Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 21 April

    Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн техникчдийг сургалтад хамруулав

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулсан “Рентген төхөрөмжийн хөгжил 2015” сэдэвт сургалтыг МХЕГ, ЭМХТ, Эйч энд Эйч ХХК  хамтран 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, сургалтанд нийслэл орон нутаг дахь бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас 174  инженер техникийн ажилтан оролцлоо. Сургалтанд улсын /ахлах/ байцаагч нар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээнд анхаарах асуудлууд, рентген кабинет, …

  • 21 April

    Аврагч, гал сөнөөгчдөд хөдөлмөр хамгааллын гутал хандивлалаа

    “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж сайхан үг бий. Зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Түймэрт өртөн орон гэргүй болж, малаа алдсан иргэд, түймрийн голомтод ажиллаж буй албан хаагчдад болон түймрийн хор уршгийг арилгахад зориулан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас сайн санааны хандив тусламжийг үзүүлсээр байна. Брэнд хувцасны дэлгүүр болох “S Outlet”, “Shirt …

  • 21 April

    УИХ-ын дарга З.Энхболд авилгатай тэмцэх газрын дэд даргыг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.04.20/ Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Авлигатай тэмцэх газар сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их гарч байна. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах аргыг хэрэглэхгүйгээр …

  • 21 April

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах талаар Байнгын хорооны санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаны хүмүүс дахин төлөвлөлт хийгдэж байгаа зарим дүүргүүдэд өнөөдөр /2015.04.20/ …

  • 21 April

    “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажил эхэллээ

    2015-2025 оны хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлох үзэл баримтлалын хүрээнд  салбарын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийг ХХААЯамны СБТГ-ын дарга Л.Чой-Иш ахалж,  МАА-н салбарын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг  оролцуулан …

  • 21 April

    “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган амжилттай боллоо

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2013 онд “Эмэгтэйчүүдийн хөгжпийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэлэлцэж, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл өнөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг өмнөх чуулганы үр дүнг хэлэлцэх, цаашдын зорилгоо тодорхойлох зорилго бүхий “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулж …

  • 21 April

    Нийслэл, дүүргийн хэмжээнд шилэн дансны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн мэдээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн Дотоод аудитын алба 3 дугаар сарын Нийслэл, дүүргийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд  хяналт, шалгалт хийсэн талаар тайлан, мэдээлэл өглөө. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 3 дугаар сарын мэдээ 2015.04.08-ны байдлаар Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл …

  • 21 April

    Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/310 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах, оношлох, эмчлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгав. Нийслэлд Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, эрүүл …

  • 21 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивийн баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  СТӨ буюу ШУА-ын байрны 3 давхарт болно. Утас: 11-455028, 458305 99881895 10:00 цагт МҮЭ-ийн 4 давхрын зааланд 1995 онд ажил хаялтад оролцож байсан багш нарын уулзалт болно. Утас: 99030510 10:00 цагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг угтсан …

  • 20 April

    Зэвсэгт хүчнийхэн түймрийн голомтод ажиллаж байна

    ОБЕГ-ын даргын гаргасан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга тушаал гаргаж, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд  энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 327, 338 дугаар ангийн цэргийн алба хаагчид оролцож байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн “Баруун тариа” бригадын чиглэлд Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас 115 хүн, 6 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 1 дүгээр бүлэг Дорнод  аймгийн Баян-Уул сумын чиглэлд …

  • 20 April

    С.Эрдэнэ сайдыг тайлангаа тавихыг дахин шаардлаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/-ийн дарга С.Эрдэнэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайлан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийн талаарх мэдээллийг УИХ-д хэзээ танилцуулах талаар хариу мэдэгдэхийг хүссэн албан тоот өнөөдөр илгээлээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулах, МАН-ын бүлгээс тавьж …

  • 20 April

    Хаврын бүх нийтийн цэвэрлэгээнд 1165 алба хаагч оролцлоо

    Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын цэвэрлэх гудамж, талбайн хуваарь”-ийн дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын 301 алба хаагчид 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 айлын гүүрнээс хойш Сэлбэ гол дагуух 500 метр газрын хог хаягдлыг …

  • 20 April

    Хүнс хөдөө аж ахуйн салбарын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлахаар боллоо

    Манай Улсын зүүн гурван аймагт гарсан хээрийн гал түймэрийн хамрах хүрээ, учруулж байгаа гарз хохирол гамшгийн хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан салбарын зүгээс шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яамны гамшгийн штаб хуралдаж цалингаа хандивлах шийдвэр гаргажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний …

  • 20 April

    Төлийн тоо 2.2 саяар нэмэгдлээ

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 54.4 хувь буюу 11670.8 мянга нь төллөж, 11500.2 мянган төл буюу 25.3 мянган ботго, 92.2 мянган унага, 299.0 мянган тугал, 5895.6 мянган хурга, 5190.0 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.2 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 170.2 мянга байгаа нь оны …

  • 20 April

    Дархан чиглэлийн замд осол их гардаг 9 цэг байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 дугаартай улсын чанартай авто замд 52 дахь километрээс 161 дэх км хүртэл хамгийн их осол гардаг 9 цэг байгааг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоолоо. МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлт, одоогийн байдал ямар байгааг өнгөрсөн гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд шалгасан юм. • Дарханы чиглэлийн 52 дахь км-т 2013 онд …