Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 16 June

    Яруу найрагчид Өгий нуураа аргадан дуулав

    Өгий нуурын эрэгт яруу найрагчид чууллаа. Тэд амралтын өдрүүдээр нуурын эрэгт цуглаж, үзэсгэлэнт Өгийгөө магтан дуулсан юм. Арын сайхан хангайн нэгэн үзэсгэлэн болсон энэ нуур сүүлийн жилүүдэд маш их бохирдолтой байгаагаас гадна нуурын ус ширгэж, татрах аюулд хүрсэн нь залуусын анхааралд өртсөн учраас энэ жилээс яруу найрагчид уг нуурын эрэгт цуглаж, төгс үзэсгэлэнг нь магтан дуулахаар боллоо. Ингэхдээ тэд зөвхөн …

  • 16 June

    Баруун бүсийн залуус чуулна

    Монголын Залуучуудын Холбоо он гарсанаас хойш 12 жил завсарласан V  их хурлаа амжилттай хуралдуулж, мөн Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа ч хийсэн. Харин зуны гурван сарын хугацаанд зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулахаар болжээ. Ингэхдээ Баруун бүсийн аймгуудаас  чуулганы салхийг хагалж,  Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгуудын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ. “Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулагдах уг …

  • 16 June

    Өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортонд ачигдаж байна

    Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 06 дугаар сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхайд ажиллалаа. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад …

  • 16 June

    Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавъяа байгуулсан Их хүмүүний өнөөгийн бид мартах учиргүй

    “Уран бүтээлч хэн бүхний хувьд нэг талаас уран бүтээлийн буюу мэргэжлийн зорилго, нөгөө талаас хувь хүний зорилго нэгдэн нийлж байж л чанартай бүтээл төрж, тэр хэмжээгээр урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх санаа, үзэл бодол нь хөгжин бүрэлдэж, цараа нь нэмэгдэж байдаг. Ухаан суусан цагаас эхлээд эх эцэг, байгаль дэлхий, цаашлаад энэ сайхан орныхоо хүү нь болж төрсөндөө бахархаж, өөрийн гэсэн хувь …

  • 16 June

    Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгаж, үүнтэй холбоотой Засгийн газрын тусгай сангийн тухай …

  • 16 June

    Тавантолгойн талаар мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн, Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийн явцын талаар өнөөдөр /2015.06.16/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ажлын хэсэг томилогдоод 3 долоо хоног өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 3 удаа хуралдаж, ажлын дэд хэсэг нийт 10 гаруй удаа хуралдсан байна. Ажлын …

  • 16 June

    “Made in Ulaanbaatar” УСК маргааш нээлтээ хийнэ

    “Милл” кино компани, “Нүдэн” филмын дэлгэцийн уран бүтээл “Made in Ulaanbaatar” УСК маргааш “Тэнгис” кино театрт 17:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.   Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер Д.Баттөмөр СТА, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажилласан бол гол дүрийг Г.Эрхэмбаяр СТА, Д.Баттөмөр СТА, дүрүүдэд О.Долгор, О.Мөнх-Эрдэнэ зэрэг олон сайхан …

  • 16 June

    Сургуульд бүртгүүлээгүй бол яах вэ?

    Улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 15-нд дууссан. Энэ жил буюу 2015 оны шинэ хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах учиртай. Гэтэл нийслэлийн хэмжээнд сургуульд элсэх хүүхдүүдийн бүртгэл хангалтгүй буюу нийт 27 мянга 614 хүүхэд бүртгүүлэхээс 77 хувь нь л заасан …

  • 16 June

    Шуурхай мэдээ: Монгол эмэгтэй одоогоор ухаан ороогүй, эрчимт эмчилгээ хийлгэж байна

    Малайзийн Холбооны Улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай мэдээллийн дагуу Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссорын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим /Petaling Jaya district police chief Assistant Commissioner Azmi Abu Kassim/ -тай Тайланд дахь манай элчин сайдын яамныхан утсаар холбогдож дараах мэдээллийг авсан байна. Мөрдөн байцаагч Азми энэ 6 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчимд …

  • 16 June

    “Welcome to Mongolia – 2015” олон улсын балетын наадам энэ сарын 18 ,19-ны өдрүүдэд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг 2 дахь жилдээ энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан МУГЖ Д.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монгол Улсыг олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome to Mongolia – 2015” олон улсын балетын наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, …

  • 16 June

    Усайн Болт 200 метрийг 20.29 секүндэд туулав

    Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг Даймонд Лигийн ээлжит өрсөлдөөн АНУ-ын Нью-Иорк хотноо болсон байна. Адидас гранпри нэрээр зохиогдсон тус тэмцээнд Ямайкын нэрт тамирчин Усайн Болт оролцож 200 метрийн зайд өрсөлдсөн байна. Гэхдээ тэрээр өөрийн дээд амжилтаа эвдэхэд 1 секунд дутжээ. Болтын хувьд 100, 200 метрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ.   Усайн Болт Адидас гранпри тэмцээнд оролцож …

  • 16 June

    Түгшдэг эхчүүдийн хүүхэд илүү уйлдаг

    Жирэмсэн болохоосоо өмнө стресс, сэтгэл зовинох, гэнэт сандрах зэрэг бэрхшээлтэй тулгарч айж түгшсэн эхчүүдийн хүүхэд их уйлдаг ажээ. Судлаачид үүний шалтгааныг нарийн тодорхойлж чадаагүй байна. Тийм ээжүүд хүүхэд хүмүүжүүлэхдээ илүү их тулган шаарддагаас хүүхэд их уйланхай болдог гэсэн таамаглал дэвшүүлжээ. Түүнчлэн эх үрээ тээх явцдаа стрессийн даавар хэт ихээр ялгаруулснаас болсон байх магадлалтай гэнэ. Уг даавар ихсээр нэвтэрч, хүүхдийн тархины …

  • 16 June

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Элчин сайд ИЖБ барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фазлул Карим   өнөөдөр ИЖБ барилаа. ИЖБ барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Фазлул Каримыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг талууд дурдлаа. Хоёр талын хооронд эдийн засаг, …

  • 16 June

    Монгол хүүхнүүдээ Малайз руу зүглүүлэхээ больё

    Ийм нэг тэрслүү бодол олон хүнд төрж байгаа байх. Учир юу гэхээр өчигдөр Малайзад монгол эмэгтэй дөрвөн удаа буудуулж, маш хүнд бэртэл авсан тухай “Бернам” вэб сайт мэдээлсэн. Түүнийг мотоцикльтэй хоёр малайз эр буудсаныг гэрчүүд харсан гэнэ. Хохирогч эмэгтэй “Toyota Land Cruiser” машинд явсан бөгөөд мотоцикльтэй хоёр этгээд гүйцэж түрүүлэн гал нээсэн гэнэ. Хэрэг явдал 17:45 цагт Дамансара дахь Датаран …

  • 16 June

    Төрийн албаны зөвлөл ажил үйлсээрээ тэргүүллээ

    Төрийн албаны зөвлөлөөс жил бүр 21 аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажлыг дүгнэж байр эзлүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу салбар зөвлөлүүдийг дүгнэхэд Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ажил бусад аймгуудаа манлайлж 2014 оны ажлаараа тэргүүн байранд шалгарсан байна. Шилдэгүүдийг шалгаруулахдаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 онд дэвшүүлсэн зорилт, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажилласныг нь үнэлэн Өргөмжлөл гардуулсан …