Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 6 May

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    10:00 цагт Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяа Соёлын өвийн төвийн 204 тоотод Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийн судалгаа, бүртгэл мэдээллийн санг баяжуулах, олон нийтэд таниулан сурталчилах, судалгаан дээр суурилсан олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх чиглэлээр дараах байгууллагуудтай Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Уламжлалын академи, Олон улсын Монголсудлалын холбоо, МУИС-ийн Шинжлэх …

  • 5 May

    Бусдын ам руу архи “цутгадаг” төрийн албан хаагч байж болох уу

    Төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, ёс зүйн  доголдолын тухай их ярих болсон. Үүнийг батлах мэт нэгэн баримтат фото мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явах болжээ. Олон таван үггүйгээр  энэхүү баримтыг хүргэе. Салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь энэ асуудалд анхаарлаа хандуулна  биз ээ. Ugluu.mn  

  • 5 May

    Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлтийн ажил байдалтай танилцав

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү болон дэд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2015.05.05/ Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлт хийгдэж байгаа бүсэд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй барилгын ажлын явц байдалтай танилцав. Энэ орчимд …

  • 5 May

    Онлайн эрх чөлөө эвслийн сайд нарын 5 дугаар бага хурлыг хааж УИХ-ын дарга үг хэллээ

    Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Монгол Улс улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн түүхэн үйл явцын эхлэл анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн  25 жилийн ойн босгон дээр  монгол оронд  “Онлайн эрх чөлөө“ эвслийн сайд нарын 5 дугаар бага хурал зохион байгуулагдаж байгаад баяртай байна. “Онлайн эрх чөлөө“ эвслийн сайд нарын 5 дугаар бага хуралд оролцогчид  …

  • 5 May

    05 сарын 04-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 05-р сарын 04-ны өдөр 255 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 75 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 180 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 5 May

    Тавантолгойн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбар хийв

    Энэ хаврын гол сэдэв өнөөх л “Таван толгой” хэвээр байна. Өнгөрсөн 7 хоногт “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, …

  • 5 May

    Интерпол үхэлд хүргэх тураах эмийг шалгахыг анхаарууллаа

    Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх “Интерпол” агентлаг дэлхийн олон оронд хандан мэдэгдэл хийлээ. Тус байгууллага 190 орны цагдаагийн газруудад тураах эмийн худалдааг шалгах сануулга өгчээ. Их Британид зургаан хүн интернэтээр тураах эм захиалан хэрэглэсний улмаас амиа алдсаны дараа энэхүү анхааруулгыг гаргасан байна. Интерполын албаныхан худалдаачид хууль бус эмээ интернэтээр халхлан борлуулж байна гэжээ. Тэрхүү хууль бус эмийн найрлагад хортой химийн бодис орсон …

  • 5 May

    Охид бүсгүйчүүдийн олонх нь хөл хүнд болжээ

    НҮБ-аас гаргасан тайланд Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэлээс чөлөөлөгдсөн 700 гаруй охид бүсгүйн олонх нь хэт даврагчдын хүчирхийлэлд автан хөл хүнд болсон гэжээ. Нигерийн арми хэт даврагчдад боолчлогдон хүчээр гэрлүүлж байсан олон зуун охид бүсгүйг өнгөрсөн долоо хоногуудад чөлөөлсөн юм. Тэдгээр бүсгүйн ихэнх нь олон янзын өвчтэй болсноос гадна заримд нь ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн гэж Лагос хотод хийсэн …

  • 5 May

    “Алс газар сурахаар одогсод”

    Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Гэтэл эл харилцаанаас даруй хагас зуун жилийн өмнө хоёр орны  хооронд ардын дипломат харилцааны эхлэлийг тавьсан анхдагчид нь 1926-1930 онд Франц улсад суралцсан дөрвөн хөвгүүн байсан билээ. Тэд хожмоо шинэ цагийн Монголын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхлөсөн түүхтэй. Франц …

  • 5 May

    Цаг барих соёл мэддэггүй “мангас” Жагаа

    Хоёрхон хоногийн өмнө буюу 05 сарын 03-ны өдөр “дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиосон. Гэтэл эл өдрийнх нь орой олон нийтийн тодотголтой ганц телевизээр эфирийн цаг эвдэж Тавантолгойн нэвтрүүлэг гарсан гэдгийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь өөрөө мэдэгдсэн. Тэгвэл нэвтрүүлэгт оролцох цагаа баримталсангүй гэж хэлснийхээ төлөө сэтгүүлч алгадуулаад, элдвээр хэлүүлсэн энгийн жишээ энэ. Олон нийтийн цахим сүлжээгээр Ийгл телевизийн студид өрнөсөн бичлэг …

  • 5 May

    Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

    Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос төрийн өндөр 23 албан тушаалтантай холбоотой хэргийг тусгай шүүхэд шилжүүлэв. 520 хуудас бүхий яллах дүгнэлтэд Ойн аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Шарад Чандра Пудел, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Ранжан Кришна Арьяал нарыг албан тушаалын хэрэгт буруутгаж байгаагаас гадна Балба Улсын аялал жуулчлалын зөвлөлөөс гүйцэтгэх захирал Субаш Нироулаг 700 сая рупий шамшигдуулсан …

  • 5 May

    Австралийн их, дээд сургуулиудын гадаад оюутны салбарт авлига ихээхэн түгээмэл байна

    Австралийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, үүн дотор Сидней Их сургууль, Австралийн Үндэсний их сургуулийн гадаад оюутны асуудлыг хариуцдаг байгууллагууд авлигад автаж оюутны элсэлтийг хангахын тулд дүнг өөрчилдөг байжээ. Австралийн дээд боловсролын салбар дахь булхай, багш нарыг хахуульдах, дүн засварлах зэрэг нь олон улсын дээд боловсролын зах зээл дээрх тус улсын гадаад оюутны зах зээлийн нэр хүндийг унагахад хүргэж байна. Сэтгүүлчдийн …

  • 5 May

    Эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгаснаас 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн …

  • 5 May

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.05/

    2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 3392 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.  ХӨСҮТ-д нийт 413 хүн хэвтэн эмчлэгдэж, …

  • 5 May

    Эхийн анхны тэврэлт, эрүүл амьдралын эхлэл болно

    Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн олон улсын эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид: Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулан сурталчлах арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сү Нуюнт-У, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч …