Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг, МИАТ компанийн ерөнхий захирал Г.Жаргалсайхан нартай уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
14 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015 оны тавдугаар сарын 14-ний өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 14/Y Чингэлтэй 11.00-17.30 19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж, ойр орчмоор Баянгол 10.30-18.00 9, 12-р хороо Горькийн 15-21, 23, Дэнжийн 3-р гудамж Хан-Уул 10.00-17.00 3-р хороо Иргэн Цэрэн, Монгол амикал ХХК орчмоор 10.30-18.00 4-р хороо …
-
13 May
МЧБХ-ны “идээ бээр” хагарч эхэллээ
Катарын Доха хотноо болж өнгөрсөн бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголчуудад өнгөрснөө эргэн харах, алдаагаа залруулах магш том ухаарлыг өгсөн. МЧБХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж цаг зав, хөлс хүч, ар гэр орноо мартан өөрийгөө спортод зориулсан 3 тамирчин Азийн аваргад оролцож чадаагүй. Гэвч 2 ч дасгалжуулагч Азийн дэвжээнд тамирчдынхаа өмнөөс хүч үзэж шагналын онооноос шүүрч чадсан амжилттай. …
-
13 May
Гурван настай охиныг дайраад зугтсан хэрэгтнийг шалгаж байна
БЗД-н 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжинд 2015 оны 5 дугаар сарын 12-ны 16.30 цагын орчим З настай охиныг дайрч амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин явсан ноцтой зам тээврийн хэрэг гарсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлан тухайн хэргийг тоёота приүс маркийн авто машины жолооч “Ц”-г үйлдсэн болохыг олж тогтоосон. Одоогоор тухайн гэмт хэргийг Зам тээврийн гэмт …
-
13 May
Анхаар хүүхэд!!!
2015 оны 05 дугаар сарын 12-ны 17 цагийн орчимд БЗД-27 Дарь эхийн зам, Сэлбийн 5 дугаар гудамжинд Toyota Pruis маркийн автомашины жолооч Ц нь 3 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхин явсан хэрэг гарсныг цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилсны дүнд илрүүлэн ажиллалаа. Илрэхгүй хэрэг гэж байдаггүй, учир нь манай улсад камерийн систем сайн хөгжиж …
-
13 May
Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтарна
ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд Вассил Грудевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орон хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уламжлалт найрсаг харилцаа сэргэх улмаар харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжих суурь боллоо хэмээн онцлов. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Чингис бондын …
-
13 May
Эх үрсийн баярын “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн дуун цэнгүүн төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Эх үрсийн баярт зориулан МУАЖ А.ДОЛГОР, МУАЖ Ш.ЧИМЭДЦЭЕЭ, МУГЖ С.БАТСҮХ, МУСГЗ Ш.ГҮРБАЗАР, Увертюра хамтлаг, Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр, Төв аймгийн Монгол туурагтан театр, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр, Хэнтэй аймгийн Хан хэнтий театр, Шинэ цирк төв, монголын бүжгийн спортын холбоо зэрэг урлаг соёлын алдартанууд болон уран бүтээлчид нэгдэн 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН …
-
13 May
ДЭМБ-тай харилцаагаа өргөжүүлнэ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У-г хүлээн авч уулзав. Тэрээр ДЭМБ эрүүл мэнд болон хил, хорио цээрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хамтарч ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, санхүүгийн туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Цаашид “Эрүүл ахуй, тархвар судлаачдын үндэсний гуравдугаар зөвлөгөөн”, Ханх-Мондын …
-
13 May
Зуны нээлтийн хөгжмийн наадам – SUMMER FEST 2015 болно
Энэ зуны задгай нээлтийн хөгжмийн наадам – Summer Fest 2015 Улаанбаатарын хотын маань Төв цэнгэлдэх хүрээлэнд 2015 оны 5-р сарын 29-ны 19 цагаас болно. Монголын хөгжмийн урлагын сор болсон уран бүтээлчид оролцох нээлтийн шоу, хөгжим, Dj, бүжгийн наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. Удтал хүлээсэн зуны улиралын нээлтийг хотын залуус маань төв цэнгэлдэх хүрээлэндээ нээхээр тэсэн ядан хүлээж байна. Summer …
-
13 May
Дүрвэгсдийн амийг аварсан манай энхийг сахиулагчид энгэрээ мялаажээ
“Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ сарын 29-нд тохионо. Үүнийг угтаж БНӨСУ дахьНҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальоны албан хаагчид энгэрээ мялаажээ. НҮБ-ын энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон “Энхийн төлөө” медаль гардуулах ажиллагаа энэ сарын 10-ны өдөр болсон байна. М.Батчулуун захирагчтай IV ээлжийн батальоны албан …
-
13 May
Зүүн хойд Азийн залуус өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа билээ. Ассамблейд Азийн 23 улс орны залуус оролцоно. Иймд тус ассамблейн хүрээнд Зүүн Хойд Азийн Залуучуудын симпозиум зохион байгуулах гэж байна. Энэхүү симпозиумыг зохион байгуулснаар Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдал, итгэлцлийг бий болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн …
-
13 May
Азийн Залуучуудын Ассамблейн бүртгэл дууслаа
Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулган эхлэхэд 5 хоног үлдээд байгаа бөгөөд чуулганд оролцох оролцогчдын бүртгэл өчигдөр дууслаа. Бүртгэл 2015.04.11-2015.05.12 хооронд Монголын Залуучуудын холбооны үндсэн сайт болох myf.mn сайтад …
-
13 May
“S.Outlet”-ийнхан Сэлбэ дотор контейнер зоогоод эхэлжээ
Сэлбэ голын эрэгтэй зэрэгцээд шахуу боссон дэлгүүр бол мэдээж “S.Outlet”. Тэгвэл энэ дэлгүүр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Сэлбийн эргийг түрээд зогсохгүй гол дээр нь шороо асгаж, хашаагаа томруулж байгааг иргэд эсэргүүцэн гомдол гаргаж эхэлжээ. Сэлбэ гол цагтаа эргээ халин урсдаг байсныг дурсдаг шиг урсацыг нь сайжруулах төслийг өдгөө түүх болгон ярихад хүрсэн. Дөрвөн жилийн өмнө л Ерөнхий сайд асан С.Батболдын …
-
13 May
“Шийдвэртэй дэмжлэг”-т үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний бэлтгэлтэй танилцлаа
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар албаны бусад хүмүүсийн хамт хоёр орны Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан ажиллагааны өмнөх бэлтгэлтэй танилцлаа. Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 21 хоногийн өмнө бэлтгэлд гарсан бөгөөд хүн нэг бүрийн бэлтгэлээ …
-
13 May
Эрүүл мэнд спортын яам Шинжлэх ухааны академитай хамтран ажиллана
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Монголын Шинжлэх Ухааны Академитай 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Эрүүл мэнд, спортын яам, Шинжлэх Ухааны Академийн хоорондын хамтын ажиллагааг шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, эрүүл мэнд, спортын салбарын эрдэмтэн судлаачид болон судалгаа, шинжилгээний чанар, өгөөжийг дээшлүүлэх, анагаахын шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлуудыг судалж, шаардлагатай бодлого, шийдвэрийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл