Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 29 April

    Севол онгоцны ахмадад бүх насаар нь хорих ял ногдууллаа

    Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоцны ахмадыг ослын хэрэгт буруутган, олон хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр өмнө төлөвлөж байсны дагуу бүх насаар нь шоронд хорих ял ногдуулсан тухай албаны эх сурвалж мэдэгджээ. 2014 оны дөрөвдүгээр сард далайд живсэн тус усан онгоцыг осолдох үед Ли Жүн-Сок хөлгийн залуурыг атгаж байсан аж. Ослын улмаас 300 гаруй хүн амь насаа алдсаны ихэнх нь сургуулийн …

  • 29 April

    Үндэсний үйлдвэрлэгчид хандив, тусламжаа ирүүлсээр байна

    Зүүн аймгуудад гарсан түймрийн эрсдэлийг буурууулахад зориулж ХХААЯ-наас харъяа газрууд, төсөл, хөтөлбөрийн газрууд, салбарын үйлдвэрүүдэд тусламжийн уриалга гарган эхний ээлжинд бэлнээр 23.4 сая төгрөг, 17.8 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.3 сая төгрөгийн 13 тн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 18.0 сая төгрөгийн газар тариалангийн зориулалттай техник цугларсныг ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн …

  • 29 April

    Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид зөвлөлдөж байна

    Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид нь хамт олны сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч судалдаг, зөвлөдөг, тусладаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой …

  • 29 April

    Дорнод аймагт Хүний боом гарсан нь батлагдлаа

    Цагаан-Овоо сумын харъяат 29 настай эрэгтэй хүний боомоор өвчилсөн байж болзошгүй талаар бид мэдээлж байсан. Тэгвэл ЗӨСҮТ-д илгээсэн сорьцын шинжилгээгээр боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан байна. Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг байна. Боом өвчнөөр …

  • 29 April

    УИХ-ын гишүүд эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг Засгийн газарт шилжүүллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Д.Батцогт нарын найман гишүүн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газарт шилжүүлж буйгаа мэдэгдэн, өнөөдөр /2015.04.29/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа. Энэ хууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын …

  • 29 April

    Төрийн 167 үйлчилгээг ТҮЦ машин болон www.ezasag.mn хаягаар авдаг болно

    Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранбат нар оролцлоо. Ар, өврийн хаалга, авлига, хүнд сурталгүйгээр ажлаа явуулдаг, дотоод ажил, хурал гэх мэт элдэв шалтаг тоочилгүйгээр төрийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломж олгодог 108 ТҮЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. ТҮЦ машинаас төрийн 20 гаруй үйлчилгээг авах …

  • 29 April

    Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалтыг Гадаад хэргийн яамнаас зохион байгууллаа. Хүлээн авалтад Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ахлах дипломатууд болон Монгол, Францын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид урилгаар оролцов. Гадаад …

  • 29 April

    Канадын Ерөнхий сайдын туслах асны үйлдсэн хээл хахууль, залилангийн хэргийг шүүж байна

    Ерөнхий сайд Стивен Харперын туслах асан Майк Даффигийн хээл хахууль, залилангийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Телевизийн нэвтрүүлэгч байсан Майк Даффийг Эрүүгийн хуулийн 31 зүйлээр буруутгаж байна. 2013 онд Ерөнхий сайд Стивен Харперийн ажлын албаны дарга асан Нигель Райтад 72000 ам.долларын чек өгсөн талаараа өөрийн амьжиргааны зардлын тайландаа тусгаагүй нь нэлээд сонирхол татах хэргүүдийн нэг юм. Өнгөрсөн онд энэ …

  • 29 April

    Авлигын хэргээр хотын дарга “Бульдозер Жи” 15 жилийн хорих ял авлаа

    БНХАУ. Ши Зиньпиний тэргүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд авлигын хэрэгт холбогдсон хамгийн сүүлийн өндөр түвшний албан тушаалтнаар Нанжин хотын дарга асан Жи Жианьэ тодроод байна. Түүнийг авлигын хэрэгт буруутай болохыг тогтоож, шүүхээс 15 жилийн хорих ял оногдуулав. Янтай хот дахь Ардын давж заалдах шатны шүүх Жи Жианийг 1999-2012 оны хооронд хээл хахуульд 2.37 сая ам. доллар авсан хэрэгт …

  • 29 April

    Улаанбурхнаар өвдсөн 389 хүн эмчлүүлж байна

    Улаанбурхан өвчний дэгдэлт гарч эхэлснээс хойш улсын хэмжээнд халууралт тууралттай хам шинжийн 2495 тохиолдол бүртгэгдсэнээс 341 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Мөн улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой халдвартын клиникийн долоон тасагт улаанбурхантай өвчтөнийг авч, амбулаторийн тасгийн эмч нарыг тасгуудад нэмэлтээр ажиллуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус төвд 684 өвчтөн, 203 сахиур байгаагаас 389 нь улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс …

  • 29 April

    Хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдсон байжээ

    Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б-д холбогдох хяналт шалгалтын ажлыг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, …

  • 29 April

    Дели хотын авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага иржээ

    Энэтхэг. Дели хотын захиргаанаас өнгөрсөн ням гарагт ажиллагаанд оруулсан авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага хүлээн авсан байна. Дели хотын захиргаанаас мэдээлж байгаагаар бүх дуудлага хуурамч болон жинхэнэ эсэхэд үнэлгээ хийн ангилж төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой гомдлуудыг авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудад шилжүүлжээ. “Дуудлагын багагүй хувь нь Дели хотын цагдаа болон боловсролын байгууллага, тээврийн үйлчилгээний байгууллагатай …

  • 29 April

    Дуучин Л.Насанбуян СТА цолоор энгэрээ мялаалаа

    Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян “Хонгор” нутгаар овоглох алдартнууд нэг билээ. Нутаг усныхаа нэрийг, ижий аавынхаа алдрыг, багш нарынхаа хүндлэлийг улам л бадамлуулан, дүрэлзүүлж, ямархан уран бүтээлч болохоо харуулах нь түүний туйлын зорилго. Бага байхын л урлагт элэгтэй байж, тайзнаа байх хүн гэдгээ мэдэрсэн түүнд урлагаас хөндийрөх эрх огт үгүй. Тэгвэл тэрээр саяхан “Хонгор нутгийн дуулал” тоглолтын үер “Соёлын тэргүүний …

  • 29 April

    Эверестэд газар хөдлөлтийн улмаас болсон цасан нуранги /видео/

    Непальд өнгөрөгч бямба гаригт 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж арваад мянган хүн амь эрсдээд байгаа билээ. Мөн Непальд байрлах Эверестийн оргилд гарахаар явж байсан уулчид ч газар хөдлөлтийн улмаас үүссэн цасан нурангид дарагдан есөн зуу гаруй уулчид амь алдаад байгаа. Энэхүү ослын газар байсан уулчны хийсэн бичлэгийг хүргэе.

  • 29 April

    Улаанбаатар, Улаан-Үд хот хамтран соёлын арга хэмжээ, бизнес форум зохион байгуулна

    ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны …