Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 20 May

    Орон нутагт хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарна

    Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлдэг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь орон нутагт салбар нэгжгүйн улмаас аймгуудын Засаг Даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга нарт улсын байцаагчийн эрх олгож орон тооны бус улсын байцаагчаар ажилуулж байгаа. Энэ хүрээнд тус хуулиудын мэдлэг мэдээллээр хангах, чадавхжуулах сургалт, семинарыг 2015 оны нэгдүгээр сард анх удаа зохион …

  • 20 May

    Соёлын өвийг сэргээх нэрээр нурааж байна

    – Соёлын өвийг хамгаалан хойч үедээ үлдээх нь бидний  үүрэг. Харин бид энэ үүргээ хангалтгүй биелүүлж, соёлын өвийг сэргээх нэрийн доор нурааж байна.- YIII Богд хааны төрсөн дүү Г. Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд  танигдсан бөгөөд Түвдийн Лхас хотын түшмэл Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1874 онд 8-р Богд Живзундамба хувилгаанаар тодорсон ахыгаа даган Монгол нутагт …

  • 20 May

    Өнөөдөр эрчим хүч хязгаарлах хуваарь

    Өнөөдөр хийгдэх засварын үеэр эрчим хүч түр таслах хуваарийг хүргэж байна. Сар өдөр Дүүргийн нэр Засвар хийх цаг Засварт хамрагдах объектууд 19, 20, 22/V Хан-Уул 11.00-18.00 14-р хороо Өлзийт хороо 20/V Баянзүрх 11.00-11.30 4, 5, 22, 2-р хороо Цэргийн хотхон 3-8, Монелийн 1-15, Алтан-Өлгийн 1-20, 22, 29, Баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамж, Цэргийн хотхоны 1-8 айл болон тэдгээрийн ойр орчмоор 11.00-17.30 …

  • 20 May

    Нийслэлийн нутаг дэвсгэрт сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/427 дугаар захирамж гаргалаа. Өнөөдөр бага сургууль ТББ-ын “Өнөөдөр бага сургууль”, Арвист хангай ТББ-ын “Арвист хангай бүрэн дунд сургууль”, Шинэ зуун билэг ТББ-ын “Шинэ зуун билэг бүрэн дунд сургууль”, Монгол эдийн засаг ТББ-ын “Монгол эдийн засгийн ахлах сургууль”, Түшээ гүн ХХК-ийн “Түшээ гүн ахлах …

  • 20 May

    Агаарын чанарыг сайжруулах бүсэд айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэвэр агаар сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/432 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх агаарын чанарыг сайжруулах бүсэд айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан хангамжийг сайжруулах ажлын жагсаалт, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээг …

  • 20 May

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт Азийн Залуучуудын Ассамблейн ээлжит чуулганы хүрээнд Залуу бизнес эрхлэгчдийн форум Чингис Зочид буудлын “Хубилай” хурлын танхимд болно. 08:30 цагт Азийн Залуучуудын Ассамблейн ээлжит чуулганы хүрээнд Зүүн Хойд Азийн залуучуудын  Симпозиум Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. 09:00 цагт Дэлхийн Хэмжил зүйн өдрийг энэ жил “Хэмжил зүйд – гэрэл, Гэрэлд – хэмжил зүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан …

  • 19 May

    “1000 төгрөгний хүч” аянд нэгдэж нэгэн бүсгүйд амьдрал хайрлаарай

    Ай даа, амьдрах юутай сайхан. Гялбах нарны туяаг мэдрэн, гэр бүлийн элэг бүтэн жаргалаар амьдрах юутай сайхан бэ? Гэвч алаг эрээн хүний хорвоогийн жамаар хэлж биш хийсч ирэх өвчин шаналал энэ сайхан амьдралыг эгээ л савлуур дээрх нэгэн болгож хувиргах нь юутай харамсалтай. Ийм л нэгэн харамсал дунд “өнчин тархины хорт хавдар” хэмээх оноштойгоор учраа олохгүй суугаа нэгэн бүсгүйд туслах …

  • 19 May

    Чөлөөт бөхийн холбоо “Визний наймаа” хийдэг гэв

    Монголын Чөлөөт бөхийн холбооны хагаралдаан Катарын Азийн аваргын дараахнаас эхэлж “нийтэд задарч” эхэллээ. МЧБХ-ны ажлын албаны хариуцлагагүй байдлаас шалтгаалан Азийн аваргын тэмцээндээ визний зөрчлийн улмаас нэр бүхий тамирчид оролцож чадаагүй, эдгээр тамирчдын оронд дасгалжуулагчид нь Азийн аваргын дэвжээнд гарсан зэргээс улбаалан дотоод хагарал, тэмцэл туйлдаа хүрлээ. Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарын нэр бүхий багш, дасгалжуулагч, тамирчдаас бүрдсэн хэсэг хүмүүс Монголын Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн …

  • 19 May

    “Хүүхдийн эрхийг дээдлэе” уриан дор мянган дугуйчны парад болно

    Энэ сарын 24-нд буюу ирэх Ням гарагт Чингисийн талбайд “Хүүхдийг эрхийг дээдлэе” уриан дор өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгт мянган дугуйчин оролцож, хүүхдийн эрхийг дээдлэхийг  уриалан, нийслэл хотын гудамжаар дугуйн парад зохион байгуулах юм байна. Тэд Чингисийн талбай – Баруун дөрвөн зам – Зүүн дөрвөн зам – Чингисийн талбай гэсэн маршрутаар дугуйн парадаа аялуулна. Тус өдөрлөгийн гол зорилго нь …

  • 19 May

    Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эрхлэн иргэдийн өргөдлийн дагуу “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.19/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын зарим гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох удирдах албан тушаалтнууд, зарим сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо. Байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, …

  • 19 May

    Төсвийн байнгын хороо 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг батлах явцад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн талаар Д.Дэмбэрэл гишүүн санал гаргаж, гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Хэлэлцэх асуудлыг баталсаны дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын …

  • 19 May

    Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.19/ хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ. Үүний …

  • 19 May

    Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал болно

    “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал 2015 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн Яаман дээр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IXчуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад …

  • 19 May

    “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ууд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, талууд гарын үсэг зурлаа. Далд уурхайн бүтээн байгуулалт нь 2013 оны наймдугаар сараас түр зогсоод байсан бөгөөд хоёр …

  • 19 May

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 орчим асуудал хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргаллаа. Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ирэх сарын 2-3-нд болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцоно. Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн …