Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 12 March

    Шинэ орон сууцны 1 м.кв дундаж үнэ 2,157,300 төгрөг байна

    Өнөөдөр Монгол банк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 2 дугаар сарын Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн 4068 орон сууцны үнийг хамруулсан бөгөөд энэ талаар “Тэнхлэг зууч” компаний захирал Б.Батзориг танилцуулав. Орон сууцны үнийн индекс 2015 оны 2 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.5%, өнгөрсөн оны мөн үеэс …

  • 12 March

    Шилдэг эмэгтэй улс төрчдөө дэмжицгээе

    Сонгуулийн Менежментийн Төвөөс МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ 50 ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧ-ийг олон нийтийн санал асуулгаар нэрлэх шалгаруулалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтанд Emegteichuud.mn, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа бөгөөд та Emegteichuud.mn сайтад зочилж дэмжиж байгаа улс төрчдөө саналаа өгөх боломжтой. “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төслийн үр дүнд нийгэм, улс төрийн салбарт амжилт гарган ажиллаж …

  • 12 March

    Т.Цогт ямар нүүрээрээ наранд гарахыг хүсэв

    Хорвоод ирээд дөрөвхөн хаврыг үзэх гэж байсан бяцхан охин өвчин шаналлаа даалгүй өөд болсны дараагаар олон нийт харуусч, охины хойноос зул өргөж, хүчирхийллийн эсрэг жагсацгаасан билээ. Нэг хэсэг л хүүхдийн эрх, хүчирхийлэл ярьж байгаад өнөөдөртэй золгоход чимээ намдаав. Нийгмийг бүхэлд нь хямруулж цочроосон энэхүү хэргийн явц бусад мэдээлэл ч алга болж таг чиг болов. Ямартай ч дөрвөн настай охиныхоо үхэлд …

  • 11 March

    Жолоо барихдаа тамхи татах нь аюултай

    Аргентин улсын томоохон хотуудын нэг болох Кордовад жолоо барьж байхдаа тамхи татахыг согтуугаар жолоо барихтай адилтган хоригложээ. Хэв журам зөрчигчийг 111 ам.доллараар торгох бөгөөд жолоо барих эрхийг нь 15-90 хоногоор хасах бөгөөд давтан үйлдвэл торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хасах юм байна. Кордова хотын засаг захиргаа дээрх дүрмийг су­дал­гаанд тулгуурлан гар­гажээ. Судалгаагаар жолоо барьж …

  • 11 March

    Хоккейн шигшээ баг Азийн аваргын тэмцээнд оролцохоор Тайландыг зорилоо

    Энэ сарын 13-20-ны өдрүүдэд Тайландын Тайпэй хотод болох шайбтай хоккейн Азийн аварга шалгаруулах “Challenge cup” тэмцээнд оролцох манай улсын хоккейн үндэсний шигшээ баг өнөөдөр Тайланд Улсыг зорьж байна. Энэ талаар өнөөдөр МҮОХ-нд Хоккейн Холбооны ЕНБД  А.Мэргэн, ахлах дасгалжуулагч А.Энхбат, туслах дасгалжуулагч Б.Зориг нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ талаар хоккейн шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэн хэлэхдээ “Бүтэн жил хүлээсэн тэмцээндээ явах гэж байна. …

  • 11 March

    Бар кодоор барааг хуурамч, жинхэнэ эсэхийг шалгаж болно

    Барааг жинхэнэ бараа мөн үү? эсвэл хуурамч уу? гэдгийг амархан ялгаж таних арга байдаг. Бараа болгонд барааны код байдаг ба түүнийг ашиглан тухайн бараа жинхэнэ эсэхийг бодож олдог юм байна. Kодын хамгийн сүүлчийн дугаарыг хяналтын дугаар гэдэг ба тэр нь тухайн барааны үйлдвэрлэгчийн кодыг заадаг. Жишээлбэл: нэг код бодож үзүүлье. 4960999415185 гэсэн код байлаа гэж бодъё. Тухайн барааг баталгаатай, үнэн …

