Аймгийн ЗДТГ-аас санаачлан Төрийн албан хаагчдын чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Уламжлалын дагуу баруун бүсийн сумдын Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, семинарын арга хэмжээ өнгөрсөн 7 хоногт Баяндалай сумын төвд боллоо. Чуулга уулзалтын зорилго нь сумд өөрийн орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага солилцох, түүнд тулгуурлан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллах, аймгийн …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
16 June
Энэ оны оюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа
Монголын оюутны холбоо оюутан байх хугацаандаа цэргийн албыг дүйцүүлэн хаах боломжтой “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид өргөн барьснаар Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, өнгөрсөн жил анх удаа хэрэгжүүлсэн билээ. Ингэснээр Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуус суралцах хугацаандаа цэргийн сургалтад хамрагдаж, цэргийн алба хаах боломжтой …
-
16 June
“Камертон” 20 жилийн ойгоо тэмдэглэнэ
Монголын рок попын ертөнцөд өөрсдийн байр суурийг эзэлсэн “Камертон” хамтлагийнхан энэ сарын 24-нд 20 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. Өнгөрсөн хугацаанд тэд арван цомог гаргаж, бие даасан 15 тоглолт хийж, “Шилдэг поп хамтлаг”, “Шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын “Шилдэг хамтлаг”, “Шилдэг цомог”, “Пентатоник” наадмын “Шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарчээ. “Камертон” хамтлагийнхан 20 жилийн ойн баяраараа “Crocus Event hall”-д “Black & …
-
16 June
Хөрөнгийн биржийн эргэн тойронд
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногт буюу 6-р сарын 8-аас 12-нд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Уг арилжаагаар нийт 15.577.433.479 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Харин хувьцааны хувьд нийт 40 компанийн 356 545 ширхэг хувьцааг 577 433 479.00 төгрөгөөр арилжаалсан гэж Монголын хөрөнгийн биржийн мэдээллийн албанаас мэдэгдлээ.
-
16 June
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.16/ Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа. Дотоодын цэргийн тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болж, гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болсон. Дотоодын цэргийг цомхон бүтэцтэйгээр байгуулан, бие даасан байдлыг нь хангаж, мэргэшсэн бүрэлдэхүүнээр улсын онц чухал …
-
16 June
“Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ
Азийн сан, Улаанбаатар хотын захиргаатай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төслийн хугацаанд хамтран ажилласан харъяа хэлтэс, агентлагууд, дүүрэг, хороод, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, оршин суугчдын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцож, гэр хороолол дахь нийтийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, …
-
16 June
Хаягдал дугуйгаар хүүхдийн цэцэрлэгийн гаднах талбайг тоглоомжуулжээ /фото/
Монголчууд бид “айлаас эрэхээр авдраа уудал” гэж ярьдаг. Хүүхдийн цэцэрлэгийн тоглоом болон гаднах талбайн тохижилтонд жил бүр төсвөөс болон гадна дотнын элдэв хандив тусламжаар шинэчлэлт хийгддэг. Тэгвэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын цэцэрлэг гаднах талбайгаа монголд элбэг олдох автомашины хаягдал дугуйгаар тохижуулж, хагдал дугуйг засаж янзлан хүүхдийн төдийгүй томчуудын анхаарал татахуйц авсаархан “хөөрхөн” тоглоомууд урлажээ. Бүхнийг болж бүтэхгүй, бас мөнгө …
-
16 June
94 нэр төрлийн хуурамч эм хилээр оруулж иржээ
МХЕГ-ын албан ёсны мэдээллээр, 94 нэр төрлийн хуурамч эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирснийг “Нарантуул” захаас илрүүлсэн байна. Алтанбулаг хилийн боомт 24 цагийн ажиллагаатай болсноос хойш Монголоос ОХУ-ыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгджээ. Хилээр хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл оруулахгүйг хичээн хяналт шалгалт хийж ажилладаг ч Алтанбулаг, Сүхбаатарын боомтоор нэвтрэх эрсдэл өндөр байгаа аж. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай …
-
16 June
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа
Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан …
-
16 June
Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 гаруй гишүүнтэй, 85 жилийн түүхтэй, бие даасан, хараат бус, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй мэргэжлийн холбоо эрх зүйн хувьд зохицуулалтгүй …
-
16 June
Mers-ийн халдвар авсан хүний тоо 150 давлаа
Өмнөд Солонгост титэм вирусийн халдвар авсан хүний тоо 150 давсныг тус улсын “Ренхап” агентлагаас мэдээлжээ. Энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 16 болсон байна. Ойрхи Дорнодоос гаралтай энэхүү өвчний тохиолдол Саудын Араб улсад хамгийн олон бүртгэгджээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд өвчнийг нэлээд түвэгтэй хэмээн тодорхойлсноос гадна халдвар авсан хүмүүсийн 36 хувь нь нас бардаг аж. Титэм вирус хэрхэн халдварладаг нь одоогоор …
-
16 June
Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаярыг “Америкаас 2 луйварчин ирсэн” гэхэд гайхсан
Харвардын их сургуулийг дүүргэн эх орондоо ирсэн НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ холбооныхоо гишүүдэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. МАН-д бохир аргаар улстөр хийдэг жишиг тогтож байгаад харамсч байгаагаа онцолсон тэрээр “Алс газар явсан нөхрөө хадаг барьж угтдаггүй юм гэхэд хараалаар булж угтах нь монгол ёс биш. Н.Номтойбаяр гишүүн Намын удирдах ажилтны зөвлөгөөн дээр “Америкаас хоёр луйварчин ирсэн” гэж ярихад нь их …
-
16 June
Улс төр дэх “угжны хүүхдүүд”
“Хааны үр хаан, харцын үр харц” гэсэн цоо шинэ хандлага Монголын улс төрд соёолж эхэллээ. Ардчилсан нийгмийн үнэт зүйлстэй харшлах баян, ядуугийн ялгарал ялангуяа Ардын намын шинэ, залуу үеийнхнээс хүчтэй мэдрэгдэх болсоор удаж байгаа юм. Сайн эцгийн гэхээсээ баян аавынхаа хумсалж, хулгайлж, хурааж, хуримтлуулсан их хөрөнгийг гартаа атгаад эрх мэдэлд дугаарлах болсон өв залгамжлагчдын тоо өдөр ирэх тусам Монголын улс …
-
16 June
Н.Номтойбаяр гишүүн Сү.Батболд, У.Хүрэлсүх нарыг “дуэль”-д дуудлаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Монголын Үндэсний телевизийн “Де факто” ярилцлагийн нэвтрүүлэгт орох үеэрээ “МАН-ын 2012 оны сонгуулийн ялагдал нь МАН-ы удирдлагуудын авилгал албан тушаалын асуудлаас болж ялагдсан” гэжээ. Тухайн үед МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан, одоо Шадар сайдын алба хашиж байгаа У.Хүрэлсүх нар ажиллаж байсан. Тэд сонгуулийн ялагдлыг өмнөх сонгуулийн үеэр асар …
-
16 June
Сонгино хайрхан дүүргийн баяраар Хүй долоон худагт Соёлон, Дааган насны морь уралдана
Сонгинохайрхан дүүргийн “Иргэдийн баяр”-т зориулсан Соёолон, Даага насны морьдын уралдаан энэ сарын 20-нд СХД-ийн 21 дүгээр хороо Хүй долоон худагт зохиогдох гэж байна. Иймд уяачид, хурдан морь сонирхогч иргэд та бүхнийг хурдан хүлгийнхээ шандасыг сойж наадамд маань өргөнөөр оролцохыг уриалж байна. Уралдааны бүртгэл: 2015.06.20-нд 07.00 цагаас Хүй 7 худагт Жич: Уралдаанд зөвхөн Монгол адуу уралдана. Утас:9910-2390, 9666-4455 СХД-ИЙН ИРГЭДИЙН БАЯРЫН …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл