Мэдээ мэдээлэл

May, 2022

  • 25 May

    Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар тохиролцов

    Энэ өдрүүдэд Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар 5 дугаар сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, тухайлбал тус байгууллагаас манай улсын экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон …

  • 25 May

    Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажилд 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ

    Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн дэд хороо болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хамтран өчигдөр /2022.05.24/ Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг “Агаарын бохирдлыг стандартын түвшинд хүртэл бууруулж, агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Үндэсний хөтөлбөрийг цогцоор нь …

  • 25 May

    Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопилыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал Боловсрол, шинжлэх ухааны яам, Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан ярилцлаа. Яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж …

  • 25 May

    Явуухулангийн цэцэрлэгт “Хүрээ үдэш”-ээр зочлоорой

    Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлээс санаачлан яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг ирэх баасан, бямба, ням гарагууд буюу тавдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн  Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.  “Хүрээ үдэш-City night” хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж …

  • 25 May

    Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлдэхээр гадаадын шилдэг их сургуулийн тэтгэлгийг анх удаа олголоо

    Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу  зохион байгуулж,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад батламж гардууллаа.   Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу …

  • 24 May

    УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.05.24) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ (ТМЗҮ)-ний тухай хуулийн төслийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан. Энэ хугацаанд олон улсын татварын харилцаанд гарсан өөрчлөлт, татварын эрх зүйн шинэчлэл, Мөнгө угаах …

  • 24 May

    “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт маргааш болно

    “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны албан ёсны постерийг уран зураач Б.Отгонтүвдэн бүтээжээ. Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт маргааш /2022.05.25/ болно. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, гүйцэтгэх продюсераар А.Амундра, Б.Дэлгэрцэцэг, Ц.Мэнд-Амар ажилласан бол Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний …

  • 24 May

    Д.Даваасамбуу: Баялгийн өгөөжийг хувь хүний хуримтлалд зарцуулах нь илүү үр дүнтэй

    УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023-2025 оны төсөөлөл, өрийн стратегийн байдалд санал дүгнэлтээ өгөөд байгаа. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.  -Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү. Инфляцийн түвшин, төсвийн байдал ямар байгаа талаар болон хүндрэл хэрхэн үүссэн талаар,  өрийн байдал ямар байгаа талаар бодит мэдээллийг тодруулж …

  • 24 May

    Пауэрлифтингийн ДАШТ-ээс Б.Чимэдцэрэн, Ш.Пэрэнлэй нар алтан медаль хүртлээ

    Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна. Тэгвэл тэмцээний эхний өдөр ахмадын 70-аас дээш насны ангиллын 59 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Ш.Пэрэнлэй алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр цээжнээс 75 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болсон байна. Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй нь дэлхийн хошой аварга болж …

  • 24 May

    Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор ашиглалтад орлоо

    Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах, иргэдийн амарч, зугаалах орчныг нэмэгдүүлэхээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж байна. Тодруулбал, энэ жил Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор  ашиглалтад орлоо. 1000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СПОРТ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулсан 1000 хүний суудалтай, гурван блок бүхий …

  • 24 May

    Замын-Үүд авто замын боомтоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэргийг экспортолж эхэллээ

    Цар тахлын улмаас өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүний БНХАУ-д хийх экспорт зогссон байв. Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан …

  • 24 May

    Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ

    Цар тахлаас өмнө буюу эрүүл хэвийн үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв.  БНХАУ-ын Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн …

  • 24 May

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

    Цар тахлын улмаас 2021, 2022 онд удаа дараа хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт энэ сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 1971 оноос хойш жил бүрийн 1 дүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа  5 дугаар сард зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэ удаагийн чуулга уулзалт …

  • 24 May

    “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээний үеэр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

    “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын …

  • 23 May

    С.Амарсайхан:Эргэж хараад умартдаг бус, нэг ч гэсэн асуудлыг нь шийдэхийн төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй

    Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө.  Тус төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд ирсэн байв.Иргэд ихэвчлэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн …