Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 30 May

    Бурхан багшийн их дүйчин өдрийг 05 сарын 31-нээс 06 сарын 02-ны өдөр тэмдэглэнэ

    Бурхан Багшийн их дүйчэн өдөр Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу 2015/06/02 өдөр тохиож байгаа билээ. Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхцдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Ази болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 6 сарын 2-ны өдөр тохиох Их Дүйчэн өдрийг МБШТөв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны …

  • 30 May

    Хүүхдүүд сур харваагаар цэц мэргэнээ сорино

    Монгол Улсын Хүндэт Мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит хүүхдийн сур харвааны тэмцээн Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр болно. 17 дахь жилдээ болох гэж байгаа тус тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорьсон хүүхэд бүрд бэлэг гардуулдаг уламжлалтай. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй тэргүүн байр, хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн буюу хасаанд тавьсан ганц ширхэг сурыг оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг үйл …

  • 30 May

    Баяраар хүүхдээ гадуур авч явахаас болгоомжил

    -Нийслэлд улаанбурханы дэгдэлт өндөр байгаа учир нийтийг хамрах арга хэмжээнд оролцохгүй байхыг анхаарууллаа- Хоёр хоногийн дараа Хүүхдийн баярын өдөр тохиох гэж байна. Гэвч нийслэлд улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа учраас мэргэжлийн байгууллагынхан баяраар нийтийг хамарсан арга хэмжээнд бага насны хүүхдээ оролцуулахгүй байхыг сэрэмжүүллээ. Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 6 сартайгаас 5 нас …

  • 30 May

    Хэрэв их мөнгөтэй болохыг хүсвэл

    Мөнгөнөөс болж хүмүүсийн хоорондох сэв суух, өөрчлөлт орох, тэр ч бүү хэл ах дүүгийн тангараг тасрах нь ч орчин үед жирийн үзэгдэл болжээ. Хүн бус мөнгө шүтээн болсон гэхэд хилсдэхгүй. Мөнгө бол мэдээж амьдралын зайлшгүй хэрэгцээ. Гэхдээ мөнгөтэй буруу харьцах, мөнгийг хэт шүтсэнээр хүмүүсийн амьдрал доройтох, хэчнээн зүтгээд ч өөдлөн дэвших зам нь хаагдах ч байдаг. Тэгвэл та ямар бизнес …

  • 30 May

    БНАСАУ Батлан хамгаалахын сайдаа их буугаар буудаж хөнөөжээ /видео/

    БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цэргийн томоохон хурлын үеэр зүүрмэглэн унтсан хэмээн буруутгаж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цаазаар авсан билээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр Ардын зэвсэгт хүчний сайд эх орноосоо урвасан хэмээн буруутгагдаж, түүнийг их буугаар буудаж хөнөөсөн байна. Энэ тухай бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацжээ. Эх сурвалж: 24tsag.mn

  • 30 May

    Санамж бичигт гарын үсэг зурлаа

    Цагдаагийн Ерөнхий газрын дарга , Тэргүүн комиссар Р.Чингис, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран хяналт хийх, харилцан мэдээлэл хийх замаар төрийн хяналт шалгалт хийх, мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулж зах зээлийн …

  • 30 May

    “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номын нээлт боллоо

    Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргаж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид уригдан оролцлоо. Уран үгийн их дархан, утга зохиолын их мастер Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Ц. Хулан, Ай .Төмөр-Очир, До.Цэнджав, бурхан шашны тэргүүн хамба Д.Чойжамц, бурханч лам …

  • 30 May

    Төрөөс эрчим хүчний талаар бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг гишүүд 55.1 хувийн …

  • 30 May

    Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл НҮБ – ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй хотын санаачилга”-ыг хэрэгжүүлж  дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд: Улаанбаатар хотын захын дүүргийн хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, ус ариун цэврийн байгууламж зэрэг нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах хүртээмжийг сайжруулах Насанд хүрээгүй хүүхдийн гэмт …

  • 30 May

    “Зангараг” киноны уран бүтээлчид маргааш 150 хүүхдийг баярлуулах нь

      Адал явдалт, уянгын драмын төрлийн “Зангараг” уран сайхны киноны нээлт ирэх зургадугаар сарын 10-нд болох гэж байгаа билээ. Олны анхаарлыг ихэд татаж буй тус киноны зохиолыг А.Батбаатар бичиж, ерөнхий найруулагчаар ажиллажээ. Гол дүрүүдэд нь  Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Д.Бямбацогт, Г.Золбоот, П.Баттөр, Г.Алтангэрэл, Д.Дэлгэрсайхан, жүжигчин Е.Баярмагнай, Т.Анар, Т.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхсоёл нар тоглосон байна. “Sky Pyramid” студийн энэхүү …

  • 30 May

    Хүүхдийн баяраар Чингисийн талбайн хоёр талын замыг түр хугацаагаар хаана

    06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахтай холбогдуулан өглөөний 11 цагаас 14 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана. Энэ үеэр Чингисийн талбай орчмоор 14 үнэгүй зогсоолын талбай ажиллах бол Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд 5 зогсоолын талбай үнэ төлбөргүй ажилланагэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй …

  • 30 May

    Хүүхдийн баярын өдөр эмнэлгийн хариуцлагатай жижүүр ажиллана

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын  өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллана. Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын …

  • 30 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монголд албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил айлчлан ирсэнд нь Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайдад талархал илэрхийлээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсад амжилттай айлчилж, хэдхэн …

  • 30 May

    Цахилгааны нөөц эх үүсвэртэй болоход анхаарна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Энэ үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал  “Эрчим хүчний хуулинд цахилгаан хэрэглэдэг бүх байгууллага нөөц эх үүсвэртэй байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв камер, гэрлэн дохиондоо цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулах хэрэгтэй. Нийслэлийн 9 …

  • 30 May

    50 иргэнийг нийгэмшүүлж ажлын байраар хангав

    Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй. Дүүргийн 50 жилээ ойгоо угтсан олон ажлыг тус дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаагийн нэг нь “Архины хамааралтай болон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх” аян юм. Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгуулсан уг ажил нь хамгийн их тэнэмэл иргэдтэй …