Нигерид охид, эмэгтэйчүүдийн амийг золиослуулан халдлага үйлдэх нь эрс нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ. ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнээс үзвэл, 2015 оны нэгдүгээр сараас энэ сарыг хүртэлх хугацаанд охид, эмэгтэйчүүд амиа золиослон халдлага үйлдсэн 27 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны нийт тохиолдлоос давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд нийтдээ ийм тохиолдол 26 гарч байжээ. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
27 May
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын үйл ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны “Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тухай” зарлигийн дагуу Монгол Улсын Засгын газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлийн Засаг даргын “Зөвлөл байгуулах тухай” А/99 дүгээр захирамжаар байгуулсан …
-
27 May
Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 – ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж, 93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа 05 сарын 25-нд дууссан ч нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
27 May
Шахааны хүн
Өглөө ажилдаа иртэл хүн бүгд гүйлдэж ирж мэндлээд л, мэхэлзээд л, гайхамшигтай. Намайг хараад яравгар Ядам хүртэл малийтал мишээж, бас гэдгэр Гэндэн өмнө ирчихсэн бөхөлзөж байна. Ямар гоё вэ гэж дуу алдмаар. Захирлын албан тушаалтай болчихоор бүх зовлон гачлан ард хоцорч, санаа зовох юмгүй сайхан амьдрал эхэллээ л гэж би бодож билээ. Гэвч эндүүрэл байж. Нарийн бичиг охиноос бүх лай …
-
27 May
“Спирт үү, Спорт уу” аяны нээлт ирэх сарын 6-нд болно
Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ. Энэхүү аяныг эхлүүлснээр “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал тогтмолыг зохион байгуулж залуусаа спортлог давалгаанд нэгтгэж чадсан юм. Тэгвэл уг аяны …
-
27 May
“Эмнэлгийн байгууллага хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулжээ
ШШГЕГ-ын харъяа Баривчлах төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах явцад эмнэлгийн байгууллагын тодорхойлолттой, түүний дотор сүрьеэ өвчтэй гэх хүмүүс ирэх болсонтой холбогдуулан Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч эмнэлгийн ажилчдад 2015 оны 05 сарын 18-ны өдөр “Эмнэлгийн байгууллагаас гаргаж байгаа тодорхойлолт, бичиг баримтын үнэн зөв байдал, хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр …
-
27 May
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2015.05.27/
2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж …
-
27 May
Т.Гантулга: “Монголын нийт хүн ам бараг тэр чигтээ залуу гэсэн индекст хамаарах болчихоод байна”
Сонгууль дөхөхийн хэрээр улс төрийн нөлөө бүхий хүчнүүдийн залуучууд хөл хөдөлгөөнд орж эхэлдэг. Энэ жилийн хувьд АН-ын XXV Их хурлаас энэ түүчээ эхэлсэн гэж хэлж болно. Тодруулбал, АН-ын залуучууд хурлын үеэр “Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг” хэмээн уриа лоозон барьж гарч ирэн түйвээсэн бол өнгөрсөн долоо хоногт Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос Уул уурхайн яамны гадна жагсаал …
-
27 May
“Хувдай ишигний паян” сургамжит симфони үлгэрт урьж байна
“Хувдай ишигний паян” симфони үлгэр нь дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан 40-н жилийн тэртээ Ардын жүжигчин, Төрийн шагналт зохиолч Ц.Намсрайжав симфони үлгэрийг зохион, хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан Ч.Нянгар хүүрнэлийг нь бичин 1983 онд ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан удирдаач Хохлов анх удирдан тоглуулсан байдаг. Тэгвэл 2013 онд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон сургуулийн насны хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд зөв …
-
27 May
Мексик, Техаст хүчтэй хар шуурга дэгджээ
Мексикийн хилийн бүст орших Сиудад Акуна хотод хар шуурга дэгдсэний улмаас 13 хүн амиа алджээ. Дел Риогоос Техас хүртэл үргэлжлэх Коахуйла мужид байрлах тус хотод хүчтэй хар шуурганаас болж олон зуун айл өрх гэр оронгүй болсон байна. Харин АНУ-ын мужид үер усны аюул нүүрлэж, одоогийн байдлаар гурван хүн нас барж, 12 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Мексикийн гамшиг …
-
27 May
Эмгэнэл
СОСОРБАРАМЫН ТЭМҮҮЛЭН /1977-2015/ МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чанарын холбооны гүйцэтгэх захирал Сосорбарамын Тэмүүлэн нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй гарз, хохирол тохиолоо. С.Тэмүүлэн нь 1977 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Сосорбарамын Ууган хүү болон мэндэлж, …
-
27 May
Террористуудыг дэмжсэн Австраличуудыг иргэншлээс хасна
Австралийн засгийн газраас гаргаж буй шинэ тогтоолын дагуу хилийн чанадад террорист бүлэглэлүүдэд ажиллаж байгаа тус улсын 50 орчим хүнийг иргэншлээс хасахаар болж байна. Австрали улс нь өөрийн орны иргэншил бүхий Ирак, Сирид дайтаж буй хүмүүсийн давхар иргэншлийг зогсоох энэхүү шинэ хуулийн төслийг тун удахгүй танилцуулах аж. Түүнчлэн дээрх шийдвэр нь Австрали улсад ажиллаж, амьдарч буй террорист бүлэглэлүүдийг дэмждэг иргэдэд хамаарах …
-
27 May
Нийслэлийн Засаг дарга Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Авлигын эсрэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Мянганы сорилтын корпорациас санхүүжүүлж хэрэгжүүлсэн утаагүй зуух төслийн талаар танилцуулж, санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Юуны өмнө хүрэлцэн ирж, уулзаж байгаад баяртай …
-
27 May
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар мэдээлэл хийв
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хийсэн мэдээлэлдээ, 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны хооронд нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай газар дээр нь очиж танилцсаны зэрэгцээ барилгын компаниудын удирдлага, иргэдийн санал бодлыг …
-
27 May
Бурхан Халдун уулын төрийн тахилгын ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцож байна. Тэрээр тахилгын үеэр хэлсэн үгэндээ: “Хаадын хаан Их эзэн Чингис минь ээ, Хайрхадын хаан Бурхан Халдун уул минь ээ, Дэлгэрэх зуны эхэн сарын, дүүрэн бэлгэт шинийн 9-ний өлзий ерөөл наран саран бүрдмэл энэ өдөр Хаан эзэн Таныхаа суу алдарыг дуурсгаж, хараа ихт хар сүлдийг тань …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл