Зүүн аймгуудын нутаг дэвсгэрт дэгдсэн хээрийн түймрийн хохирлыг бууруулах, ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын дэм үзүүлэх зорилгоор ХХААЯ-наас зохион байгуулсан тусламжийн аянд үндэсний компаниуд хандив өгсөөр байна. Юнилевер корпарацийн албан ёсны борлуулагч Адилакс XXК ийн хамт олон энэхүү аянд нэгдэж, 101 төрлийн үйлчилгээтэй хүн, мал, нярай хүүхдийн арьс арьчилгаа, гоо сайхан, ахуйн хэрэглээнд тустай, түлэнхийн шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
14 May
Л.Пүрэвсүрэн: Гадаад бодлогод “Нэг цонх”-ны зарчмыг баримталж ажиллана
Төрийн бүх шатны байгууллага гадаадын улс орнуудтай нэг дуу хоолойгоор буюу гадаад бодлогодоо нэг цонхоор харилцаж ажиллах зарчмыг эн тэргүүний зорилт болгон хэвшүүлэхээр ажиллаж байна гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ ажлын хүрээнд УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлийн түвшинд гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах асуудлыг танилцуулан мөрдүүлж байна гэлээ. Гадаад эдийн засгийн харилцааг зөвхөн Гадаад …
-
14 May
Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат АТГ-т шалгагджээ
Аймаг, дүүргийг удирдаж байгаа эрхэм дарга нар АТГ-т шалгагдаж, улсын мөнгө төгрөг идэж уусан, авлигын хэрэгт холбогдсон нэр зүүдэг. Тэгвэл энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат энэ хэл амаас холуур тойрсонгүй. Сонгуулийн дараанаас л хууль бус томилгоо явуулсан, Улаанбаатараас баахан дарга нар томилсон, төсвийн мөнгөөр байр худалдаж авсан зэргээр хэвлэлийн “бай” болж байсан тэрбээр АТГ-т шалгагджээ. Аудитын шалгалтаар зөрчил илэрсэн …
-
14 May
“Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд “Элгээ хайрлая” аян зарлажээ
“ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд зохион байгуулагдах ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны удирдамж Зохион байгуулагчид: Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам Монголын элэгний эмч нарын нийгэмлэг Оном сан Зорилго : Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран хэрэгжүүлж байгаа ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР нь манай оронд нэн тулгамдаж байгаа элэгний өвчлөл, элэгний хатуурал, хорт хавдар зэрэг өвчний …
-
14 May
Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээг өргөжүүлэх арга зам
БИЧИЛ ГЛОБУС ГРУПП-ын ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ОТГОНСҮХ ББСБ-ийн хөгжил бүтэн 400 жилийг туулан санхүүгийн зуучлалын үүрэг улам бүр өсөж, хөгжлийн хандлага нь дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээлийн идэвхтэй оролцогч, урт хугацаат санхүүгийн нөөцийн хуваарилалт, санхүүгийн түрээс болон факторингийн үйлчилгээ төдийгүй даатгал, эрсдэлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах болсноор улам бүр ирээдүйтэй санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг …
-
14 May
Эвслийн бүлгээс завсарлага авлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм. Сангийн сайдын …
-
14 May
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордонд зохион явууллаа. Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний …
-
14 May
О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-д аваргаллаа
“РИО-2016” олимпийн 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод өчигдөр эхэллээ. Тэмцээнд 76 улсын 600 мэргэн бууч өрсөлдөж байна. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Ц.Мөнхзул тэргүүтэй 11 тамирчин оролцож байгаа. Тэгвэл 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн цомд аваргаллаа. Түүний дараагаар Болгарын буудагч, …
-
14 May
Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. …
-
14 May
Цахимаар газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл маргааш дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …
-
14 May
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт орууллаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 10-ны өргөн мэдүүлсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. …
-
14 May
“Та шалга, бид зөвлөе” өдөрлөг өнөөдөр “ХҮННҮ МОЛЛ”-д болно
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд өнөөдөр 14:00 цагт “ХҮННҮ МОЛЛ”-д эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгох, хүнсний зөв зохистой хэрэглээг олон нийтэд сурталчилах зорилго бүхий “Та шалга, бид зөвлөе” өдөрлөгийг “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгөөр Хүннү молл төвийн үйл …
-
14 May
“Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалт Бээжин хотод эхэллээ
Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг Бээжин хотод зохион байгуулж байна. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Элчин сайд Ц.Сүхбаатар, Бээжин хотын орлогч дарга Чэн Гань, нийслэлийн Засаг даргын Хот …
-
14 May
Нийслэлээс жуулчдад зориулж энэ зун соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулна
Нийслэлиийн ИТХ-ын 2014 оны 19/24 дугаар тогтоолоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог …
-
14 May
НИТХ-ын дарга Д.Баттулга Бээжин хотод албан айлчлал хийж байна
Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь-ийн урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь НИТХ-ын дарга Д.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ду Дэ-инь, НИТХ-ын даргыг Бээжин хотод хүрэлцэн ирсэнд нь талархаад “Ойрын хөрш холын садангаас дээр” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл