Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил өрнөж байна. Үндсэн хуулийн өдөр буюу ирэх 2016 оны нэгдүгээр сарын 13-нд уншигчдын гар дээр очих эл бүтээлийн талаар эрдэмтдийн багийг ахлан ажиллаж буй МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны гишүүн, доктор, дэд профессор С.Мөнхбаттай ярилцлаа. -“Улс …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
7 May
Болливудын од хүний аминд хүрсэн нь тогтоогджээ
Болливудын алдарт жүжигчин Сальман Хан нь 2002 онд автын ослоор хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдсанаар шүүхээс ял сонссон байна. Бомбей хотын дээд шүүх Сальман Ханы өмгөөлөгч түүнд өгсөн ялын эсрэг давж заалдахаар болсны дараа жүжигчнийг хоёр хоногийн батлан даалтанд гаргажээ. Давж заалдах шатны шүүх хурал Баасан гаригт болох аж. Лхагва гаригийн өглөө болсон шүүх хурлаар, орон гэргүй эрийн амь насанд …
-
7 May
Монгол, Туркийн батлан хамгаалахын сайд нар уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Бүгд Найрамдах Турк улсад ажиллалаа. Тэрээр өчигдөр Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай Истанбул хотноо уулзаж ярилцсан байна. Сайд Ц.Цолмон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид Туркт суралцах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа. Туркээс манай …
-
7 May
Хөсөгтөн хамтлаг финалын шатны тоглолтоо өнөөдөр толилуулна
Asia’s Got Talent тэмцээнд Монгол улсыг төлөөлж Хөсөгтөн хамтлаг тун амжилттай оролцож байгаа билээ. Язгуур урлаг, хөөмий зэрэг үндэсний хөгжим, урлагийг олон нийтэд танилцуулж байгаа хамтлаг маань хагас финалын тоглолтоо тун амжилттай толилуулж сүүлийн шатанд шалгараад байгаа юм. Харин өнөөдөр шөнө тэд сүүлийн шатны шилдэгийн шилдэг тоглолтоо тайзнаа тавих гэж байна. Б.Нарангэрэл
-
7 May
Амгалан – Ботаник орчмын авто замыг түр хугацаагаар хаана
Амгалан дулааны станцын дулааны магистраль шугамын угсралтын ажилтай холбогдуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан – Ботаник орчмын авто замыг 5 дугаар сарын 08-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 10-ны 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хаахаар боллоо. Иймээс иргэд Та бүхэн зам түр хааж байгаа хугацаанд Дүнжингарав, Богд уулын арын замаар замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
7 May
Ялалтын баярын хөтөлбөр гарлаа
Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ой дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Гэвч Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн, зүүн Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг геополитикийн маргаантай асуудлаас үүдэн ойн баярыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй нь тодорхой боллоо. Дээрх асуудлаас үүдэн Дэлхийн II дайнд холбоотон байсан АНУ, Их Британи уг баярт оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс …
-
7 May
Б-ийн амийг нь хөнөөж, машины тээшинд цогцосыг нуусан байжээ
Энэ сарын 05-ны өдөр сошиал сувгаар тээшинд нь хүүхдийн цогцос байсан машиныг цагдаа нар саатуулсан гэх мэдээлэл тархсан. 2015 оны тавдугаар сарын 05-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Тоёото приус” маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух …
-
7 May
Азийн аварга болсон Э.Бэхбаяртаа баяр хүргэе!
Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр Азийн аварга боллоо. Тэрбээр Катарын Доха хотноо зохион байгуулагдаж буй бөхийн чөлөөт барилдааны 57 кг-ын жинд хүч үзсэн юм. Манай тамирчин дэлхийн оюутны аварга Японы Ф.Моришитаг 5-0, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Рахул Аварег 8-5, Инчон-2014 Азийн наадмын аварга Ардчилсан Солонгосын Жон Хак Жинийг 3-2, дэлхийн оюутны Универсиад наадмын дэд аварга Кыргызстаны С.Надырбек-Улуг 4-1 оноогоор …
-
7 May
Дэлхийн II дайны тухай таны үзэх ёстой 10 кино
1. “Тогоруун цуваа” 1957 он 2. “Зам зуурын шүүх” 1971 он 3. “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” 1975 он 4. “Ирээд үзэхтүн” 1985 он 5. “Хөхөө” 2002 он 6. “Аз жаргалтай он жилүүд” 1946 он 7. “Иво Жимагийн элсэн дунд” 1949 он 8. “Бохир бүлэг” 1967 он 9. “Цэрэг Райныг аварсан нь” 1998 он 10. “Иво Жимагаас ирсэн захидлууд”, …
-
7 May
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблей Монголд
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблей Монголд анх удаа “Нэг Ази 2015” : Тогтвортой хөгжлийн зорилтод Залуучуудын оролцоо сэдвийн дор 2015/05/18-2015/05/21-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Азийн 26 улсын 600 гаруй төлөөлөгчид оролцох энэхүү чуулганаар олон асуудлуудыг бүс нутгын хэмжээнд ярилцан шийдвэрлэх юм.
-
7 May
“Хавдрын эсрэг үндэсний аян 2015” Орхон аймгаас эхэллээ
Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Хавдар судлалын үндсэний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс 5 дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж байна. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь нээлтийн арга хэмжээ 05 дугаар сарын 05-ны …
-
7 May
Ялалтын баярт зориулсан тоглолт болно
Монгол улсын Филармонийн гоцлол дуучин Баяраагийн Дэлгэрбаярын “ПОКЛОНИМСЯ” аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт маргааш буюу 5-р сарын 8-нд 19 цагаас СТӨ-нд болно. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, дуучин М.Бямба-Эрдэнэ, хөгжимчин М.Хулан, СУИС-ийн найрал дуучид, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцоно. Тасалбарыг СТӨ, улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. 7011-8012, 7014-8012, 9992-5074, 99045517 дугаарын утаснаас лавлана …
-
7 May
Ялтнуудад хоригдох хугацаанд нь бичиг үсэг сургана
Ялтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн прокурорын газраас санаачлан тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа бичиг үсэг мэдэхгүй 5 ялтанг бичиг үсэгтэй болгох зорилгоор аймгийн Боловсролын газартай хамтран ажиллах санал хүргүүлсний дүнд Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нараар дээрх нэр бүхий ялтануудад тодорхой хөтөлбөрийн дагуу хичээл заалгаж байх ба ялтанууд ял эдлэх явцдаа …
-
7 May
“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдаан нь хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжиж, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилготой юм. Уралдаанд 6-16 насны хүүхэд багачууд оролцох боломжтой. Ингэхдээ өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг, …
-
7 May
Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн энэ сарын 19-нд болно
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн зохион байгуулах тухай” А/393 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөнийг энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл