Мэдээ мэдээлэл

May, 2022

  • 27 May

    Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт энэ сарын 25-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо. Энэ сарын 25-ны өдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын …

  • 26 May

    Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцлаа.  Ерөнхий сайд “Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын …

  • 26 May

    Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ

    Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.   Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, …

  • 26 May

    Фото:“ТЭГРИ ЧИНУ” олон ангит кино нээлтээ хийлээ

    Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт өчигдөр /2022.05.25/ Corporate Convention центрт боллоо. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, гүйцэтгэх продюсераар А.Амундра, Б.Дэлгэрцэцэг, Ц.Мэнд-Амар ажилласан бол Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Н.Ялалт ажиллаж, киноны эх зохиолыг Тодко Самсон …

  • 26 May

    Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ

    Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.Тэрбээр,Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна.Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн …

  • 26 May

    Х.Мандахбаярыг УИХ-ын даргын зөвлөхөөр томиллоо

    Цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, хөгжлийн том төслүүдийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих болон Монгол Улсын дунд, урт хугацааны  хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудыг хөрсөн дээр буулгаж, бодит ажил хэрэг болгох ач холбогдол бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас дэвшүүлэн тавьж, УИХ-аар батлан хэрэгжүүлж буй.  Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн Газар, орон нутгийн түвшинд төрийн бодлого …

  • 26 May

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж байна. Ханбогд суманд болсон “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ. Тэрбээр,Эрхэм Монгол ахан дүүс ээ,Эдүгээ цагт Монгол Улсын эдийн засгийн ачааны тэн хагасыг үүрч буй Өмнийн их говийн иргэд ээ, хүндэт ханбогдчууд аа,Энд хуран цуглаж түүхэн мөчийн гэрч болж буй хүндэт зочид, төлөөлөгчид өөМиний бие …

  • 26 May

    Б.Лхагва-Очир: Дэлхийд ур чадвараараа гайхуулдаг циркийн жүжигчдээ гаднын улсад алдаж байгаад харамсаж байна

    Монголын циркчдийн ур чадвар дэлхийд маш өндрөөр үнэлэгддэг байна. Тиймээс манай циркийн жүжигчдээр хичээл заалгаж, шавь болох сонирхолтой гаднын залуус их байдаг аж. Гэтэл Монголын циркчид бэлтгэлийн байргүйгээс бөхийн өргөө, АСА цирк, сургуулиудын спорт заал зэрэг газар түрээс төлж бэлтгэлээ хийдэг. Түүнээс бус бэлтгэлийн байртай байсан бол монгол циркийн жүжигчдийн амжилт улам өндөр байх байсан талаар циркчид ярьж байна. Циркийн …

  • 25 May

    Хүүхдийн баяраар автомашингүй гудамжинд “Хүүхдийн Ертөнц-2022” фестиваль болно

    Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн Ордон, Хүүхдийн сан, Эм Си Пи ХХК хамтран П.Гэндэнгийн гудамж буюу Баянгол зочид буудлын авто замын уулзвараас Шангри-Ла Моллын хойд уулзвар хүртэлх 500м авто замын хөдөлгөөнийг 2022 оны 6-р сарын 1-ний 08:00-20:00 цагуудын хооронд хааж, “Хүүхдийн Ертөнц-2022” баярын фестиваль нээлттэй зохион байгуулахаар болсон байна.  Тус арга хэмжээний хүрээнд …

  • 25 May

    И.Баатархүү: “Улаанбаатар марафон-2022” тэмцээнд Кени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид оролцоно

    “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт Улаанбаатар хотод зохион байгуулна. Олон улсын марафон гүйлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөв. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү: -“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, …

  • 25 May

    А.Оргилсайхан: Тавдугаар сарын 28-ны өдөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

    “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт Улаанбаатар хотод зохион байгуулна. Олон улсын марафон гүйлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан “Тавдугаар сарын 28-нд 06:00-18:00 цагт “Улаанбаатар марафон” зохион байгуулж, авто зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орно. Энхтайваны …

  • 25 May

    Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ

    Үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. …

  • 25 May

    Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ

    Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын харилцааг сэргээх, хуваарьт нислэгийг эхлүүлэх боломж, авч хэрэгжүүлж буй  арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Ковид 19 цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургаадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгдэж, …

  • 25 May

    Зургаадугаар сарын 1-нээс БНХАУ-руу нислэг үйлдэнэ

    Засгийн газрын өнөөдрийн/2022.05.25/ хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцлээ. Тус асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон байсан. Манай улсын Элчин сайдын яамныхан холбогдох газруудтай ярилцаж Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг …

  • 25 May

    Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ

    “Эмоци” продакшны залуу жүжигчид “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг энэ сарын 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүүхэд багачуудад зориулан тоглохоор бэлтгэлдээ гарчээ. Бэлтгэлийн үйл явцаас харахад үнэхээр сонин содон шийдлийн тоглолтыг үзүүлэх гэж байгаа нь харагдаж байлаа. Тайз дэлгэцийн уран бүтээлчид циркийн гайхамшигт үзүүлбэрүүд үзүүлж, харин циркийн жүжигчид жүжиглэсэн хэлбэрийг гаргаж хосолсон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж …