Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 24 April

    Нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээг адил тэгш болгох эрхзүйн зохицуулалт хийнэ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.24.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 9 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачлагын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын гэгээлэг ирээдүй, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор …

  • 24 April

    Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

    “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2015.04.24/ Нээлттэй нийгэм форумын танхимд боллоо. Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас өргөн барьсан уг төслийг боловсруулах хүрээнд хийж буй энэ удаагийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо, Нээлттэй …

  • 24 April

    “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Үүний дараагаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр мөн “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц …

  • 24 April

    Увс аймгийн улсын цэцэрлэг солонгос багш нарыг урьжээ

    Улаангомд үйл ажиллагаа явуулдаг Улсын цэцэрлэгүүд Монгол хэлээ ч гүйцэт сураагүй балчир үрсэд маань Солонгос багш нарыг бүр багаар нь урьж авч ирж хичээл заалгах хүсэлтийг Койка хэмээх байгууллага руу явуулсан байх юм. Монгол багш нарын ур чадвар, заах арга барил хоцрогдсон уу? эс бөгөөс бүр дээрээс яамнаас Солонгосжуулах бодлого яваад байна уу? Ороод уншаарай. Албан бичгүүд нь нэг загвараар, …

  • 24 April

    Хан Ресурс компанийн захирал Монголд амиа алдлаа

    Ураны олборлолт явуулдаг “Хан Ресурс” компанийн захирал Жим Доак Монголд нас барсан тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдаад байна. Тэдний мэдээлж байгаагаар Жим Доакын цогцсыг өнгөрсөн пүрэв гарагийн өглөө зочид буудлын өрөөнөөс олжээ. Мөн Канадын Засгийн газар тус улсын иргэн Монголд нас барсан гэдгийг батлаад байгаа аж. Харин Хан Ресурс компаниас албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа бөгөөд түүний үхлийн шалтгаан ч …

  • 24 April

    Хятадууд зэвсгийн наймаагаар дэлхийд 3-т орж ирлээ

    Дэлхийн асуудлыг судлах олон улсын байгууллагын Стокольм хотод байрлах судалгааны төв /SIPRI/цэрэг, байлдааны зэр зэвсэг нийлүүлэх хэмжээгээрээр Хятад улс АНУ болон ОХУ-ын ард дөхөж ирсэн тухай мэдээлж байна. Энэ удаагийн судалгаанд зэвсэг зарж борлуулдаг улс орнуудын бусдад нийлүүлж буй зэвсгийн хувь хэмжээг хамруулж тооцсон гэдгээ тэд тэмдэглэсэн байна.  Дэлхийд зарагдаж буй нийт зэвсгийн 5% нь БНХАУ-д ногдож байна. Тэдний зарж …

  • 24 April

    “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийлээ

    Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлээс  шалгалт хийлээ. НИТХ-ын  Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа,  НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн байцаагчид  Нийслэлийн ерөнхий  боловсролын нэгдүгээр сургууль болон 79 дүгээр сургуулийн үдийн цайны хэрэгжилтийг шалгасан байна.  Шалгалтаар нэгдүгээр сургуулийн  цайны газарт хэт чихэрлэг амттан, хийжүүлсэн энергийн ундаа худалдаалж …

  • 24 April

    ДЦС-4-ийг дахин 150 МВт-аар өргөтгөх боломжтой гэв

    Эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд ОХУ-ын эрчим хүчний “Биотек” компанийн тухай танилцууллаа. Тус компани нь дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн системийг боловсруулж, бүх төрлийн түлш хэрэглэн алслагдсан бүсүүдэд найдвартай, хямд эрчим хүч ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд зөв …

  • 24 April

    Парад алхах бүрэлдэхүүн ОХУ-ыг зорилоо

    ОХУ-ын Москва хотын Улаанталбайд парад алхах бүрэлдэхүүн өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот  хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авна. ОХУ нь жил бүрийн тавдугаар сарын 9-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж  ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын …

  • 24 April

    ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Монголчуудын  соёлын өв гар бичмэл, архивын баримтын цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрдэмтэн, судлаачид юм. Уулзалтад ОХУ-ын Санкт-Петербург хот дахь ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Төв Ази, Монголын салбарын эрхлэгч, доктор, профессор …

  • 24 April

    Монгол Улсын Ерөнхийлөгч зүүн гурван аймагт ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар өнөө өглөө мордлоо. Тэрээр энэ долоо хоногийг дуустал зүүн гурван аймагт ажиллах юм. Сүүлийн өдрүүдэд эдгээр аймагт гал түймэр гарч, нөхцөл байдал хүнд байгаа тул Төрийн тэргүүн газар дээр нь очиж байдалтай танилцан орон нутгийн удирдлагатай уулзах юм.

  • 24 April

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын санд зочиллоо

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2015.04.23/ Баянзүрх дүүрэгт байрлах “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын санд зочиллоо. Энэхүү номын санг зураач М.Ганбат өөрийн гэргий С.Батцэцэгийн хамт 2012 онд үүсгэн байгуулжээ. Одоогоор номын санд Баянзүрх дүүргийн 5,15,22-р хорооны, Гацуурт болон Шархадны сургууль завсардсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөөнөөс шилжин ирсэн нийт 1-12 ангийн 200 гаруй сурагч …

  • 24 April

    Оросууд ялалтын баярт ингэж бэлдэж байна

    Оросын цэргүүд ялалтын баярын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэл ид дундаа яавгдаж байна. Жил бүр энэ баярыг сүр жавхалантайгаар тэмдэглэж ирсэн. Энэ жилийн ялалтын баяраар ОХУ-ын зэвсэгт хүчиний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж зэвсэг техникийг танилцуулахаар бэлдээд байна. 5-р сарын нэгэнд болдог Ялалтын баяр нь Москва пахь хамгийн хамгийн том, хамгийн хүчирхэг баяруудын нэг болдог билээ. Ингээд тэдний …

  • 24 April

    Нийслэлийн хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/338 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийн дагуу 2015 оны мод тарих  өдрийг  Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын санаачилгаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Энэ хүрээнд “Нэг …

  • 24 April

    Лондонгийн банкнаас 300 сая доллар дээрэмджээ

    Саяхан болж өнгөрсөн улаан өндөгний баяраар Английн ихэнх дэлгүүр 4 хоног амарсан. Энэ үеэр үнэт эдлэлийн  хадгаламжийн компани болох Hatton Garden-г дээрэмдсэн байна. Дээрэмчид нийт 300 сая доллартай тэнцэх үнэт эдлэл хулгайлжээ. 50 сантиметрийн өргөнтэй ханыг өрөдмөж 45см-ийн өргөнтэй 25см-ийн өндөртэй нүхийг тусгай өрөмдлөгийн машинаар гарган компани руу орсон аж. Дээрэмчид амралтын өдрүүдийг ашиглан хэд хоног дээрэмийн ажлыг гүйцэтгэсэн бололтой. …