  • 11 March

    БСШУ-ы сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүллээ

    Хүний эрх, хүүхдийн эрх, боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн багш нар хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ ХАСУУЛАХГҮЙ” байх асуудлаар нөлөөллийн ажил хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨРТ шаардлага хүргүүлсэн байна. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л. ГАНТӨМӨР ТАНАА ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ 2015 …

  • 11 March

    Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийнэ

    Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт маань энэ баасан гаригт буюу 2015 оны гуравдугаар сарын 13 –нд мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийнэ. Өдгөө 22 настай Төгсөө мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага доор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж буй бөгөөд анхны “тулаанаа” Онтарио хотын “ Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай …

  • 11 March

    “Монгол банк ба Эдийн засгийн хямрал” нээлттэй хэлэлцүүлэг болж байна

    МАН-ын Шинэчлэлийн хорооноос “МОНГОЛ БАНК ба ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өэөөдөр МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулж байна. 2012 оны дараа байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амжиргааг доройтуулсан гэж Шинэчлэлийн хороо үзэж нэр бүхий хүмүүсийг Эдийн засгийн алуурчнаар нэрлэсэн. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сангийн сайд …

  • 11 March

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжил

    Гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан 3 дугаар сарын 1-ний өдрийнхөөс 2-5 см …

  • 11 March

    Урьдчилгаа төлбөрөө төлсөн албан хаагчид байрны түлхүүрээ гардах боломжтой

    Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Төрийн орон сууцны корпораци нь нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа 1, Буят-Ухаа 2 хорооллоос 2015 онд нийт 60 айлын орон сууцыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилах юм байна. Эхний ээлжинд Буянт-Ухаа …

  • 11 March

    Томоохон музейнүүд сельфи саваа ашиглахыг хориглолоо

    Лондон хотын үндэсний музей уртасгагч ашиглан сельфи хийхийг хоригложээ. Энэ нь урлагийн бүтээлүүд болон түүнийг үзэж байгаа хүмүүсийг хамгаалах зорилготой гэнэ. Уртасгагч ашиглан зураг авах нь том талбайг хамардаг бөгөөд урлагийн  бүтээлүүдийг нийтэд нь хамруулах боломжтой гэж үзсэн байна. Мөн өнгөрсөн сард Ром Италид ч энэхүү савааг хориглосон байна. Парисын Луврын музей ч мөн ялгаагүй энэ сараас саваа ашиглан зураг …

  • 11 March

    Сайд Н.Төмөрхүү БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайд Kang Jong Gwan тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад хоёр орны Элчин сайд нар, Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Адьяасүрэн, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяр, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асуудлыг хариуцсан газрын дарга Ц.Цогтбаатар …

  • 11 March

    Эмэгтэйчүүдийн 24,1% нь огт ажил, хөдөлмөр эрхлээгүй байна

    Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилан хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны дүнгийн II шатны хэлэлцүүлэг өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын “Номын хүрээ” танхимд боллоо. Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 15004 эмэгтэй хамрагдсан байна. Судалгааны багийнхан үндсэн 8 бүлэг сэдвийн хүрээнд үндсэн 25, туслах 5, нийт 30 асуулгатай судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгээс товч танилцуулахад: Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 24,1% …

  • 11 March

    Монголын Залуучуудын холбооны мэдэгдэл

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Гэрлэх ёслолын  ордныг хувьчлах тухай  асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг Монголын нийт иргэд, Улаанбаатарчууд, залуучуудад сонордуулж байна. Нэг. Одоогоос  40 гаруй жилийн  өмнө  БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн их баярт ОХУ(тэр үеийн  ЗХУ)-ын өндөр дээд зэрэглэлийн хүндэт зочид оролцох үеэрээ Монголын залуу  үеийнхэнд бэлэг болгосон Гэрлэх ёслолын ордон нь өнөөгийн Монголын гурван үеийнхэн гал голомт, айл гэрээ …