Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 24 April

    Ахмад уурхайчид мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрыг шаардлаа

    Налайхын их уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчин /МШӨ/-ний улмаас групп тогтоолгосон хүн 2001 онд 726 байсан бол одоогийн байдлаар 550 гаруй байгаа аж. Эдгээр хүмүүс газрын гүнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 15-25 жил ажиллаад МШӨ-ний улмаас групптэй болсон ч өндөр насны тэтгэврийг 45 хувиар тогтоодог нь хууль бус байна гэдгийг холбогдох газар нь мэдэгдэж хөөцөлдсөн ч үр дүнгүй өнөөдрийг …

  • 24 April

    Улаанбурхнаар өвдсөн 14 хүн эрчимт эмчилгээнд байна

    Улаанбурхан өвчнөөр өвдсөн нийт 307 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Шинээр 62 хүн хэвтсэн бөгөөд 26 хүн эмчлүүлэн эмнэлгээс гарчээ. Харин 72 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 14 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 307 хүн …

  • 24 April

    Иргэд, аж ахуйн нэгжүүд дур мэдэн гүний худаг гаргахгүй байхыг анхааруулж байна

    Сүүлийн жилүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газартаа гүний худаг гаргаж, төр болон хувийн хэвшлийн хөрөнгөнд хохирол учруулах зөрчил гарсаар байна. энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Мөнхболд дур мэдэн хашаандаа гүний худаг гаргахаар өрөмдлөг хийснээс ф800 мм-ийн ус дамжуулах шугамыг гэмтээсэн. Ингэснээр нийслэлийн зүүн талын хэрэглэгчдийг усан хангамжийг тасрах нөхцөл үүссэн юм. Энэхүү гэмтлийг Баянзүрх дүүргийн …

  • 24 April

    Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг толилуулна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудаар тусгай үзэсгэлэн гаргах гэж байна. Сарьдагийн хийдэд хийсэн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй үзмэрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 …

  • 24 April

    Соёлын төв өргөөнөө “дэлхийг аврах” багийнхан тэсрэлт хийж байна

    Соёлын төв өргөөнөө “дэлхийг аврах” багийнхан цуглажээ. Тус багт Арго  багш, Сарандаваа,судлаач Бат-Отгон, Чингэс хааны  академийн тэргүүн Нямдаваа, Орифлеймийн Оюунгэрэл, хотын мээр Бат-Үүл, МУГЖ Жавхлан нар багтсан байна. Олноос онцгой өөр өөрийн гэсэн содон  имижтэй эрхмүүд энэ удаад тайзны бүтээлд дүрээ мөнхөллөө. Онцгойлон энд дурдахад, “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” хошин шоу тоглолтод дээрх эрхэмүүд өөрсдийн биеэр оролцоогүй юм. Мөрөөдлийн театрынхан  нөхөрсөг …

  • 24 April

    “Банш” Батаа мисс Т.Туяамааг “таалжээ”

    Монголын загварын ертөнцийг  өөрийн гэсэн өнгө төрхөөрөө чимж, өнгөлж яваа сайхан бүсгүйчүүдийн нэг нь Мисс Т.Туяамаа. Түүнийг “банш” Батаа таалсан гэнэ шүү Тодруулбал, “Хар сувдны нууц” инээдмийн дэлгэцийн бүтээлд хатны дүрийг мөнхөлжээ. Харин хааны дүрд “банш” Батаа тоглосон бөгөөд өөртөө энэ дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүй олж ирэхийг түшмүүддээ тушаадаг аж. Ийнхүү хааны тушаалыг биелүүлж хатныг тодруулдаг гэнэ. Орчин үеийн инээдмийн кинонд …

  • 24 April

    “Иргэний мэдэх эрх” уулзалт зөвлөлгөөнд Ерөнхий сайд оролцлоо

    “Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо”-ноос зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн 100 сэтгүүлчийн уулзалт Төрийн ордны Иргэний танхимд боллоо. 21 аймгийн радио, телевиз, сонины сэтгүүлч, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнууд оролцсон энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Орон нутгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх …

  • 24 April

    Монгол хэл бичгийн шалгалтыг дахин нэг удаа авна

    Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газрын аравдугаар тогтоолыг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалтанд үнэ төлбөргүй бүртгэж, шалгалт авч байхаар болсон. Энэхүү шалгалтанд 400 оноо авсан тохиолдолд тухайн сурагч ЭЕШ-ыг өгөх эрхтэй болох юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр дахин нэг удаа авхаар болжээ. Энэ шалгалтыг дахин болсон учир нь өмнө нь ямар …

  • 24 April

    “Өглөөний хүн” клуб зургаан нас хүрлээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Өглөөний хүн клуб нь 2009  онд анх МУИС-ийн дотуур байранд эртэч оюутан залуусын санаачилгаар байгуулагдаж байжээ.Тэгвэл энэ өдөр тус клубын зургаан жилийн ойн баяр тохиож, салбар клубын идэвхитэн дэмжигч гишүүд өглөөний 06:00 цагт чуулж ойн баяраа тэмдэглэлээ. Ойн хүрээнд “Өглөөний хүн” клуб үйл ажиллагаагаа явуулж буй оюутны дотуур байрны ойролцоох гудамж талбайд мод тарихаар бэлтгэж байгаа …

  • 24 April

    Тусгай сургалттай сургуулиуд оношилгоо, элсэлтээ авч эхэллээ

    Манай улсад 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг.  Энэ нь бага тоо биш юм. Тэдгээр хүүхдүүдийн хувьд сурч боловсроно гэдэг энгийн хүүхдүүдтэй адил хичээгээд болчихдог зүйл биш. Асаргаа, эмчилгээ, анхаарал халамж илүү шаарддаг. Тиймээс тэднийг сурч боловсроход шаардлагатай нөхцөл бүрдсэн сургуульд сургах нь зүйтэй юм. Манай улсын хэмжээнд нийт 6 тусгай сургалттай сургууль байдаг. Үүнийг дурьдвал: Хэл яриа болон …

  • 24 April

    Пакистаны 10 мянган цэрэг хятад ажилчдыг хамгаална

    Пакистаны арми хятад ажилчдыг хамгаалахын тулд тусгай хүчин байгуулах болсноо зарлалаа. Бээжингийн дэглэм Пакистанд эдийн засаг, хөгжлийн шинэ төслүүд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд их хэмжээний ажиллах хүч нийлүүлэхээр болсон юм. Хятадын лидер Си Зиньпин Исламабадад албаны айлчлал хийж Пакистаны Ерөнхийлөгч Мамнун Хуссейнтэй уулзсаны дараа ийм тохиролцоонд хүрлээ хэмээн Пакистаны “Dawn” сонин мэдээлэв. Хятад, Пакистаны удирдагчид эдийн засгийн томоохон төслүүдэд гарын үсэг …

  • 24 April

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

    Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 2008 онд батлагдаж энэ чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах …

  • 24 April

    УИХ-ын дарга З.Энхболд генералуудыг хүндэтгэн баяр хүргэлээ

    Монгол  Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генерал цол олгож эхэлсэн ойгоор төр засаг генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.24/ генералуудыг хүндэтгэн, баяр хүргэв. УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монголын үе үеийн алтан мөрдөстнүүд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл  цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ ямагт хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор …

  • 24 April

    “Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдрөөс эхэлж явагдана

    Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгууллагддаг билээ. Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан уг шоу нэвтрүүлэг “Asia’s Got Talent” буюу “Авъяаслаг азичууд” нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 гаруй оронд цацагдаж эхэлсэн юм. Азийн улс орнуудаас мянга мянган авъяастан …

  • 24 April

    Монгол Улсын Генералуудад хандаж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

    Монгол Улсын генералуудаа! Жил бүрийн дөрөвдүгээр сард Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний ойг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хөвгүүндээ генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүнд офицерын цол олгож …