Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 27 April

    76,000$-ын шагналын сантай тэмцээнд Монголоос 5 тамирчин өрсөлдөнө

    АНУ-ын Сан Диего хотод ирэх сарын 2, 3-ны өдөр 76,000$-ын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдах “Extreme Memory Tournament” ой тогтоолтын тэмцээн болох юм. Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 5 тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хамт өнөөдөр АНУ-ыг зорьж байна. Багийн бүрэлдэхүүнд: 1) Х.Хатанбаатар (ОУ-ын шүүгч) 2) Б.Баасандорж (Дасгалжуулагч) 3) Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах (Дэлхийн аваргын …

  • 27 April

    “Google”-ийн гүйцэтгэх захирал Дан Фрединбург захирал ууланд амиа алджээ

    Өнгөрсөн 25-ны өдөр Балбад хүчтэй газар хөдлөлт болж, 2500 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм. Газар хөдлөлтийн үеэр үүссэн цасан нурангийн улмаас Эверестэд авиралт хийж байсан 17 уулчин амиа алдсан байна. Амиа алдсан уулчдын дунд “Google” компанийн гүйцэтгэх захиралуудын нэг 33 настай Дан Фрединбург байсныг эх сурвалжууд баталжээ. Тэрээр “Google Map”-д  зориулсан зураг авахаар явж байгаад ийнхүү амь эрсэдсэн …

  • 27 April

    Нийслэлд санаатайгаар нэг хүнийг хөнөөжээ

    2015 оны 04-р сарын 26-с 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1238 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 2 хүн, хүчиндэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 3,хулгайлах гэмт хэрэг 9, бусдын биед …

  • 27 April

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.04.27/ Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэх чухал хуулийн төслүүдийг өргөн барьж шаардлагатай арга хэмжээг авна хэмээн шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Энэ нь эх орноо гадаадынханд үнэгүй худалдана, ард иргэдээсээ асуулгүйгээр дуртай шийдвэрээ гаргана гэсэн үг биш гэв. Түүнчлэн Тавантолгойн ордыг социализмийн үед …

  • 27 April

    Шадар сайд тушаал гаргажээ

    БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг 2015 оны 4-сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож буйтай холбогдуулан тус боомтын бүсэд монгол, хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргасан байна. Шадар сайдын тушаалд Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал …

  • 27 April

    “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” олны хүртээл боллоо

    Хууль зүйн шинжлэх ухаанд нэгэн даацтай бүтээл олны хүртээл болсон нь “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл юм. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлагаар УИХ-ын Тамгын газар, Монголын залуучуудын холбоо, Монголын хуульчдын холбооноос “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулсан. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтийг хангах, улам боловсронгуй болгох, өнгөрснөө эргэн харж …

  • 27 April

    Гуантанамо шоронд хоригдож байсан иргэд суулт зарлажээ

    2014 оны 12 дугаар сараас хойш Уругвайд оршин сууж байгаа Гуантанамогийн хоригдол байсан зургаан хүний гурав нь тус улсын нийслэл Монтевидео хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны дэргэд өчигдөр эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж суулт хийсэн байна. Өгсөн амлалтаа биелүүлээгүй учир тэд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан тухай “USA Today”агентлаг  мэдээлж байна. Куба дахь Америкийн Гуантанамо шоронгийн хоригдлуудыг Уругвайд  шилжүүлэх талаар …

  • 27 April

    Буриадын клиник эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй удирдах ажилтнууд Буриад улсын Н.А. Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн туршлагатай танилцлаа. Тус эмнэлэг нь 91 жилийн хөгжилтэй, Буриад улсын тэргүүлэгч эмнэлэг бөгөөд өвчтөн бүрт чиглэсэн, иж бүрэн оношлогоо, чанартай, аюулгүй эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хэвтүүлэн эмчилэх 27 тасаг нэгж, 899 ортой, дотоод шүүрэл, цус судлал, сонсгол судлал, хэл ярианы эмгэг …

  • 27 April

    Непалийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 3,218 боллоо

    Одоогийн байдлаар 2,789 орчим хүний аминд хүрээд байгаа Непалийн газар хөдлөлтийн улмаас хотууд үй олон майхан босгож, байшин барилгад дарагдахаас сэргийлж байна. Нийслэл Катманду хотод мөн маш олон тооны оршин суугчид орон гэргүй болжээ. Харин зарим оршин суугчдын хувьд өнгөрөгч Ням гаригт болсон аймшигт газар хөдлөлтийн дараах цочролоосоо гарч чадаагүй байгаа учир орон гэртээ буцаж очихоос айж байгаа аж. Непалийн …

  • 27 April

    Эль Сальвадор дахь алуурчин дээрэмчдийн хувийн хорих

    Эль Сальвадорын эрх баригчид өөр хоорондоо зөрчилтэй хамгийн хэрцгий хоёр бүлгүүдийг нэг шоронд хорих шийдвэр гаргажээ. Энэ шинэ шорон руу 1177 алуурчин, дээрэмчин тээвэрлэн илгээхээр болжээ. Шинэ шоронгийн аюулгүй байдлын арга хэмжээ нэмэгдэж, ялтан алдахгүй байх тал дээр анхаарч гадаад ертөнцтэй харилцаа холбоотой ажиллахаар болжээ. Өмнө нь шоронд дээрэмчидийн бүлэглэлийн удирдагч удирддаг байсан ба хорих ангид хориглосон зүйлсийг ашигладаг байжээ. …

  • 27 April

    Фэйсбүүк мэдээ/ Түймэр/

    Нүхтийн аманд ажилаар очоод байж байтал 2015-04-25 18:00 цагийн орчимд нүхтийн амандах ууланд түймэр асан уулын араас битүү хар цагаан утаа татан ороод ирэх тэр… Айх, гайхах зэрэгцэн Байгаль дэлхийгээ нүдэндээрээ шатахыг харж тэсэлгүй хийж байсан ажлаа орхин тухайн айлд байсан ганц хүрзийг аван 3 лаа уул өөд өгслөө… Ээ бурхан минь тэр түймэр гээч чинь яасан ч айхтар байдаг …

  • 27 April

    Мөнгөгүй бас танилгүй бол үхэхэд ойрхон эмнэлгийн үйлчилгээ

    Монгол Улсын Эрүүл мэндийн салбар хэрхэн доройтсоныг ганцхан эмнэлгийн жишээгээр авч үзье. Хүн амын дунд чимээгүй тахал болсон хавдрын өвчлөл манай улсын нас баралтын хоёрдугаар шалтгаан болтлоо “өсөн дэвжжээ”. Улсын ганц эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төвд яг өнөөдөр нөхцөл байдал, эмнэлгийн үйлчилгээ ямар байгаа талаар сурвалжиллаа. Иргэд нэгдүгээр шатлалын эмнэлгээсээ 13А маягттай ирдэг ч очер дугаар хүлээж цаг алдах …

  • 27 April

    Газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлжийн бүртгэл 05 дугаар сарын 01-нээс эхэлнэ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …

  • 27 April

    Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлвэрийн газруудын бүтэц, орон тоог баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Бүтэц, орон тоо батлах тухай” А/323 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн  энэ оны  27 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу “Асгат” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 23, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 24, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 24,  “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 20 байхаар тус тус баталлаа. Энэхүү захирамж гарсантай  холбогдуулан …

  • 27 April

    Нийслэлийн хэмжээнд автомашины албан татвар, төлбөр хураамж хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд ажиллаж байна

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …