КFC-ээс тахианы оронд харх шарж өгсөн байх магадлалтай

    Калифорниа хотын Вильмингтон хотд нэгэн залуу гурван хэсэг шарсан тахиа захиалжээ.  Түүний захиалсан тахиан дотор тахиа гэж хэлэхэд хэцүү нэгэн шарсан биет байжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Үүнийг хардаа тахиа гэж хэлэхэд хэцүү юм. Би үүнийг хараад шарсан харх л гэж харж байна” хэмээн постолсон байна. Захиалсан тахианд байсан энэ хархыг хөргөгчиндөө хийж хоёр хоног хадгалсны дараа KFC-ийн менежерт хүргэж …

  • 17 June

    Малайзад буудуулсан 26 настай бүсгүй ”тэнэсэн сум”-нд оногджээ

    Малайзын Холбооны Улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай мэдээллийн дагуу Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссорын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим /Petaling Jaya district police chief Assistant Commissioner Azmi Abu Kassim/ -тай Тайланд дахь манай элчин сайдын яамныхан утсаар холбогдож дараах мэдээллийг авсан байна. Мөрдөн байцаагч Азми энэ зургадугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчимд гарсан …

  • 17 June

    Японд якузагийн толгойлогчийг баривчилжээ

    Японы өмнөд нутагт ажилладаг гэмт хэргийн “Кудокай” бүлэглэлийн гурван толгойлогч этгээдийг тус улсын цагдаагийнхан иргэдээс “татвар” татдаг том хэмжээний тогтолцоо бий болгосон, өөрсдөө татвар төлөөгүй хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Эдний тоонд “Кудокай” бүлэглэлийн тэргүүн, японы гэмт хэргийн ертөнцийн зартай төлөөлөгч68 настай Сатору Номура оржээ. Түүнийг аллага, хүн хулгайлан хөнөөсөн хэргийн төлөөнөө хэдийнээ баривчилсан бол одоо шүүхэд татаад байна. Мөрдөн байцаалтын …

  • 17 June

    Монгол залуу ”ажилгүй” эхнэрийнхээ хөдөлмөрийг ингэж үнэлжээ

    Гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдийг ажилгүй нөхдүүд гэж хардаг сэтгэлгээ нийгэмд байдаг. Тэгвэл эхнэрүүд өдөржингөө гэртээ хүүхдээ харахдаа хэр их ажил хийдгийг монгол залуу тодорхойлохыг хүсчээ. Н.Хатанбаатар эхнэрийнхээ хийдэг ажлыг мөнгөн үнэлгээгээр үнэлсэн нь Монголын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд халуун сэдэв болж байна. Н.Хатанбаатарын ханийнхаа хөдөлмөрийн үнэлсэн тооцооллоо бусадтай хэрхэн хувцаалцсаныг хүргэе. “Эхнэр маань ажил хийдэггүй, гэртээ байдаг. Гэхдээ ажил хийдэггүй …

  • 17 June

    Иргэдийг хуурч Төв цэвэрлэхийн бохирыг Туул голд цутгажээ

    Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно гэх мэдээллийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцлагатайгаар хэлж байсан. Мөн засвар эхлэхийн өмнө БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол цэвэрлэх байгууламжийн үйл ажилгаатай танилцаж, бохирдол ихтэй усыг …

  • 17 June

    Хунгийн дэгдээхэй даль жигүүрээ дэлгэх мэт…

    Балетын урлагийг түгээн дэлгэрүүлж, суралцагчиддаа мэргэжлийн боловсрол олгодог Ub Ballet School  үйл ажиллагаагаа явуулаад найман жил болжээ. Сонгодог урлаг хүнээс их зүйл шаарддаг. Цаг хугацаа, тэвчээр, зарчим….гээд л. Хариуд нь гоо зүй, сэтгэлийн жаргал харамгүй хайрлах нь сайхан. Анх тус сургуульд зургаан настай ирж байсан бяцхан охид өнөөдөр 14-16 нас хүрчээ. Тэд яг л даль жигүүрээ дэлгэх мэт өөрсдийн сурсан …

  • 17 June

    Умард Солонгос улсад ган гачиг нүүрлэжээ

    Умард Солонгос улсад ган гачиг тохиосноос болж хүнсний хомсдолд орж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Энэ нь тус улсад сүүлийн 100 жилд тохиосон хамгийн их хор хохирол учруулж буй ган гачиг болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Умард Солонгосын KCNA мэдээллийн агентлагийн дамжуулснаар цагаан будааны тариалангийн бүс нутгууд ихэвчлэн ган гачигт өртсөн байна. Нийт цагаан будааны тариалангийн 30 хувьд нь …

  • 17 June

    Хоёр настай хүүхэд 10 давхраас унаж, амиа алдлаа

    Бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр орхих, эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болох амь насаа алдах хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо  17-р байрны 10 давхараас 2 настай эрэгтэй Э гэх хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүйгээр орхихдоо …

  • 17 June

    Хятадын нэрт жүжигчин Жао Вэйг шүүхэд өгчээ

    Хятадын алдарт жүжигчин Жао Вэйг нэгэн эр өөрийг нь хэтэрхий анхааралтай ширтэж харсан хэмээн гомдол мэдүүлж, зарга үүсгэсэн байна. Тэрээр өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болсон “Tiger Mom” цувралд тоглож буй Жао Вэйг харсныхаа дараа  энэхүү заргыг Шанхай хотын шүүхэд өгчээ. Сүүлийн жилүүдэд шинэ батлагдсан хууль нь Хятадын шүүх байгууллагад ирж буй үндэслэлгүй гомдол, зарга мэдүүлгийн тоог эрс нэмэгдэхэд хүргэж байна. …

  • 17 June

    Байнгын хороо хэлэлцэх асуудлаа ирэх 7 хоног хүртэл хойшлуулав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.17/ хуралдаан 10 цаг 05 минутад, 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаад …