Мэдээ мэдээлэл

June, 2022

  • 3 June

    Канад улс гар бууны худалдааг хориглох хуулийн төсөл санаачилжээ

    Канад улс гар бууны хяналтын шинэ хуулийн төслийг танилцуулсан ба уг хуульд зааснаар орон даяар гар бууны импорт, худалдаа, тээвэрлэлтийг хориглох, бууны хүхээгийн хэмжээг хязгаарлах, галт зэвсэгтэй төстэй тоглоом худалдаалахыг хориглох аж. Шинэ хуулийн төсөл нь өнгөрсөн жил Канадын сонгуулийн үеэр хойшлуулсан зарим төлөвлөгөөг сэргээх зорилготой юм. Тус улс гар бууны хяналтыг чангатгах шийдвэр гаргахын өмнө АНУ-ын Техас мужийн нэгэн …

  • 3 June

    Хүүхэд багачуудын зуны амралтыг тохиолдуулан “DIAMOND CIRCUS 2” циркийн тоглолт бүх IPTV-д орлоо

    Хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагт зориулан Дэлхийд гайхагдсан Монгол циркчдийн үзүүлбэрийг цэнхэр дэлгэцээрээ үзэх боломжтой боллоо. Тус тоглолтод алиалагч, акробат, аварга могой сонирхолтой амьтад, галтай үзүүлбэр, хүч чадлын гайхамшиг, уран нугаралт, агаарын цагираг гэх мэт олон шилдэг үзүүлбэрүүд багтсан байна.  Гэр бүлээрээ үзэх цорын ганц урлаг бол цирк юм. 

  • 3 June

    Бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат-2022” тэмцээн Ням гарагт болно

    Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдож, энэ Ням гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, …

  • 2 June

    3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлууд

    “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл уг ажлыг эхлүүлэхээр 3х3 сагсан бөмбөгийн талбайн байршлуудыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газраас есөн дүүргийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан …

  • 2 June

    “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ. Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын спортын …

May, 2022

  • 31 May

    Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тус аймагт ажиллахдаа өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.Мөн Ерөнхий сайдын захирамжаар Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.Тус зөвлөлийн анхны хуралдаанаар “Цагаан дэл уул-Өлзий” автозамын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны шийдвэрийг …

  • 31 May

    З.Төмөртөмөө: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд нийслэлийн зүгээс анхаарал хандуулж байгаа

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөтэй ярилцлаа. -Маргааш тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан тантай ярилцаж байна. Нийслэлийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах  ажил ямар түвшинд явна гэж та дүгнэх вэ. Хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ? -Эрхэм хүндэт хүүхэд багачууддаа Олон улсын …

  • 31 May

    “Өсвөрийн циркчдийн V их наадам” боллоо

    Монголын циркчдийн холбооноос 2 жил тутамд зохион байгуулдаг “Өсвөрийн циркчдийн V их наадам” тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. “Өсвөрийн циркчдийн V их наадам” нь Монгол цирк үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болж байгаа бөгөөд шинэ залуу уран бүтээлчдийг шалгаруулж, тэдний ур чадвар, авьяас билгийг нээн илрүүлэх, циркийн урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудыг ёс …

  • 31 May

    Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон “Хаврын баяр” олон улсын урлагийн наадмаас “Алтан диплом” хүртлээ

    Олон орны уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ дээжсээр мэндчилэн золгодог, БНАСАУ-ын ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг нэгэн тайзнаа амилуулдаг, харилцан хүндэтгэл, дотно нөхөрлөл, эв найрамдал, эгшиглэнт бүтээлээр урин сайхан хаврыг авчирдаг “Хаврын баяр” урлагийн наадам шилдгүүдээ тодрууллаа. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад зохиогддог “Хаврын баяр” Олон улсын урлагийн наадам энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн …

  • 31 May

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэжээ

    Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзан сонирхсон асуултад нь хариулт өглөө. Өнгөрсөн сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны байдлаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай холбоотой 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэж, үлдсэнийг нь холбогдох албаныхан судалж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр, нийгмийн даатгал, …

  • 30 May

    Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

    Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн 19 аж ахуйн …

  • 30 May

    “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа

    НИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын шинэчилсэн төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан юм. Худалдаа, үйлчилгээний харилцааг  зохицуулсан салбарын хууль байхгүйгээс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн  эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, зохицуулах зорилгоор 2005 оноос эхлэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт  худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор …

  • 30 May

    Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах гурван чиглэлийн хүрээнд үүрэг, даалгавар өглөө. ”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг …