Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар болон Хүний эрхийн үндэсний комиссын зарим гишүүд өнөөдөр /2015.04.21/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцав. 461 дүгээр хорих ангид өнөөдрийн байдлаар 788 хүн хоригдож байна. Үүний 60 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа …
Мэдээ мэдээлэл
April, 2015
-
22 April
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив
УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн дийлэнх нь дэмжсэн саналаа илэрхийлсэн …
-
22 April
Инженер хангамжийн байгууллагууд төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдлийн талаар хэлэлцлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь шийдэхийг зорьж байгаа юм. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, олон …
-
22 April
Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлсэн ажлыг батламжиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шинээр санаачлан, хэрэгжүүлсэн ажлыг батламжлах тухай” А/326 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх үндсэн зорилгын хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газар нь батлагдсан байршлуудад нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах …
-
22 April
“Эрүүл мэнд – урт наслалт” үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд МҮЭСТОрдонд болно
МҮЭ-ийн Соёлын төв ордон, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай хамтран иргэдэд эрүүл мэндийн мэдээлэлийн цогц төвлөрсөн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор “ЭРҮҮЛ МЭНД – УРТ НАСЛАЛТ” үзэсгэлэнг 2015-оны 4-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд МҮЭ-ийн Соёлын Төв Ордон үзэсгэлэнгийн танхимдаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн өдрүүдэд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, компани, хувь хүмүүс дараахь чиглэлээр оролцоно. Үүнд НЭМГазар, Дүүргүүдийн Эрүүл …
-
22 April
Өнөөдөр болох үйл явдал
08:50 цагт “Ослын нийгмийн даатгалын тогтолцоо хөгжил: Монгол ба Герман улсын туршлага” сэдэвт форум “Корпорэйт” зочид буудлын “Конвеншин центр” /МҮХАҮТ-ын хажуугийн/-т болно. Утас: 99070054 09:00 цагт “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивийн баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын гуравдугаар давхарын хурлын танхимд үргэлжилнэ. Утас: 11-455028, 458305 99881895 09:00 цагт “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-ҮЭ-ийн …
-
21 April
Манай энхийг сахиулагчид дүрвэгсдийн амь насыг аварчээ
2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Өмнөд Суданы Ийда дах дүрвэгсдийн хуаранд гал гарч 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгдлээ. Тус сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дэслэгч Н.Амарбаясгалан захирагчтай 3мбр-ын 1мбс-ны бүрэлдэхүүн галын голомтод цаг алдалгүй очин аюулыг шуурхай үнэлж, хамгаалалтын бүрэлдэхүүнийг салааны захирагчийн шийдвэрээр 2 бүлэгт хуваарилан галыг нутгийн ард иргэдтэй хамтран …
-
21 April
Түймэрт өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгасаар байна
Өнөөдөр МАХН-н дэргэдэх Ардчилал, Шудрага Ёс, Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос (АШЁМЭХ) түмэр гарсан зүүн гурван аймгийн иргэдэд зориулан тусламжийн гараа сунгаж байгаагаа мэдэгдлээ. Тус холбоодууд Өмнөд АФрикт үйлдвэхлэсэн эмнэлэгийн хэрэгсэл, тосон түрхлэг, цацлага, галаас аврах хөнжил, хучлага, наалт боолт зэрэг 99 төрлийн 10 гаруй сая төгрөгний үнэ бүхий түлэгдэлтийн анхан шатны тусламжийг хандивлаж байгаа юм байна. Эдгээр эмнэлэгийн хэрэгсэлүүд нь дайны …
-
21 April
3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв
Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн …
-
21 April
Их хотын залуусын корсет шоу болно
>>>WELCOME TO THE “BLACK MOON” event _____________________________________________ Урин дулаан орж хамгийн тачаангуй, эрч хүчтэй залуучуудын хүсэн хүлээдэг “Corset&Stocking”партиг BLACK MOON Event маань зохион байгуулахад бэлэн болоод байна. Энэхүү үдэш та бүхнийг санаанд оромгүй хөгжөөнт тэмцээн “Fantasy Sex shop”-н олон олон гайхалтай сюрпризүүд хүлээж байгаа бөгөөд галзуу секси бүжигчин охидтой нэгэн үдшийг 5 сарын 9-нд “MRQ.27”-д бут авж өнгөрөөцгөөе. _____________________________________________ …
-
21 April
Байгалийн гамшгийн эсрэг хилчид тэмцсээр байна
Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар отрядын Авдархараат, Цагааннуур, Харнуур, Зоргоны заставуудаас дөрвөн автомашинтай 47 хүн түймэр унтраах арга хэмжээг авч ажиллаж байна. Түймрийн тархац хойд талаараа унтраагүй харин зарим дугаар тэмдгийн чиглэлээр гарсан түймрийг Хятадын тал унтраасан байдалтай байна. Харин Дорнод аймгийн Баян-Уулын Хилийн 0275 дугаар ангийн хэсгээр Ульханы заставын хэсгээр гарч буй түймрийг отрядоос гарсан бүлэг нэг автомашинтай …
-
21 April
Түймрийн гамшигт нэрвэгдсэн сумдад тусламж хүргэхээр Р.Бурмаа сайд орон нутгийн зорилоо
Хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс улбаалан Монголын зүүн бүс нутагт гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч байна. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага сумдад гарсан түймэр өнөөг хүртэл бүрэн унтраагүй байна. Түймрийн бүс нутагт нутгийн иргэд, ОБЕГ-ын албан хаагчдаас гадна сайн дурын гээд 1600 орчим иргэд гал унтраах ажилд оролцож байна. Улсын хэмжээнд өнөөдрийн …
-
21 April
Хил орчмын түймрийг унтраахаар бие бүрэлдэхүүн ажиллаж байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар зарим аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2 дугаар сарын 4-нд анхны ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс хойш 89 удаагийн түймэр гарчээ. Өнгөрсөн өвөл нийт нутгаар …
-
21 April
Сэтгэлзүйн бодит туслалцааг түймэрт өртсөн малчдад хүргэнэ
Монголд анх удаа Шри Шригийн бясалгагчид сэтгэлзүйн бодит туслалцаа үзүүлж, түймрийн гамшигт өртсөн Зүүн аймгуудын малчдад туслахаар болсон байна. Гамшиг ослын дараа эдийн засгийн хүндрэлээс гарч болно. Харин сэтгэл санааны хямралаас хүмүүс төдийлөн хурдан гарч чаддаггүй байна. Тиймээс ч сэтгэлийн гүн хямралаас үүдсэн гай зовлон, гамшиг осол нүүрлэсээр байдаг билээ. Сэтгэлийн амар амгаланд хүрэх бясалгалыг Монголдоо анхлан эхлүүлсэн “Амьдрах ухаан” …
-
21 April
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.21/
2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1698 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 291 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Хордлогын мэдээ: 4 дүгээр сарын 13-аас 19-нд нийт 16 хүн хандсаны 5 нь эмийн, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл