Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европын Комисс, Ерөнхийлөгч Ж.К.Юнкер онцгой ач холбогдол өгч ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
11 June
Элэгний С вирусыг устгах ХАРВОНИ эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо
Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ. АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан ХАРВОНИ гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний …
-
11 June
Нөөцийн махны борлуулалт 65 хувьтай байна
Хүн амын энэ хаврын хэрэгцээнд зориулан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад махны менежер 6 компани нийт 14.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэж 4 дүгээр сарын 1-нээс худалдаанд гаргасан. Тэгвэл менежер компаниуд энэ сарын 1-ний өдрийн байдлаар 9,1 мянган тонныг борлуулсан бөгөөд энэ нь нийт нөөцийн махны 65% болж байна. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд …
-
11 June
Зорчигч тээврийн жолооч нарыг шулж хууль бусаар дансаа зузаалсан “Минтранс” ХХК-ийг хуулийнхан хамгаалсаар байна
“Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямбаа Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авсан гэх нэрийдлээр Мөрөн-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэсний орлогоос жолооч тус бүрээс 600 000 төгрөгийг “шатахуун цэнэглэсний төлбөр” хэмээн ямар нэгэн эрхийн актгүйгээр хууль бусаар хурааж авдаг байна. Тус компани нь “Петровис” ХК-тай шатахуун нийлүүлэлтийн гэрээтэй ажилладаг. Ингэснээр зорчигч тээврийн жолооч нар шатахуунаа “Петровис”-ийн ШТС-аас картаар цэнэглэхдээ үнийн дүнгийн 1.5-3 хувийн урамшуулал эрх авах …
-
11 June
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
09:00 цагт Монгол хэлний сургалтын нэр томьёоны талаар “Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн сургалтад хэрэглэж буй нэр томьёоны хэрэглээ, түүнийг журамлан тогтоох нь” сэдэвт хэлэлцүүлэг МУБИС-ийн хичээлийн А байрны 305 тоотод болно. Утас: 89031848 09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Агаарын бохирдолын томоохон суурин эх үүсвэрт хяналт шалгалт хийсэн тухай, Нийслэл дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэст Тэтгэмжийн …
-
11 June
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Зургаадугаар сарын 11-ний Пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-16.00 цагт: 8-р хороо 16-р хороолол 3, 50, 60, 101-110-р байр, БХЯ, болон ойр орчимд, Сүхбаатар дүүрэг 11.00-17.30 цагт: 19-р хороо Жигжидийн зуслан, Баянгол дүүрэг 10.30-18.00 цагт: 5, 6-р хороо 10-р хороолол 12а, б, …
-
10 June
Найз охиныхоо шалгалтыг өгөх гэж эмэгтэй хүн шиг хувцаслажээ
Казахстаны Аяан Задемов хэмээх залуу найз охиндоо туслахын тулд эмэгтэй хүн шиг хувцаслан шалгалт өгөхийг завджээ. Найз охин нь их сургуулийн элсэлтийн шалгалтандаа ихэд санаа зовж байгаа тухайгаа түүнд хэлсэн аж. Задемов хайртай охиноо тайвшруулах гэж хэчнээн оролдсон ч бүтэлгүйтсэн учир оронд орж шалгалт өгөхөөр шийдсэн байна. Тэрээр хиймэл үс зүүж, урт банзал, цагаан пудволк өмсөн Жетысай хотын элсэлтийн шалгалт …
-
10 June
Зайсангийн уугуул иргэд олон жил хүлээсэн газрын гэрчилгээгээ авна
ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсанд олон жил амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсны газаргүй байгаа иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэллээ. Энд 1968 оноос хойш аж төрсөн 600 орчим өрх айл хамаарч байгаа юм. Богд уул, Зайсангийн газар хамгийн их маргаантай асуудлуудын …
-
10 June
Хүнс, хөдөө, аж ахуйн сайд хууль, тогтоолын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.10/ Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл болон Органик хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн барилаа. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн …
-
10 June
Төв шугамд 20-30 жил засвар хийхгүй гэв
Улаанбаатар хотод энэ жил инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм. Энхтайваны өргөн чөлөөний инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилнэ. Учир нь нийслэлийн инженерийн төв шугам 1959 онд анх тавигдсан. Түүнээс хойш 56 жилийн хугацаанд нэг ч их засварын ажил хийгээгүй …
-
10 June
Долоогоны ханд
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсдэв. Шалтгаан нь долоогоны ханд. Цочролд орж долоогоны хандаас их хэмжээгээр уусныг нь тогтоосон тул согтуу гэх дүгнэлтийг “Долоогоны ханд хэтрүүлэн уусан тул” хэмээн өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгов. ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчлав. Өмгөөлөгч нь согтуу байсан учраас АТГ-ынхан Дэнзэнг өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй. Гэтэл өмгөөлөгч …
-
10 June
Хаан Жэймс финалын рекорд амжилтын шинэ эзэн боллоо
Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-оффын сүүлийн шат буюу шигшээ тоглолт өнөө өглөө манай цагаар 10.00 цагт Охайо мужийн Кливленд хотын Күүкен Лопез Аренад Кливленд Кавальерс – Голден Стэйт Уарриорс багууд тоглсон. Тус тоглолтонд Кавальерс өөрийн талбай дээрээ 96:91 харьцаатай Уарриорс-г буулган авч 2:1 ээр тэргүүлж эхэлсэн. Өнөөдрийн тоглолтонд финалын бас нэг рекорд эвдэгдсэн. Тэр нь хаан Жэймс эхний гурван тоглолтонд …
-
10 June
Фэйсбүүк мэдээ: Төв талбайд ОО олдохгүй байна гэнэ
Нийслэлийн ганц гол Туулаа 00 болгосон. Гэтэл бас Монгол Улсын төв талбайгаа 00 болгож байх. Энэ бол нийтийн 00-ийг олноор нь бариагүйтэй бас холбоотой. Хүндэрч байгаа иргэнээс гадна дарга нарт бурууг өгөх ёстой
-
10 June
Он гарсаар 141 хүн амиа алджээ
УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын найман гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа билээ. Хууль зүйн байнгын хорооны 2015 оны дөрөвдүгээр сарын 07 тоот тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах …
-
10 June
Жолооны үнэмлэх ирэх сарын 01-ээс хэвлэгдэнэ
Жолооны үнэмлэх хэвлэх ажил зогсоод буй. Үүнтэй холбоотойгоор үнэмлэхээ авах гэсэн иргэд багагүй бухимдаж байна. Одоогоор 15 орчим мянган иргэн үнэмлэхээ хүлээж буй аж. Жолооны үнэмлэх өмнө нь төрийн нууцад хамаардаг байсан бол Тагнуулын Ерөнхий газраас улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлсэн учир үнэмлэх хэвлэх компанийг шинээр сонгон шалгаруулах шаардлагатай болсон байна. Тендер шалгаруулалтын дүн өнөө маргаашгүй гарах аж. Тендерийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл