Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 11 April

    Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлынхаа тайланг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхихйлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Төрийн тэргүүний хувьд 2009 оноос хойш хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Тэрээр ажлынхаа тайланг  Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох, Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого, Хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжлийн чиглэл, монгол …

  • 11 April

    Ц.Хүсэлбаатар инээдмийн кино хийнэ

    “Хас” энтертайнментийн захирал Ц.Хүсэлбаатар шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Өмнөх уран бүтээлээрээ гэр бүлийн ариун нандин харилцааны тухай өгүүлсэн бол энэ удаад инээдмийн кино бүтээхээр болжээ. Энэ тухай тэрбээр ““Аюултай харилцаа” уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч, шинэ уран бүтээл хийх урам хайрлалаа. Бид одоо “Үнэмшмээргүй явдал” инээдмийн киног бүтээхээр бэлтгэж байна. Энэ бүтээл маань манай 20 жилийн …

  • 11 April

    1960 оноос хойш төрсөн иргэд тэтгэврээ шинэ хуулиар тогтоолгоно

    Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулахаар Хөдөлмөрийн яамнаас хуулийн төсөл боловсруулжээ. 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй  даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн онд 22.5 жилээр тогтоосон. Энэ онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15.0 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээ …

  • 11 April

    Хөөрхөн Ану “хөл хүнд төрхөө нууцлах”-гүй байхаар шийджээ

    Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо уран бүтээлийн тайзаа орхиж буйгаа мэдэгдээд ээжийн үүргээ илүүтэй гүйцэтгэж яваа. Хүүхдээ асран, сайн гэрийн эзэгтэй нь үүргийг биелүүлж гэртээ зүгээр суухыг тэрбээр хүссэнгүй. Өөрийн цахим хуудасаа идэвхитэй хөтөлж хамтран ажилладаг байгууллагынхаа нүүр царай болсон гоё сайхан зургаа оруулахаас гадна бяцхан бизнесээ рекламдаад авдаг овсгоотой нэгэн. Саяханаас түүнийг хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа мэдээлэл …

  • 11 April

    УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

    2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-ААС 17-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 13-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их …

  • 11 April

    A Cool төрсөн өдрөө сонсогчидтойгоо тэмдэглэнэ

    Монголын урлаг соёлын ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэй орж ирсэн МУСТА дуучин Б.Анхбаяр буюу A COOL өдгөө хайрын, ухаарлын сэдэвтэй олон сайхан дуунуудаараа үзэгч, сонсогчидтой үргэлж ойр байх болсон. Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ нийгэм хүмүүнлэгийн олон салбарт ажиллаж, амжилттай, авхаалжтай яваа дуучин A COOL энэ сарын 14-нд буюу төрсөн өдрөөрөө үзэгч олондоо уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барих гэж байна. A COOL …

  • 11 April

    Ялалтын баярыг хэрхэн тэмдэглэх талаар ярилцав

    1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна.  Ялалтын баяртай  холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаа гаргаж ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт үүрэгдсэн билээ. Энэ дагуу  өнгөрсөн долоо хоногт Батлан хамгалахын сайдын тушаалаар Ой зохион байгуулах салбар комисс хуралдсан бол өчигдөр ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийнхэн хуралдлаа. Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар …

  • 11 April

    Ирэх лхагва гарагт дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ

    НИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн …

  • 10 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.10/

    2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: 4 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь аймагт Улаанбурхан өвчний 907 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 199 тохиолдол (22%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Хоолны хордлого:  БГД-ийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын талаарх судалгааг 171 хүнд …

  • 10 April

    Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурал боллоо

    Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хоёр дахь удаагийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2011-2014 онд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан технологийн 9, цөм технологийн 2 нийт 11 төслийн үр дүнг хэлэлцэж, хүлээж авах боломжтой гэж зөвлөлийн хурал шийдвэрлэв. Мөн УНТЭ эмнэлгийн “Дунгийн суулгацын мэс заслын технологи”-т хийсэн үнэлгээний тайланг хэлэлцээд эрүүл мэндийн сайдын тушаалаар эрх зүйн орчинг бүрдүүлэн, эрүүл мэндийн …

  • 10 April

    Нийслэл Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газартай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Р.Шандор нар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын бусад асуудлуудаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, дэд бүтэц, эрчим хүч, дулааны болон цахилгаан станц, гэрэлтүүлэг, камержуулалт, инженерийн шугам …

  • 10 April

    Өчигдөр нийслэлд 4 хүн золгүй байдлаар нас баржээ

    2015 оны 4 дүгээр сарын 9-өөс 10-ны өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1379 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт …

  • 10 April

    300 саяын тамхины цэг үү, 30 саяын алтан судар уу?

    Их хөлгөний оргил судруудын нэг “Жадамба”-ыг шинэ цагийн монгол хэлнээ дуун хөрвүүллээ гэж орчуулагч Л.Алтангэрэлийн хөдөлмөрийн монголын ард түмэн, тэр дундаа модернист зохиолч Г.Аюурзана их л баяр болж, өмнөтгөлийг нь хүртэл бичиж байсан цаг саяхан. Тэгвэл, энэ хөлгөн судрын эх хувь, хар цаасан дээр алтан үсгээр өрж, есэн эрдэнээр чимэглэсэн түүх, соёлын их өв маань АНУ-ын онлайн худалдааны e-Bay.com дээр …

  • 10 April

    ХУД-ийн Эрүүл мэндийн төв 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

    Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа “ЦАХИЛГААН ШАТ БОЛОН ЭМНЭЛГИЙН ТОНОГ  ТӨХӨӨРӨМЖ”  хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал …

  • 10 April

    2030 он хүртэл Монгол Улс атомын эрчим хүч, цөмийн реактор ашиглах төлөвлөгөө огт байхгүй

    “Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдлаа. Эрчим хүчний сайд Д.Зоригтод хаяглан ирсэн асуултуудад дараахь хариултыг өглөө. -Монголоор хийн хоолой дайран өнгөрөх талаарх хэлэлцүүлэг боллоо. Энэ ер нь хэр боломжтой вэ? -Энэ бол том боломж байсан. ОХУ болон Хятадын хийн хоолойн асуудал маш олон жилийн турш яригдаж байж энэ жил шийдэгдсэн. Монголын талаас бол …